×
Улс төр 6 Тавдугаар сарын 2012
Франц улсад өнөөдөр ерөнхийлөгчийн сонгуулийн шийдвэрлэх хоёр дахь шат болж байна. Тус улс ойрын 5 жилд ямар замаар замнахыг сонгогчид тодорхойлох ёстой. 4-р сарын 22-нд болсон эхний шатнаас одоогийн ерөнхийлөгч Николя Саркози, социалист намын нэр дэвшигч Франсуа Олланда нар шалгарч үлдсэн юм. Санал асуулгын дүнгээс харвал Саркозиг сонгогчдын 47,5% нь, Олландаг 52,5% нь дэмжих магадлалтай байна.
НҮБ болон АОЛ-ийн тусгай төлөөлөгч Кофи Аннаны Сири улсын нөхцөл байдлыг зохицуулах төлөвлөгөө ажиллаж, Сири дэх НҮБ-ын хяналт үр дүнтэй байна гэж ОХУ-ын ГХЯ-ны орлогч сайд Геннадий Гатилов өөрийн микро блогтоо ням гаригт бичсэн байна. Сири улс дахь хүчирхийлэлийн цар хэмжээ багассан гэж НҮБ-ын ажиглагчдын бүлгийн тэргүүн норвегийн генерал Роберт Муд мэдэгдсэн гэж тэрээр бичсэн байна.
АНУ-ын ПДХ систем нь Энэтхэг, Хятад улсуудтай Орос улсын цэргийн хамтын ажиллагааг бэжүүлэхэд тус болно. Хэрвээ ОУ оролцвол АНУ-ын энэ систем Хятад улсын эсрэг чиглэгдээгүй гэдэг тал дээр Москва, Бээжин хоёр тохиролцож чадах юм. ПДХ системийн асуудлаар  Энэтхэг, Хятад улсуудтай яриа хэлэлцээ хийж байгаа тухай ОУ-ын БХЯ-ны сайдын мэдэгдлийг тайлбарлахдаа оросын шинжээчид ингэж мэдэгдсэн байна.
Даяарчлалыг хамарсан ПДХ систем болон түүний европын сегментийг дэлгэрүүлэх АНУ-ын төлөвлөгөөнд ОУ өнгөрч буй долоо хоногт өөрийн хариултаа өглөө. Пуужингийн довтолгооноос хамгаалах системийн асуудлыг олон нийтээр өргөн хэлэлцүүлэх зорилготой бага хурлыг ОУ-ын БХЯ Москвад зохион байгууллаа. Энэ уулзалтад дэлхийн 50 орны цэргийнхэн болон шинжээчид оролцлоо. Мөн гадаадын цэргийхэн болон шинжээчдийг Москва орчмын радио локацийн станциар аялууллаа.
АНД-н бүс нутагт болж байгаа газар нутгийн маргаанд АНУ-ын зэвсэгт хүчин хөндлөнгөөс оролцох ёсгүй. Хятадтай газар нутгийн маргаан үүсгэж байгаа Филиппин, Вьетнам улсуудыг АНУ дэмжих хэрэггүй байгаа юм гэж “Хуаньцю шибао” сонины тэргүүн өгүүлэлд бичсэн байна. БНХАУ-ын БХЯ-ны сайд Лян Гуанлегийн АНУ-д 5-р сарын 10 хүртэл хийх албан ёсны айлчлалын өмнөхөн энэ өгүүлэл гарсан байна.
ОУ-ын ерөнхийлөгчийн бүрэн эрхээ шилжүүлэн өгөх Дмитрий Медведев ирээдүйн ерөнхийлөгч Путинд кремлийн интернет сайт, Твиттер дэх албан ёсны хаяг зэргээ “үлдээх” ба харин президент.рф сайтын хувийн хуудсаа өөрөө авах юм байна. Владимир Путин 5-р сарын 7-нд албан ёсоор ерөнхийлөгч болсны дараа төрийн тэргүүний албан ёсны сайтад өөрчлөлт орно гэж Кремлийн хэвлэлийн алба мэдээллээ.
Владимир Путины ерөнхийлөгчийн албан тушаалд орох ёслолын ажиллагааг 5-р сарын 7-нд Интернетийн You Tube томоохон видео хостингээр анх удаа шууд нэвтрүүлэх болно. Ерөнхийлөгч болох ёслолын ажиллагааны шууд нэвтрүүлэг дэлхий даяараар даваа гаригт москвагийн цагаар 11:30 минутаас эхлэх ба You Tube-гийн RT сувгаар үзэж болно гэж “Интерфакс” агентлаг уламжилсан байна.
Тавдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Тавдугаар сар 2012