×
Улс төр 11 Тавдугаар сарын 2012
Хятад улс   болон Филиппины хооронд Өмнөд-Хятадын тэнгисийн Хуанъянь /Скарборо хад/ арлаас болж сэтгэл зүйн дайн  болж байна.   Үүнд нефть, хийгээр баян тус газрын усанд  өөрийн тусгаар тогтнолыг батлах гэсэн  талуудын  сурталчилгааны болон  бусад дарамт шахалтуудын хөшүүргүүд үйлчилж байна.
ШХАБ-ын гишүүн орнуудын ГХ-ийн сайд нарын хуралдаан Бээжинд боллоо. Афганистаны байдал энэ удаагийн хуралдааны гол сэдвийн нэг болжээ. Бүс нутгийн тогтвортой байдал  Афганистан энх амгалан тусгаар улс аль болох түргэн болохоос шалтгаалахыг ШХАБ-ын гишүүн орнууд тэмдэглэв.
Өнөөдөр Бээжинд  болсон ШХАБ-ын орнуудын ГХЯ-ны тэргүүн нарын ДХУ-аар  бүс нутгийн тогтвортой байдалд хүчтэй  заналхийлж байгаа  болон терроризмын эсрэг тэмцэхэд харилцан ажиллагаа явуулах асуудлуудыг хэлэлцсэн тухай Оросын ГХЯ мэдээлэв.
АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Оросын төрийн тэргүүн Владимир Путин Кэмп-Дэвидэд зохиогдох “Их наймын” ДХУ-д оролцохгүй шийдвэр  гаргасанд хүндэтгэлтэй хандлаа гэж Цагаан ордны албан ёсны төлөөлөгч Жэй Карни мэдэгджээ.  Түүний ярьснаар, хоёр удирдагч  “утсаар  сайн харилцан ярилцсан ”ажээ.
ШХАБ-ын гишүүн орнуудын ГХ-ийн сайд нар байгууллагатай яриа хэлэлцээ хийх түншийн статус Турк улсад олгох  асуудлыг Төрийн тэргүүн нарын зөвлөлд хэлэлцүүлэхээр оруулах шийдвэр гаргасан тухай ШХАБ-ын ГХ-ийн сайд нарын зөвлөлийн  төгсгелийн албан мэдээнд өгүүлжээ.ШХАБ-ын дээд хэмжээний уулзалт энэ оны 6,7 өдрүүдэд Бээжинд болно.
НҮБ-ын АЗ пүрэв гаригт Сирид гарсан  “террорист  халдлагуудыг”   эрс зэмлэн буруушаав. Энэ тухай НҮБ-ын АЗ-ийг 5-р сард даргалж байгаа  НҮБ-ын дэргэдэх Азербайжаны байнгын төлөөлөгч Акшин Мехдиевын мэдэгдэлд дурджээ. Уг мэдэгдэлд хоёр талыг зэвсэгт мөргөлдөөнөө зогсоож, НҮБ-ын дэмжлэгтэй энхийн  төлөвлөгөөнд дэмжлэг үзүүлэхийг уриалжээ.
Москва  ШХАБ-ыг өргөтгөх тухай асуудлыг нээлттэй байлгах нь үр дүнгүй гэж үзэж байна. Энэ тухай Оросын ГХЯ -ны тэргүүн Сергей Лавров Бээжинд ШХАБ-ын орнуудын ГХЯ-ны   сайд нарын хуралдаан  дээр мэдэгдэв.  Тэрээр хэлсэн үгэндээ,  Энэтхэг болон Пакистаны тус байгуулагад гишүүнээр элсүүлэх тухай асуудал дахин хойшлогдож байгаад харамсаж буйгаа илэрхийлэв.
  Сирид дотоодын мөргөлдөөнд  гадаадын хүчин оролцох болон  тус улсад нэг талын хориг арга хэмжээ авах нь Ливид гарсантай нэгэн адил эмх замбараагүй байдал бий болгох болно. Энэ тухай баасан гаригт Оросын ГХЯ -ны тэргүүн Сергей Лавров ШХАБ ын орнуудын Гдаад хэргийн сайд нарын түвшингийн дээд хэмжээний уулзалт дээр цохон тэмдэглэв.
Тавдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Тавдугаар сар 2012