×
Улс төр 7 Тавдугаар сарын 2012
ОУ-ын шинэ ерөнхийлөгч сонгогдсонтой холбогдуулан засгийн газар бүрэн бүрэлдхүүнээрээ огцорч байгаа тухай тогтоолд ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Зубков гарын үсэг зурлаа. Бүрэн эрхээ өгсөн дэд ерөнхий сайд болон сайд нар “засгийн газар шинээр бүрэлдэх хүртэл ажил үүргээ гүйцэтгэх ёстой”, өөрөөр хэлвэл үүрэг гүйцэтгэгчээр ажиллана гэсэн үг.
Владимир Путин ОХУ-ын ерөнхийлөгч боллоо. Өнөөдөр Москвагийн Кремельд ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол боллоо. Парламентын хоёр танхимын хууль тогтоогчид, Үндсэн хуулийн цэцийн гишүүд болон бараг гурван мянган зочдын дэргэд төрийн тэргүүн ерөнхийлөгчийн тангарагаа өргөж, ОХУ-ын ЗХ-ний Дээд ерөнхий командлагчийн хариуцлагыг өөртөө хүлээлээ. Яг үд дунд Петр Чайковскийн “Ёслолын маршийн” аяанд Владимир Путин Кремлийн том ордоны Андреевын танхимд орж ирлээ.
Дөнгөж өнөөдөр ОУ-ын ерөнхийлөгч болсон В.Путин ерөнхий сайдаар батлуулахын тулд Д.Медведевийн нэрийг Төрийн Думд орууллаа. Төрийн Думын дарга Сергей Нарышкин энэ тухай сэтгүүлчидэд мэдэгдсэн байна. Өнгөрсөн жилийн намар парламентын олонх болох “Нэгдсэн ОУ” намаас түүний нэрийг ерөнхийлөгчийн сонгуульд дэвшүүлсний дараа Путин хэрвээ ялалт байгуулвал тэр үеийн ерөнхийлөгч Медведевийн нэрийг ерөнхий сайдад дэвшүүлнэ гэж мэдээлж байсан юм.
Улс орноо удирдахад иргэдийн оролцоог өргөжүүлэх болон ардчилалыг бэхжүүлэхийн төлөө ажиллана гэж ОУ-ын ерөнхийлөгч Владимир Путин амаллаа. Уригдан ирсэн гурван мянган зочдын өмнө Кремлийн том ордоны Андреевийн танхимд болсон төрийн тэргүүний албан тушаалд орох ёслолын ажиллагааны дараа тэрээр үг хэлсэн юм.
Улс орны улс төрийн амьдралд иргэд идэвхитэй оролцож эхэлсэн нь өөрийнх нь ерөнхийлөгчийн хугацаанд хийсэн ажлын гол амжилт гэж Д.Медведев үзэж байна. Владимир Путин ерөнхийлөгч болох ёслолын ажиллагаа хийх үеэр тэрээр төрийн тэргүүний үүрэгт ажлаасаа чөлөөлөгдлөө.
Владимир Путин ОХУ-ын ерөнхийлөгч боллоо. Тус улсыг 4 жил удирдсан Дмитрий Медведевийг тэр ороллоо. Ерөнхийлөгч болох ёслолын ажиллагаа Кремлийн том ордоны Андреевын танхимд өнөөдөр болсон ба төр, олон нийтийн болон шашны нэрт зүтгэлтнүүд, дипломатчид зэрэг 3000 хүн уригдан оролцсон байна. Владимир Путин Үндсэн хуулин дээр гараа тавин тангараг өргөж, ерөнхийлөгчийн засаглалын билиг тэмдэгийг хүлээж авсан байна.
Франц улсад болсон ерөнхийлөгчийн сонгуульд социалист намын Франсуа Олланд ялалт байгуулжээ. Сонгуулийн хоёр дахь шатны саналын хуудсын 98,89%-ийг боловсруулсны дараа тэрээр 51,67%-ийн санал авч 48,33%-ийн санал авсан одоогийн ерөнхийлөгч Николя Саркозиг ялсан гэж тус улсын ДХЯ мэдээлсэн байна. Үндсэн хуулийн цэц сонгуулийн албан ёсны дүнг арав хоногийн турш батлах ёстой.
Владимир Путин 3 дахь удаагаа ОХУ-ын ерөнхийлөгчийн албан тушаалд орлоо. Ерөнхийлөгчийн албан тушаалд орох ёслолын ажиллагаа 2012 оны 5-р сарын 7-нд Москвагийн Кремлийн Георгиевийн танхимд боллоо. Владимир Путин 1952 оны 10-р сарын 7-нд Ленинград хотод ажилчны гэр бүлд төржээ. Хүүхэд наснаасаа спортоор хичээллэдэг байсан ба тагнуулчдын тухай кино үзэх дуртай байжээ.
Өнөөдөр 5-р сарын 7-нд Владимир Путин ОУ-ын ерөнхийлөгчийн албан тушаалд орно. Ерөнхийлөгчийн албан тушаалд орох ёслолын ажиллагаа үд дунд эхлэж 40 минут орчим үргэлжилнэ. Энэ үйл ажиллагаа Кремлийн том ордонд болох ба ОУ-ын орчин цагын түүхэн дэх 6 дахь удаагийн ёслолын ажиллагаа болох юм.
Тавдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Тавдугаар сар 2012