×
Улс төр 4 Тавдугаар сарын 2012
Гал зогсоох дэглэмийг зөрчсэн тухай мэдээнүүд ирж байгаа боловч НҮБ ба Арабын орнуудын холбооны онц эрхт төлөөлөгч Кофи Аннаны Сири улсын байдлыг зохицуулах төлөвлөгөөг хэрэгжүүлж байна гэж өнөөдөр Аннаны төлөөлөгч Ахмад Фаузи мэдэгдлээ. Тэрээр  нэг жил гаруй үргэлжилж байгаа хямралыг нэг өдөр буюу нэг долоо хоногийн дотор зохицуулж болохгүйд» анхаарлыг хандуулав.
ШХАБ-ын гишүүн орнуудын ГХ-ийн сайд нар 5-р сарын 11-нд Хятадын нийслэлд уулзах тухай өнөөдөр БНХАУ-ын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Лю Вэйминь хэвлэлийн шуурхай хурал дээр мэдэгдлээ.
Орос, Хятад, Франц, Их Британи, АНУ-ын төлөөлөгчид 2015 онд болох Цөмийн зэвсгийг дэлгэрүүлэхгүй байх тухай гэрээний бага хурлыг бэлтгэх хороонд хандан хамтрасан уриалга гаргав. АНУ-ын ерөнхийлөгчийн цөмийн зэвсэг дэлгэрүүлэхгүй байх асуудал эрхлэсэн онц эрхт төлөөлөгч Сьюзан Баркаас тараасан мэдэгдэлд энэ тухай өгүүлжээ.
”Хар пиар» ажиллаж эхэллээ. АНУ-ын одоогийн ерөнхийлөгчийн ор хөнжлийн амьдралын нарийн ширийн зүйлүүд америкийн хэвлэлийн хуудаснаа гарчээ. Барак Обамагийн нууц амраг, австралийн бүсгүй Женевьев Кукийн өгүүллийг  Vanity Fair сэтгүүл нийтэлжээ. АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн дунд  “Нэр хүндийг унагах дайн” сүүлийн үед  их газар авч байна.
АНУ болон Хятад улсын хоорондын харилцаа нь өмнө байснаас илүү бат бэх байгаа гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга   Хилари Клинтон Бээжинд мэдэгджээ. Баасан гаригт Ардын хурлын  Ордонд  Хятадын дарга Ху Зиньтао АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга  Клинтон болон АНУ-ын Сангийн сайд Тимоти Гайтнерыг хүлээн авч уулзжээ.
ОХУ-ын Дагестаны /Хойд Кавказ/ нийслэл Махачкала хотод өчигдөр цагдаагийн эргүүлийн  байрны дэргэд хоёр удаа дэлбэрэлт боллоо.  Сүүлийн үеийн мэдээгээр хоёр удаагийн дэлбэрэлтийн улмаас 13 хүн амиа алдаж, 100 орчим хүн шархдаж эмнэлэгт хүргэгдээд байна.
Тавдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Тавдугаар сар 2012