×
Улс төр 15 Тавдугаар сарын 2012
Өнөөдөр Орос улсын ерөнхий сайд Дмитрий Медведев ерөнхийлөгч    Владимир Путинд шинэ засгийн газрын бүрэлтэхүүн болон бүтцийн талаар саналаа өргөн барьлаа. Шинэ засгийн газрын сайд нарыг хараахан нэрлээгүй байгаа бөгөөд Владимир Путин  маргааш шинэ засгийн газарт нэр дэвшигчидтэй зөвлөлдөх  уулзалтаа эхлүүлэх юм.
Пхеньян Японы тэнгисийн нэрийг өөрчилж Зүүн Cолонгосын гэхийг Олон улсын усан газар зүйн байгууллагаас шаардсан тухай өнөөдөр БНАСАУ-ын төв хэвлэл «Нодон синмун» сонин мэдээллээ. Эрт дээр үеэс Япон ба Солонгосын хойгийн хооронд орших усан орон зайг чухам тэгж нэрлэж байсан.
5-р сарын 7 -нд Сирид Ардын зөвлөл-парламентын сонгууль явагдсан бөгөөд сонгууль “шудрага, өрсөлдөөнтэй уур амьсгалд   намуудын шинэ хуулийн дагуу болоод хараат бус шүүхийн хяналтан дор” явагджээ. Энэ тухай   өнөөдөр Дамаскад болсон хэвлэлийн бага хурал дээр Сонгуулийн хорооны тэргүүн Халаф аль-Аззауи мэдэгджээ.
Конгрессын гишүүн бүгд найрамдах намын Рон Пол АНУ-ын ерөнхийлөгчийн албан тушаалын төлөө өрсөлдөөнөөс нэрээ татлаа. Сөрөг талыг бодоход нэр хүндээ бэхжүүлэх боломж надад бага байна гэж  тус намын ганц нэр дэвшэгч Митта Ромни  хэлжээ.Урьд өмнө Нью Гингрич, Рик Санторум нар Массачусетс муж улсын засаг дарга асан Ромнитой өрсөлдөхөөс татгалзсан билээ.
Афганистаны удирдлага хар тамхитай тэмцэх хүчин чармайлтаа дэлхийн хамтын нийгэмлэгтэй уялдуулан зохицуулах ёстой гэж  мансууруулах бодис, гэмт хэргийн асуудал эрхлэсэн НҮБ-ын удирдах газрын тэргүүн  оросын иргэн Юрий Федотов  мэдэгдлээ. Удирдах газрын тоо баримтуудаас  харахад Афганистанд хар тамхинаас ангижрасан мужуудын тоо 18-аас 15 хүртэл цөөрчээ.
Орос улсын ерөнхийлөгч Владимир Путин 5-р сарын 16 -ны  лхагва гаригт шинэ засгийн газрын сайд нарт нэр дэвшигчидтэй зөвлөлдөх уулзалтаа эхэлнэ. Өнөөдөр төрийн тэргүүн   ерөнхий сайд Дмитрий Медведевтэй уулзахад, ерөнхий сайд  шинэ кабинетын  бүтэц болон бүрэлдэхүүнээр өөрийн саналаа дамжуулав.
Франц улсын төрийн тэргүүний бүрэн эрхийг мягмар гаригт сонгогдсон ерөнхийлөгч  Франсуа Олланд хүлээн авлаа. 400 хүн оролцсон  Тангараг өргөх ёслол Елисейн ордонд боллоо гэж ерөнхийлөгчийн тамгын газраас уламжилжээ. Тангараг өргөхийн өмнө Францын шинэ ерөнхийлөгчид цөмийн кодтой чемодан болон бусад нууц материалуудыг дамжууллаа. Өмнөх ерөнхийлөгч Николя Саркози засгийн эрхийг шилжүүлсэний дараа Елисейн ордноос гарч явлаа.   Гэрэл зураг
Цөмийн таттикын зэвсгээ Өмнөд Солонгосын нутаг дэвсгэрт байрлуулах төлөвлөгөө АНУ-д алга гэж Төрийн департаментын албан ёсны төлөөлөгч Виктория Нуланд Вашингтонд хэвлэлийн шуурхай хурал дээр мэдэгдлээ. Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын конгрессын төлөөлөгчдийн танхимын зэвсэгт хүчний хэрэг эрхлэсэн хороо улс орныхоо батлан хамгаалах салбарын 2013 төсвийг авч үзэж, цөөмийн тактикын зэвсгээ Өмнөд Солонгост байрлуулахыг зөвшөөрсэн засварыг сайшаажээ.
Өнөөдөр Кремльд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын дээд хэмжээний уулзалт хийлгэнэ. Армени, Белорус, Казахстан, Кыргыз, Тажикистан, Узбекистан улсуудын удирдагчид уулзалтад оролцоно. Хэлэлцээ цөөн төлөөлөгч буюу өргөтгөсэн бүрэлдэхүүнээр хийнэ. Уулзалтын шувтаргаар Владимир Путин ба Казахстаны ерөнхийлөгч Нурсултан Назарбаев нар хэвлэлд мэдэгдэл хийх юм.
АНУ-ын засаг захиргаа Владивостокод Ази  Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтад ерөнхийлөгч Барак Обамын оронд чухам хэн очиж улс орноо төлөөлөх асуудлыг одоогоор шийдвэрлээгүй байна. Тус байгууллагад суугаа АНУ-ын дээгүүр албан тушаалтан Ханс Клемм энэ тухай  Вашингтонд хэвлэлийн шуурхай хурал дээр оросын сэтгүүлчдэд мэдээлжээ.
Орос улс Ази Номхон далайн эдийн хасгийн хамтын ажиллагааны байгууллагыг даргалах үеэрээ өөртэд нь чухал үндсэн хэдэн чиглэлээр амжилт  гаргах бодолтой байна гэж Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагад суугаа ОХУ-ын дээгүүр тушаалтан Геннадий Овечко Вашингтонд сэтгүүлчдэд мэдэгдлээ. Түүний хэлснээр бол  энэ байгууллагад залгамжлах чанар нэн тэргүүний зорилтуудыг нийт гишүүдээр дэмжүүлэх боломж олгож байна.
Тавдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Тавдугаар сар 2012