×
Улс төр 19 Тавдугаар сарын 2012
Пакистан сарын сүүлээр цөмийн хошуу тээгч  ойрын зайны” Наср”  шинэ баллистик пуужин турших төлөвтэй байна. Энэ тухай өнөөдөр пакистаны арми туршилт явуулахад бүрэн бэлтгэлтэй  байна.  Хэзээ яг явуулах нь  одоогоор тодорхойгүй байна.Пакистаны  цэргийнхний мэдээллээр, шинэ үеийн  энэхүү систем нь  аливаа занлахийлэлд шуурхай мэдрэмжтэй хариулахад зориулагдан байгуулагджээ.
Чикаго хотод НАТО-гийн ДХУ-ыг эсэргүүцсэн олон нийтийн жагсаал цуглаан болов.Гудамжинд хэдэн зуун даяарчлалыг эсэргүүцэгчид гарч жагсав. Зохион байгуулагчдын үзэж байгаагаар, энэ бол дөнгөж эхэн нь аж. Ням гаригт ДХУ-ын нээгдэх өдөр жинхэн эсэргүүцлийн жагсаалууд болох нь. Ням, даваа гаригуудад НАТО-гийн  ДХУ-ын нээлтийг  хүлээн Чикаог одоо нам гүм байна.
«Их найман» бүлгийн гишүүн орнуудын төр засгийн тэргүүн нарын дээд хэмжээний уулзалт АНУ-д нээгдлээ. Дмитрий Медведев ОХУ-ыг мөн уулзалтад төлөөлж байна. Ерөнхий сайд Вашингтонд хүрэлцэн очоод тэндээс нисдэг тэргээр Кэмп-Дэвидэд АНУ-ын ерөнхийлөгчийн өргөөнд очжээ. Энэ удаагийн дээд хэмжээний уулзалт албан бус шинж чанартай. Дмитрий Медведев Москвад дагалдан явах хүмүүстээ энэ тухай мэдээлжээ.
Хятадын эрх баригчдаас цэргийн салбарын хөгжилд нэлээд их хэмжээний хөрөнгө гаргасаар байна гэж өчигдөр Пентагонээс тараасан илтгэлд өгүүлжээ. 2012 онд цэргийн зардал 106 тэрбум доллар болно гэж хятадын эрх баригчдаас зарлан мэдээлсэн боловч үнэн чанартаа 120 -180 тэрбум долларт хүрнэ гэж баримт бичигт мэдээлжээ. Хятад улс тив хоорондын 50-75 баллистик  пуужинтай. Тэдгээр 5500 км-ийн тусгалтай байна.
Олон улсын атомын энергийн агентлагийн (МАГАТЭ) ерөнхий захирал Юкия Амано Ираны дээгүүр албан тушаалтай түшмэдтэй хэлэлцээ хийхэхэр 5-р сарын 20-нд Тегеранд хүрэлцэн очно. Байгууллагын мэдэгдэлд энэ тухай өгүүлжээ. Хэлэлцээ даваа гаригт хийж эхлэнэ. Ираны тал 5-р сарын 14,15-нд Вена хотноо МАГАТЭ-тай хийсэн хоёр өдрийн хэлэлцээний үр дүнд сэтгэл ханамжтай байна гэж урьд мэдээлсэн билээ.
Эдгээр найман улсын удирдагчид Сири улсын байдлыг зохицуулах Кофи Аннаны төлөвлөгөөг бүрэн хэрэгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлээд Ираны асуудлаар санал нэгтэй байр суурь баримталж, цаашид өдөөн хатгахаас сэрэмжлэхийг БНАСАУ-д уриалсан тухай америкийн засаг захиргааны төлөөлөгч сэтгүүлчдэд мэдээлэв. Иран, Сири, БНАСАУ-ын сэдвийг Кэмп-Дэвидэд АНУ-ын ерөнхийлөгчийн өргөөнд орой хэлэлцэв.
Тавдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Тавдугаар сар 2012