×
Улс төр 8 Тавдугаар сарын 2012
Украин улс 5-р сарын 11-12 өдрүүдэд Ялта хотноо болох байсан Төв, Дорнод Европын орнуудын дээд хэмжээний уулзалтыг хойшлуулах тухай өнөөдөр Украины ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Александр Дикусаров мэдээллээ. «Европын хэдэн орны төрийн тэргүүн нар оролцож чадахгүй учир  дээд хэмжээний уулзалтыг тодорхой бус хугацаагаар хойшлуулна» гэж тэрээр тэмдэглэв.
АНУ, Хятад хоёр кибер орон зайд хамтын ажиллагааг хөгжүүлж, мөн салбарт сөргөлдөхөөс сэрэмжлэх зорилгоор бололцоолтой бүхнийг хийх ёстой гэж Пентагоны тэргүүн Леон Панетта Вашингтонд БНХАУ-ын БХЯ-ны тэргүүн Лян Гуанлетай хийсэн хэлэлцээнийхээ үр дүнгээр мэдэгдэв.Лян Гуанле урьд Хятадаас кибер дайралтыг АНУ-ын эсрэг шууд чиглүүлсэн байх гэсэн таамаглалыг няцаажээ.
НҮБ-аас энэ оны 6-р сар гэхэд Сирид цэргийн 300, энгийн 100 ажиглагчыг бүрэлдүүлж дуусана  гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун Атлантын зөвлөлийн уулзалт дээр мэдэгдлээ. Тэрээр дэлхийн хамтын нийгэмлэгт хандан Сирид нэг жил гаруйн турш үргэлжилж байгаа хүч хэрэлэх ажиллагааг зогсооход илүү идэвхтэй тус дөхөм үзүүлэхийг уриалжээ.
Ерөнхийлөгч Владимир Путины гарын үсэг зурсан «Гадаад улс төрийн чиг бодлогыг хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийн тухай» зарлиг  улс орны гадаад бодлогын үндсэн чиглэлүүдийг тодорхойлж, «олон улсын харилцааны шинэ олон төвт систем төлөвшиж байгаа нөхцөлд прагматик илэн далангүй олон чиглэлт зарчмын үндсэн дээр Оросын үндэсний ашиг сонирхолыг хангахыг» заажээ.
Владимир Путин «Төрийн удирдлагын системийг боловсронгуй болгох үндсэн чиглэлүүдийн тухай» өргөн цар хүрээтэй зарлигдаа Интернетийг оролцуулан цахим үйлчилгээг буурьтай сайжруулахыг шаардаж байна. Түүнээс гадна Путин «оросын олон нийтийн санаачилгын» үзэл баримтлалыг 9-р сарын нэгнээс наана батлахыг засгийн газарт  санал болгов.
Кремльд Владимир Путин  ОХУ-ын  4 дэх ерөнхийлөгч болсноосоо хойшхи анхны хэдэн цагт стратегийн ач холбогдолтой 11 зарлигт  гарын үсэг зурав. Эдгээр зарлиг улс орны хөгжлийн болон засгийн байгууллагуудын үйл ажиллагааны үндсэн чиглэлүүдийг тодорхойлов.
АНУ-ын тусгай албадын ажилтнууд  АНУ руу нисэх онгоцыг дэлбэлэх гэсэн Йемен дэх «Аль-Каида»-гийн салбарын оролдлогыг сэрэмжлэн тасалдуулжээ. Энэ нь 2009 оны 12-р сард «Амстердам-Детройт» чиглэлээр нисч яваа онгоцыг Нигерийн Умард Фарук Абдулмуталлабын дэлбэлэхийг оролдсон үеэрээ хэрэглэсэн тэсрэх зэвсгийн боловсронгуй хувилбар байв. Шинэ зэвсэг төмрөлөггүй байгаагаараа онцлогтой.
Өнөөдөр Улсын думын (парламентын доод танхим) бүгд хуралдаанаар төрийн тэргүүний албан тушаалаа орхисон Дмитрий Медведевийг ОХУ-ын засгийн газрын тэргүүнээр томилох зөвшөөрөл ерөнхийлөгч Владимир Путинд өгөх юм. Өчигдөр «Нэгдсэн Орос улс» ба Либерал-ардчилсан намын фракцууд Медведевтэй зөвлөлдсэн байна. Нэр дэвшэгчийг санал нэгтэй дэмжинэ гэж тэд мэдэгдлээ.
Тавдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Тавдугаар сар 2012