×
Улс төр 17 Тавдугаар сарын 2012
5-р сарын 18-19 ний өдрүүдэд АНУ ын Кэмп-Дэвидэд болох гэж байгаа “Их наймын”  ДХУ- ын сэдвүүдийн нэг мансууруулах бодисын хууль  бус наймаатай тэмцэх асуудал байна.  Энэ тухай Оросын ерөнхийлөгч Владимир Путин өнөөдөр  Москвагийн Бүх оросын ДХЯ -ны  ажилтануудын мэргэжил дээшлүүлэх институт дээр хэлсэн үгэндээ  цохон тэмдэглэв.
Сирид хөндлөнгөөс зэвсэгтэй оролцох нь улам бүр болзошгүй болоод байна. Ийм дүгнэлтийг ИТАР-ТАСС агентлагийн мэдээллийн эх сурвалжлууд ярилцлагадаа мэдэгджээ.  Агентлагийн ярилцагчид саяхан “Вашингтон пост” сонинд гарсан сирийн босогчид Персийн булангийн орнуудаас АНУ- ын зохицуулалтын дэмжлэгтэй зэвсэг авч байгаа тухай нийтлэлд анхаарлаа хандуулжээ.
Бусад улс орнуудын тусгаар тогтнолд хөндлөнгөөс оролцох нь дайнд, тэр ч бүү хэл цөмийн зэвсэгтэй  дайнд  хүргэж мэднэ. Ийм мэдэгдэлийг Оросын улсын ерөнхий сайд Дмитрий Медведев Санкт-Петербург хотод нээгдсэн олон улсын  хуульчдын чуулга уулзалт дээр хэлсэн үгэндээ цохон тэмдэглэв. Тэрээр цааш  хэлэхдээ, олон улсын институцүүдийг тойрсон янз бүрийн хамт олны санкцууд нь дэлхийн байдлыг сайжруулахгуй байна.
Умард Солонгос баллистик пуужинг хөөргэх шинэ талбарыг Мусудан хошуунд байгуулж байгаа бололтой гэж японы хэвлэл мэдээллийн хэрэгслууд нэрээ дурдаагуй эх сурвалжийн  мэдээллийг үндэслэн уламжлав. Түүнчлэн Хятад цацраг гадагшаа нэвтрэхээс эмээж, цөмийн шинэ түршилт  хийхээс татгалзахад нь БНАСАУ-д нөлөөлхийг оролдож байна гэж өгүүлжээ.
Сирийн эрх баригчид хэдэн сарын өмнө эхэлсэн шинэчлэлүүдээ үргэлжлүүлж, 5-р сард явагдсан парламентын сонгуулиар гарсан  янз бүрийн улстөрийн  намуудтай   яриа хэлэлцээр явуулж, терроризмтэй тэмцэх болно. Энэ тухай “Россия-24” телевизийн сувагт  Сирийн ерөнхийлөгч Башар Асад мэдэгджээ.
Сири улсаас улс оронд нь устгасан гадаадын хелсний этгээдүүдийн цэсийг НУБ-д олгов. Алжир, Тунис, Саудын Арави, Египет, Франц, Их Британи улсуудын 10 хэт даврагч цэст багтсан тухай НУБ-д суугаа Сири улсын төлөөлөгч Башар Жаафари мэдээллээ. Олонхи хелсний этгээд Туркээс бусад нь Ливаны нутаг дэвсгэрээс Сири улсад нэвтэрснийг тэрээр тэмдэглэв. Тэд бугд террорын байгууллагуудын гишууд юм.
АНУ-аас БНАСАУ-ын хийж болзошгуй цөмийн туршилтын талаар мэдээлэл цуглуулах гоц мэдрэмжтэй тоног төхөөрөмжийг Япон улсад олгов. Түүнийг японы Хонсю арлын хойд хэсэгт байрлуулсан байна. Солонгосын хойгийн хойд хэсэг руу хандсан тоног төхөөрөмж агаар мандалд ксенон хийг илрүүлэн тогтооно. Цөмийн туршилт газар дор хийсэн ч ксенон хий ялгардаг.
Олон улсын зургаан зүүч улсын төлөөлөгчид(НҮБ-ын АЗ-ийн байнгын таван гишуун ба Германи) Багдадад уулзаж, Тегераны цөмийн хөтөлбөр энх тайван шинж чанартайг нотлон харуулах үйл ажиллагааг Иранд санаачлах юм. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон USA Today сонинд ярилцлага өгөхдөө энэ тухай мэдэгджээ. Ираны талаас зохих хариу өгнө гэж найдаж байгааг тэрээр онцлов.
Бээжин цацраг гадагшаа нэвтэрч хүрээлэн буй орчныг бохирдуулахаас болгоомжилж, цөмийн гуравдахь туршилт хийх тухай Пхеньянийн шийдвэрт дипломат арга замаар нөлөөлөхийг оролдож болзошгуй гэж өнөөдөр японы «Асахи симбун» сонинд бичжээ. Хятад улс туршилт хийхээс татгалзахыг БНАСАУ-д уриалж, зохих шахалт узуулж байна гэж Бээжин Пхеньянийн хоророндын хэлэлцээний явцыг сайн мэдэх эх сурвалжаас сонинд мэдээлсэн байна.
Япон, АНУ, Өмнөд Солонгосын дипломат ажилтнууд Сеулд уулзаж, БНАСАУ-ын цөмийн хөтөлбөрийг хэлэлцэх бодолтой байна. Энэ нь 4-р сард умард солонгосын хиймэл дагуулын хөөрөлт амжилтгуй болсноос хойш хийх анхны уулзалт билээ. Өнөөдөр японы NHK телевизийн компаниос энэ тухай мэдээллээ. Уулзалт ирэх долоо хоногийн эхээр хийнэ.
Хятадын хүний эрхийг хамгаалагч сохор Чэнь Гуанчэн 15 өдрийн дотор гадаад паспорт аваад АНУ руу явж мэднэ. Өнөөдөр хятадын эрх баригчдаас энэ тухай өөртэд нь мэдээлсэн тухай тэрээр Бээжинд гадаадын сэтгүүлчдэд мэдээлжээ. Үүний өмнө Чэнь Гуанчэн  америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд ярилцлага өгч, өөрийн ба гэр бүлийнхээ аюулгүй байдлын төлөө сэтгэл түгшиж байгаагаа илэрхийлэв.
Орос Хятад хоёр улс өөрсдий нь байр сууриар  «Асадын дэглэм» гэгчийг биш бус нутгийн тогтовртой байдлыг л дэмжиж байна гэж Сири  улсын ерөнхийлөгч Башар Асад  «Россия-24» телевизийн сувагт ярилцлага өгөхдөө мэдэгдэв. Ийн дэмжлэг үзүүлэхгүй бол Сири улс ба бус нутгийн байдал эмх замбараагуй болж мэднэ гэж тэрээр хэллээ.
Тавдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Тавдугаар сар 2012