×
Улс төр 5 Тавдугаар сарын 2012
ОХУ-ын өрөнхийлөгчээр сонгогдсон Владимир Путин 5-р сарын 7-нд төрийн дээд албан тушаал хашиж эхлэснийхээ дараагаар гадаад улс төрийн асуудлыг ахин шийдвэрлэнэ. Ерөнхий сайд гол телев улс орныхоо дотоод амьдрал, гадаад худалдааны асуудлыг хариуцаж байхад ерөнхийлөгч гадаад улсуудтай  харилцах чиг бодлогыг боловсруулдаг. Путин ерөнхийлөгчийн тангариг өргөснийхөө дараагаар энэ талаар идэвхтэй ажиллаж эхлэнэ.
Ираны ерөнхийлөгч Махмуд Ахмадинежадын  эсрэг улс төрийн хучин  парламентын 2 дахь шатны сонгуульд итгэлтэй түрүүлж байна. Өчигдөр Иранд сонгогчид орон нутгийн парламентын 290 суудлын 65-ыг хэн эзлэх асуудлыг шийдвэрлэв. Урьдчилсан тоо баримтуудаас харахад ерөнхийлөгч Ахмадинежадын талынхан 8, сөрөг хүчний төлөөлөгчид 20,биеэ даасан депутатууд 11 суудал тус тус эзлэжээ.
Өөрөөр сэтгэгч  хараагүй иргэн Чэнь Гуанчэны хувь заяа болон хятадын хөлөг онгоцуудыг Өмнөд Хятадын тэнгисийн маргаантай бүс руу явуулсан хэрэг явдал Бээжинд Хятад, АНУ хоёрын стратегийн ба эдийн засгийн яриа хэлэлцээнд зохисгүй нөлөөлэв. Харин яриа хэлэлцээний  ачаар дипломат хурц маргааныг бага зэрэг зөөлрөөлэв.
Москва АНУ болон НАТО гийнхноос Афганистанаас  цэргээ гаргах тухай болон тус улсад америкийн цэргээ хадгалахтай холбоотой тодорхой тайлбар авахыг хүсч байна. Учир нь энэ асуудал нь ОХУ-ын аюулгүй байдлын ашиг сонирхолыг хөндөж буй юм.
Армений нийслэл Ереван хотод баасан гаригийн үдэш 5-р сарын 5-нд болох сонгуулийн өмнө эрх баригч Армений Бүгд найрамдах намын сонгуулийн сурталчилгааны хаалтын арга хэмжээний үеэр дэлбэрэлт болжээ.Оросын мэдээллийн агентлагуудын уламжилж буйгаар  талбай дээр хийгээр дүүргэсэн бөмбөлгүүд дэлбэрчээ. Дэлбэрэлтийн улмаас 144 хүн шархадсан аж. Уг явдлаар эрүүгийн хэрэг үүсгээд хэд хэдэн хувилбарыг судлаж байна.
Тавдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Тавдугаар сар 2012