×
Улс төр 3 Тавдугаар сарын 2012
БНАСАУ Иран хоёр өөрсдийгөө  тив хоорондын баллистик пуужингаар зэвсэглэх боломжгуй байна гэж ОХУ-ын жанжин штабын дарга Николай Макаров үзэж байна. Түүний хэлснээр бол Умард Солонгос Иран хоёр ойр, дунд тусгалтай пуужин зохион бүтээх хөтөлбөрийг хэрэгжүүлж байгааг Оросын жанжин штаб хүлээжээ. Үүний хамт Пхеньян Тегеран хоёрыг тив дундын баллистик пуужингаар зэвсэглэх нь маш хэцүү зорилт юм.
Америкийн ПДХ системийг Европт байрлуулах асуудлаархи хэлэлцээ мухардмал байдалд ороход дехсен гэж Оросын БХ-ын сайд Анатолий Сердюков үзэж байна. Одоогоор  Москва Вашингтон хоёр эл асуудлаар харилцан хүлээн зевшеерч болохуйц шийдвэр олж чадаагуй байна гэж өнөөдөр тэрээр Москвад ПДХ системийн асуудлаархи олон улсын бага хурал дээр мэдэгдэв. ПДХ системийн асуудлаар зарчмын хувьд тохиролцох аргагуй гэсэн санал суулийн үед тархсан.
Эрхүү мужийн засаг дарга, засгийн газрын тэргүүн Дмитрий Мезенцев Монгол улсын Гадаад хэрэг, худалдааны сайд ноён Гомбожавын Занданшатартай уулзав. Талууд Монголын үйлдвэрлэгчдийн худалдааны ордонг Эрхууд байгуулах боломжийг авч үзэж хэлэлцэв. 2011 оны ур дүнгээр Ангар орчмын бус нутаг, Монгол улсын хоорондын гадаад худалдааны эргэлт 412,8 сая ам долларт хүрчээ.
Кремлийн их ордонд ОХУ-ын ерөнхийлөгчийн тангариг өргөх ёслолын бэлтгэл дуусч байна. Ерөнхийлөгч 5-р сарын 7-нд тангариг өргөх юм.Төрийн тэргүүний албан тушаалдаа орох ёслолыг сайтар бодож бэлтгэсэн. Ерөнхийлөгчийн найрал хөгжмийн бүрээнүүд гэрэлтэн гялалзаж байна. Кремлийн хорооны гавардийнхан «Хурай» гэж чанга хашгирахад бэлэн. Тогоочид дайллагын хоолны цэст суулчийн засвар оруулж байна.
Их Британийн цэргийнхэн Лондонд Олимпийн наадмын үеэр үйлдэж болзошгуй террористуудын дайралтыг няцаахад бэлдэж байна. Олимпийн наадмын үеэр агаарын аюулгуй байдлыг хариуцах Стюарт Атхын хэлснээр бол цэргийн террорын ажиллагааг няцаах олон талт төлөвлөгөөтэй байна. Төлөвлөгөө 2001 оны 9-р сарын 11-нд Нью Йоркод үйлдсэн террорын ажиллагаа мэт дайралтаас сэргийлэн сэрэмжлэх боломж олгож байна.
Америкийн ПДХ системийн асуудлаархи Орос, НАТО эвслийн хэлэлцээ мухардмал байдалд орж байна гэж    өнөөдөр ОХУ-ын БХ-ын сайд Анатолий Сердюков мэдэгдлээ. Тэрээр Москвад ПДХ системийн асуудлаархи олон улсын бага хурал дээр үг хэлэв.НАТО эвслийн гишүүн ба гишүүн бус орнууд, туунчлэн ТУХН-ийн  орнууд болон Хятад, Энэтхэг, Япон, Өмнөд Солонгосын цэргийн мэргэжилтнүүдийг бага хуралд үрьжээ.
Сири улсын байдлыг бусниулахыг «Аль-Каида» террорырын байгууллага оролдож байгааг АНУ-ын  Төрийн департаментын төлөөлөгч Марк Тонер хүлээв. Сири улсын байдлыг өөрийн зорилгоор ашиглахыг террорын байгууллагууд ялангуяа «Аль-Каида» оролдож байгаа нь АНУ-ыг маш түгшүүлсэн гэж тэр Вашингтонд хэвлэлийн шуурхай хурал дээр мэдэгджээ.
ОХУ-ын нэг ч ерөнхийлөгч Курилын ядаж ганц арлыг ч Японд шилжүүлж өгөхгүй  гэж Кремлийн дээгүүр албан тушаалтан РИА Новости агентлагад мэдэгджээ. Япон улс маргаан үүсгэсэн арлуудыг авах туухийн боломжоо алдсан гэж тэрээр онцлов. «Өмнөд Курилын асуудал» гэгч Москва Токиогийн хоорондын харилцааг нэлээд удаан хундруулж ирсэн.
Өнөөдөр Орос-японы алс дорнодын форум Владивостокод нээгдэж, азийн бус нутгийн эрчим хүчин, экологийн асуудлуудыг хэлэлцэж эхэллээ. 100 гаруй хүн форумд оролцож байгаа японы төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд оржээ. «Япон-Орос» нийгэмлэгийн ба парламентын  гишүүд,анагаах ухааны дээд сургууль, байгууллагуудын мэргэжилтнүүд  түүнчлэн эрдэм шинжилгээний ажилтан, үйлдвэрлэл эрхлэгчид хүндэт зочдын дотор байна.
НҮБ-ын АЗ-еес умард солонгосын гурван компанийн талаар  хориг арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн гэж өчигдөр НҮБ-д суугаа АНУ-ын байнгын төлөөлөгч Сьюзен Райс мэдэгдлээ. Түүний хэлснээр бол пуужин,цөмийн аж үйлдвэрийг хөгжүүлэх хүүль бус хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд шууд оролцсон умард солонгосын гурван үйлдвэрийн дансыг битүүмжлэх юм. Тухайлбал зэвсэг гадаадад нийлүүлдэг  Green Pine Associated Corporation компани хориг арга хэмжээнд хамрагдахыг Райс тэмдэглэжээ.
Хятад АНУ нягт хамтран ажиллаж, хоёр орны хоорондын харилцааны шинэ загварыг тууштай төлөвшүүлэх ёстой гэж өчигдөр БНХАУ-ын дарга Ху Зиньтао  Хятад,АНУ-ын  стратегийн ба эдийн засгийн асуудлаархи  ээлжит яриа хэлцээг нээж мэдэгдлээ. Вашингтон Бээжин хоёр адил тэгш түншлэх харилцааг төлөвшүүлэх ёстой гэж тэрээр мэдэгдсэн тухай ИТАР-ТАСС агентлаг мэдээлэв. Хятад АНУ хоёр сөргөлдэх гээгүй.
Тавдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Тавдугаар сар 2012