×
Улс төр 13 Тавдугаар сарын 2012
Тус улсын аврага баг тодрох тэмцээн болсны дараа Стамбулын төвд хөл бөмбөгийн хорхойтнууд эмх замбараагүй байдал үүсгэлээ. “Галатасарай” баг “Фенербахч” багтай хайнцсан ч гэсэн ялалт байгуулж алтан медаль авах боломжийг бүрдүүлсэн байна. Тус багын хөгжөөн дэмжигчид шөнөжингөө дуулж хуурдаж ялалтаа тэмдэглэсэн байна. Харин “Фенербахч” багын дэмжигчид гуниг гутралдаа дарагдан замдаа таарсан бүхнийг эвдэн сүйтгэжээ.
Талибуудтай хэлэлцээр хийж байгаа ерөнхийлөгчийн зөвлөх, афганы нэрт улс төрч Арсала Рахмани өнөөдөр Кабулд алуулсан байна. Түүнийг гудамжинд явж байхад нь хажуугаар нь өнгөрсөн машинаас бууджээ. Рахмани нь Энх тайвны дээд зөвлөлийн гишүүн бөгөөд Афганистаны ерөнхийлөгч Хамид Карзайн ойрын зөвлөх байсан юм. Дайныг зогсоож, хямралаас дипломат арга замаар гарах асуудлыг Энх тайвны дээд зөвлөл талибуудтай хийж байгаа юм.
Үл таних этгээдүүд бямба гаригт Йеменд суугаа Болгарын элчинг хулгайлахыг оролсон гэсэн дипломат эх сурвалжийн мэдээг иш татан орон нутгийн ХМХ-үүд мэдээлсэн байна. Гэргийнхээ хамт машинд явсан дипломатчийг зэвсэглэсэн гурван этгээд хулгайлахыг оролдсон байна. Тэд хулгайлж чадахгүйгээ мэдэнгүүт машин руу гал нээсэн байна.
Тангараг өргөсөн энэ долоо хоногт ОУ-ын ерөнхийлөгч хэд хэдхэн зарлигт гарын үсэг зурж, ажлын аялал хийж, хэдэн амбан захирагчийг огцруулах зэрэг ажил хийлээ. Баримт бичгүүдэд гарын үсэг зурсан болон амаар даалгавар өгсөн зэргээрээ Владимир Путин дотоодын, нийгмийн асуудлаас аваад гадаад улс төрийн болон эдийн засгийн асуудал хүртлэх өөрийн бодлогын тэргүүлэх чиглэлийг тодорхойллоо.
Хойд Кавказын Дагестан улсын Кизлярын дүүрэгт 5-р сарын 10-нд ДХЯ, Аюулгүй байдлын холбооны албаны  явуулсан тусгай ажиллагааны явцад кизлярын дээрэмчдийн бүлэг гэгчийн 6 дайнчдыг устгасан байна. Алан хядах ажиллагаатай тэмцэх үндэсний хорооны мэдээлэлийн төвөөс энэ тухай мэдээлсэн байна.
ШХАБ өөрийн бүтэц болон үйл ажиллагаагаа эрс өөрчлөх болно. Орос, Хятад, Казахстан, Киргиз, Тажик, Узбек улсуудын ГХЯ-дын тэргүүнүүдийн хуралдаан дээр ийм мэдэгдэл сонсогдлоо. Энэ хуралдаан 5-р сарын 11-нд Бээжинд болсон юм. ШХАБ-ын бодит түншүүдийн тоог өргөжүүлэх болон аюулгүй байдлын шинэ шинэ аюулууд нь эдгээрийн шалтгаан нь болсон байна.
Тавдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Тавдугаар сар 2012