×
Улс төр 10 Тавдугаар сарын 2012
Москватай ПДХ системийн салбарын хамтын ажиллагаа нь  НАТО, Оросын хооронд шинэ бүлгийг  нээх боломж олгож байна гэж Германы канцлер Ангела Меркель  итгэл дүүрэн  мэдэгдлээ.  Тэрээр өнөөдөр будестагт үг хэлэхдээ, эвсэл Орос улсад Европын ПДХС байгуулахад оролцох саналыг  Орос-НАТО-гийн Лиссабонд болсон  ДХУ- ын үеэр   тавьсныг  дахин сануулав.
ШХАБ нь мэдэгдэхүйц амжилтуудад хүзрээд байгаа ч, туйлын дээд амжилтанд хүрэхэд нилээд хол байна. Чухамдаа ийм өгүүлбэрээр  “Известия” сонин Оросын ГХЯ -ны тэргүүн Сергей Лавровын Хятадад хийх айчлалд зориулсан  нийтлэлээ эхэлжээ. 5-р сарын 11- нд  Оросын ГХЯ- ны тэргүүн Сергей Лавров   ШХАБ- ын орнуудын ГХЯ- ны тэргүүн нарын  уулзалтанд оролцоно.
Пүрэв гаригт Сирийн нийслэл Дамаскад гарсан халдлагын улмаас 24 энгийн номхон иргэд нэрвэгдэж, 70 орчим хүн шархаджээ. Энэ тухай сүйрэл гарсан газар дээр ажиллаж байсан сирийн хүчний байгууллагын ажилтантай нэрийг нь мэдээлэхгүй үүднээс тохиролцон  РИА-Новости уламжилжээ. Хүчний байгууллагын  нэрвэгдсэн  ажилтануудын тоо баримт хараахан ирээгүй байна.
Сирид гал зогсоох дэглэмийг ажиглах НУБ-ын норвегийн генерал Роберт Муд тэргүүтэй хэсэг ажилтан өнөө өглөө хүчтэй дэлбэрэлт хоёр удаа үйлдсэн Дамаскын хороололд очлоо. Террорын ажиллагааны уршгаар 29 хун амь үрэгдэж, 100 гаруй хүн шархджээ. НҮБ-ын цэргийн шинжээчдийн удирдагч  сөргөлдөн тэмцэлдэж буй хүчнүүдэд хандан хүч хэрэглэх ажиллагааг нэн даруй зосоохыг уриалжээ.
Хятадын эсрэг цуглан жагсаал хийхээр төлөвлөсэнтэй холбогдуулан аюулгүй байдлын өндөржүүлсэн арга хэмжээ авах нь зайлшгүй чухал гэж  БНХАУ-аас Филиппинд суугаа элчин сайдын яамнаас  иргэддээ анхааруулжээ. Манилд суугаа БНХАУ-ын элчин сайдын яамны албан ёсны сайтын сануулах бичигт энэ тухай өгүүлжээ.
Өнөөдөр Сирийн нийслэл Дамаскад хоёр дэлбэрэлт нэг зэрэг нижэгнэсэн тухай «Аль-Арабия» араб дундын телевизийн сувгаар мэдээллээ. Хохирол, хэлмэгдлийн тухай одоогоор мэдээлээгүй байна. Өчигдөр сирийн Дераа хотод ажиглагчдын сууж явсан машинуудын замд дэлбэрэлт бас хоёр удаа уйлдэв.
Сеул Пхеньянд хандан GPS системий нь хиймэл дагуулуудын дохиог дарахаас татгалзахыг уриалав. Юу гэвэл энэ нь агаарын нислэгүүдэд аюул үчрүүлж, хөлөг онгоцны хөдөлгөөнд саад болж байна. Өнөөдөр японы NHK телевизийн компаниос энэ тухай мэдээллээ. БНСолонгос улс «зөрчих ажиллагааг нэн даруй зогсоохыг» шаардсан захидал явуулах бодолтой байна гэж засгийн газрын мэдэгдэлд тэмдэглэжээ.
Ерөнхийлөгч Башар Асадыг дэмжиж байгаа «Үндэсний эв нэгдэл» эвсэл Сирид парламентын сонгуульд итгэлтэй түрүүлж байна. Даваа гаригт болсон санал хураалтын бүрэн төгс үр дүнг хожим зарлана. Засгийн газрыг дэмжиж байгаа эвслийн нэр дэвшэгчид Ардын зөвлөлд дийлэнх олонхи суудал эзлэх тухай сирийн «Аль-Ватан» биеэ даасан сонин мэдээлэв.
Тавдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Тавдугаар сар 2012