×
Улс төр 12 Тавдугаар сарын 2012
НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Андерс Фог Расмуссен   мэдэгдэлдээ, хэрэв Пакистан Афганистанд транзит ачааны чиглэлүүдийг нээж өгөхгүй юм бол, Афганистаны асуудлаар Чикагод  зохиогдох олон  улсын уулзалтаас чөлөөлөгдөж болзошгүй. 5-р сарын 18,19 ний өдрүүдэд  Чикагод НАТО нь ДХУ ын хүрээнд Афганистаны асуудлаар  Олон улсын уулзалт зохион явуулна.
АНУ-д  бас нэгэн пуужин амдан устгадаг бааз бий болж магадгүй байна. Энэ бааз нь Ираны талаас ирсэн өндөр чадавхитай  пуужингаас тус улсын   зүүн эргийг  хамгаалах болно.   Ингэхдээ Ираны пуужин  АНУ хүртэл нисэх нь эргэлзээтэй байгаа.
Оросын улсын ерөнхийлөгч Владимир Путин болон Япон улсын ерөнхий сайд Ёсихико Нода  нар хоёр талын хамтын ажиллагааг бүхийл чиглэлээр болон  тухайлбал,эдийн засаг болон аюулгүй байдлын салбаруудад идэвхжүүлэхэд блэн байгаагаа илэрхийлэв.Энэ тухай  баасан гаригт Кремлийн хэвлэлийн албанаас мэдээлжээ.
НҮБ-ын  болон АОЛ -ийн тусгай төлөөлөгч Кофи Анааны Сирийн  төлөвлөгөөг хэрэгжүүлэх  нь Брюссельд даваа гаригт  болох ЕХ -ны гадаад хэргийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэх  гол асуудал байх юм. Баасан гаригт Брюссельд  нэрээ хэлэхээс татгалзсан өндөр албан тушаалын дипломатын  сэтгүүлчдэд мэдээлснээр, Дамаскийн эсрэг хориг арга хэмжээг цаашид өргөжүүлэх асуудлыг хэлэлцэх төлөвтэй байгаа аж.
  ШХАБ -ын орнууд олон улсын тулгамдсан асуудлаархи Орос улсын байр суурийг дэмжихэд бэлэн байна. Энэ тухай Бээжинд болсон ШХАБ ын орнуудын ГХЯ ны тэргүүн нарын ДХУ –аас гаргасан Тунхаглалыг иш татан “Российская газета”сонин мэдээлжээ.
Тавдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Тавдугаар сар 2012