×
Улс төр 2 Тавдугаар сарын 2012
Хятадын хүний эрхийн хуульч Чэнь Гуанчэмины будлиан Хятад, АНУ-ын хоорондын харилцааны бас нэгэн шинэ сөргөлдөөн болж мэдэх юм. Энэ сэдвийг хятад-америкийн стратегийн болон эдийн засгийн 4 дэхь яриа хэлэлцээний үеэр хэлэлцэх юм. Уулзалт 5-р сарын 3-4- өдрүүдэд Бээжинд Төрийн зөвлөлийн дэд тэргүүн  Ван Цишан болон АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хилари Клинтон нарын оролцоотойгоор явагдана.
Сирид НҮБ-ын төлөөлөгчдийн тэргүүн Роберт Муд Дамаскаас хойно орших мужуудын засаг захиргааны төв Хомс Хаму хоёр хотод анхны аялал хийлээ. Түүний зорилт сирийн эрх баригчид ба сөрөг хүчний байгуулсан гал зогсоох тухай хэлэлцээрийг даган мөрдөхэд хяналт тавихад оршино. НҮБ-ын шинжээчид Хомс хотод очихийн өмнө энд дэлбэрэлт үйлдэж, зэвсгээ хураагаагүй хэт даврагсдын хяналтад байгаа хороололд буудалцажээ.
АНУ, ЕХ, Өмнөд Солонгос болон Япон улсаас НҮБ-ын АЗ-д 4-р сард Пхеньян хиймэл дагуултай пуужин хөөргөсөнтэй холбогдуулан тус байгууллагын гаргасан тогтоолын дагуу БНАСАУ-ын байгууллагуудын нэрсийн жагсаалтыг илгээжээ. “Рейтерын” уламжилж байгаагаар, “хар жагсаалтанд” тус улсын 40 орчим байгууллагууд байгаа аж.
АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама мягмар гаригт Афганистанд богино хугацааны айлчлал хийв. Айлчлалын үеэр тэр Афганистаны ерөнхийлөгч Хамид Карзайтай уулзаж, АНУ болон Афганистаны хоорондын хоёр талын стратегийн түншлэлийн гэрээнд гарын үсэг зурав.  Гэрээ нь 2014 онд НАТО-гийн  цэрэг Афганистанаас гарсны дараа америкийн байх тухай болзлуудыг тодорхойлж буй юм.
Өнөөдөр өглөө Кабулд нилээд хэдэн дэлбэрэлт болсон бөгөөд өмнө нь АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама айчлал хийсэн юм. Гадаадынхан буудалладаг зочид буудлууд болон автомашин дэлбэлсэн амиа золиослогч доод тал нь нэг халдлага үйлдсэн байна. Дэлбэрэлтийн улмаас зургаан хүн нас барж, 15 хүн шархаджээ. Алан хядах ажиллагааны хариуцлагыг “Талибан” хөдөлгөөн хүлээжээ.
Тавдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Тавдугаар сар 2012