×
Улс төр 14 Тавдугаар сарын 2012
Сири улстай цэрэг техникийн салбарт хамтран ажиллахаа ОУ зогсоох бодолгүй байна гэж ОХУ-ын ГХЯ-ны орлогч сайд Геннадий Гатилов энэ тухай өнөөдөр сэтгүүлчидэд мэдэгдлээ. Цэрэг техникийн хамтын ажиллагааны хүрээнд ОУ-аас одоо нийлүүлж байгаа зэвсэг нь хуулийн хүрээнд явагдаж байгаа гэж тэр тэмдэглэсэн байна. ОУ Дамаскт давшилтын бус батлан хамгаалах зориулалттай зэвсэг нийлүүлж байгаа юм.
Иран улсын эсрэг НҮБ-ын АЗ шинэ хориг тавих нь үр бүтээлгүй гэж ОУ үзэж байна. ОХУ-ын ГХЯ-ны орлогч сайд Геннадий Гатилов энэ тухай өнөөдөр сэтгүүлчидэд мэдэгдлээ. Иран улсын эсрэг авах хориг арга хэмжээнүүд бараг барагдсан гэж тэр хэлсэн байна. Ираны цөмийн асуудлыг улс төрийн аргаар зохицуулах ёстой.
ЕХ-ны дэргэд суугаа  ХОУ-ын байнгын төлөөлөгч Владимир Чижов    «ЕХ-ны гишүүн - улсуудад  хуний эрхийг
Ерөнхийлөгчийн сонгуульд оролцогч, Барак Обамагийн өрсөлдөгч асан Жон Эдвардсын тухай шуугиан АНУ-д тарлаа. Өөрийнхөө жирэмсэн нууц амрагийг олон нийтээс нуухын тулд хандивлагчдын нууц хандивын сая долларыг зарсан авилгалын хэрэгт түүнийг буруутгасан хэргийг шүүх хаахаас татгалзсан байна. Энэ нь өндөр албан тушаалын америкийн улс төрчийг буруутгаж байгаа цорын ганц буруутгал биш юм.
ЕХ-ны  улсуудын ГХЯ-ны сайд нарын уулзалтад оролцохоор   өнөөдөр Брюссель хотноо хүрэлцэн  очсон  Люксенбургын ГХЯ-ны  тэргүүн  Жан Ассельборн Сири улсын  мөргөлдөөнийг цэргийн аргаар шийдвэрлэх нь  НҮБ-ын болон Арабын улсуудын холбооны  төлөвлөгөөг  сөрнө гэж үзэж болохгуйг мэдэгдэв.
Ойрхи Дорнодын зуучид олон улсын  “дөрвөлийн” ажлыг өнөөдөр Брюссельд болох ЕХ-ны зөвлөлийн гадаад хэргийн асуудлаарх хуралдаан дээр хэлэлцэнэ. Энэ тухай Брюссельд нэрээ хэлэхийг хүсээгүй европын өндөр хэмжээний дипломатч сэтгүүлчидэд мэдэгдсэн байна.
Тавдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Тавдугаар сар 2012