×
Улс төр 18 Тавдугаар сарын 2012
Ираны эсрэг цэргийн ажиллагаа АНУ-ын ирэх оны цэргийн зардлын тухай хуулийн төсөлд багтсан гэж конгрессын гишүүн Деннис Кусинич сэтгүүлчдэд мэдээлэв. Баримт бичгийн дагуу нэлээд удаан үргэлжлэх цэргийн кампанит ажиллагааг эхлүүлэхийн тулд  нисэх хүчин ба тэнгисийн цэргийн хүчний анги нэгтгэлийг бүс нутаг руу явуулна. АНУ-ын 2013 оны цэргийн зардлын тухай хуулийн төсөл Иранд цэргийн ажиллагаа явуулах заалтыг агуулсан байна.
Олон улсын зургаан зуучийн Тегерантэй хийх хэлэлцээ урагш ахисан ч АНУ Иранд цохилт өгөх төлөвлөгөөнөөсөө татгалзахгүй гэж АНУ-ын Төрийн департаментын төлөөлөгч Виктория Нуланд өнөөдөр Вашингтонд мэдэгдлээ. АНУ ираны цөмийн хөтөлбөрийн асуудлыг дипломат арга замаар шийдвэрлэхийг эрмэлзэж байгаа боловч хүч хэрэглэхээс татгалзахгүй байна гэж Нуланд онцлов.
Афганистаны дайн ням гаригт Чикагод нээгдэх НАТО-гийн хоёр өдрийн дээд хэмжээний уулзалтаар хэлэлцэх нэн чухал асуудлын нэг болно гэж  АНУ-ын ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын асуудал эрхлэсэн зөвлөх Том Донилон сэтгүүлчдэд мэдэгдлээ. Уулзалтад оролцогчид Афганистаны аюулгүй байдлыг хангах үүргээ бүр 2013 онд орон нутгийн хүчинд шилжүүлж эхлэх тухай шийдвэр  гаргаж  мэднэ гэж тэрээр тэмдэглэв.
Улс орнуудын тусгаар тогтнолд гадаадын цэрэг хутгалдан оролцох нь бүсийн дайнд хүргэж мэдэх юм. Тэр тусмаа цөмийн зэвсэгтэй дайнд. Энэ тухай Оросын ерөнхий сайд Дмитрий Медведев Санкт-Петербургийн олон улсын хуульчдын чуулган дээр мэдэгдэв. Дмитрий  Медведев тэмдэглэхдээ, тусгаар тогтнолд халдаж буйгийн жишээ сүүлийн жилүүдэд багагуй гарч байна, үүний тулд Иран болон Ливаныг санахад хангалттай.
АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама “Их наймын “  ДХУ-ын хүрээнд  Умард-солонгосын байдлыг хэлэлцэхээр төлөвлөж байна. Энэ тухай  баасан гаригт өмнөд-солонгосын ХМХ-үүд  Ерөнхийлөгчийн   үндэсний аюулгүй байдлын асуудлын  туслах Томас Донилоныг иш татан уламжилжээ.  Түүнчлэн, Донилоны хэлснээр, удирдагчид Умард-солонгосыг тойрсон байдлыг болон Иран, Сири, Мьянма улсын асууудлаар ярилцах аж.
Орос улсын ерөхий сайд  Дмитрий Медведев өнөөдөр АНУ руу “Их наймын” ДХУ-д оролцохоор мордлоо. Уулзалтанд өргөн хүрээтэй асуудлуудыг хэлэлцэх бөгөөд Сири, Иран болон Умард-Солонгосын хүнсний аюулгүй байдлын болон евро  бүсийн  эдийн засгийн  асуудлууд байх юм.  Кэмп-Дэвидэд Медведев нилээд хэдэн хоёр талын уулзалтуудыг явуулах юм. Тэр ерөнхийлөгч Барак Обаматай уулзалт хийнэ.
5-р сарын  10-нд  Дамаскад  гарсан дэлбэрэлтүүдийг “Аль-Каида”гүйцэтгэсэн гэж НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун пүрэв гаригт уг байгуулллагын төв байранд мэдэгдлээ.  Түүний ярьснаар, террористуудын хүчтэй дайралтууд нь  Сирид тулгамдсан олон асуудлуудын үүсгээд байна.
Тавдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Тавдугаар сар 2012