×
Улс төр 1 Тавдугаар сарын 2012
Майн нэгний баярын үйлдвэрчний эвлэлийн жагсаал Москвад болж дууслаа. Нийслэлийн цагдаагийн газрын мэдээ баримтуудаас харахад 150 мянга орчим хүн нийслэлийн гол гол гудамжаар жагсан явжээ. Нийгмийн ёс журмыг зөрчих тохиолдол гарсангүй. ОХУ-ын ерөнхийлөгч Дмитрий Медведев, төрийн тэргүүнээр сонгогдсон ерөнхий сайд Владимир Путин нар жагсаалд оролцов. Тэд жагсагчидтай ярилцаад үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөний тэргүүнтэй хамт хотын төвийн нэгэн бааранд очлоо.
Интерпол урьд хурандаа Каддафигийн хүрээлэгсдийн нэг түүний нярав асан Башир Салехыг эрэж байна гэж ИТАР-ТАСС мэдээлэв. Зарим мэдээ баримтаас харахад одоо тэр Францын өмнөд нутагт сууж байна. Салех Францын ерөнхийлөгчийн 2 дахь шатны сонгууль эхлэхээс нэг долоо хоногийн өмнө францын хэвлэлд дурдагдах боллоо.
Сөрөг эргэлт хийхийг оролдсоны дараа улс орныхоо байдлыг хяналтдаа авсан гэж урьд ерөнхийлөгч Амаду Тумани Турег тулхэн унагасан Мали улсын цэргийнхний удирдагчид өнөө өглөө мэдэгдсэн тухай Франс Пресс агентлаг мэдээлэв. Үүний өмнө Турег түлхэн унагахад оролцсон армийн анги нэгтгэл ерөнхийлөгчийн хувийн гварди гэгчийн цэргийн албан хаагчид нийслэл Бамако хотноо байлдан дайтсан билээ.
Сирид гал зогсоох дэглэмийн хэрхэн даган мөрдөж байгааг ажиглах НҮБ-ын офицерууд өчигдөр Идлибид очлоо. Энд террористууд мина тавьсан машинуудыг дэлбэрүүлжээ. Сирийн САНА мэдээллийн агентлагийн уламжласнаар баруун-хойд мужийн засаг захиргааны төвд террорын ажиллагаа удаа дараа явуулсаны уршгаар 8 хүн амь үрэгдэж, 100 орчим хүн шархджээ. Хүчний байгууллагуудын төв байр эдгээр ажиллагааны гол бай болсон.
Москва Ази Номхон далайн бүс нутгийн орнуудтай түншлэх харилцааг хөгжүүлэх санаачилгаа урагш ахиулах шинэ талбартай боллоо. Орос улс өнөөдрөөс Ази Номхон далайн парламентын форумыг даргалах болсонтой холбогдуулан оросын шинжээчид энэ тухай мэдэгдэв. 1-р сард Токиод бүс нутгийн орнуудын парламегтын гишүүд шинэ хөтөлбөрийн баримт бичгийг сайшаан дэмжсэн юм.
Өнөөдөр ОХУ-ын ерөнхийлөгч Дмитрий Медведев, төрийн тэргүүнээр сонгогдсон ерөнхий сайд Владимир Путин нар Москвагийн Манежная талбайд очиж, Хавар, Хөдөлмөрийн баярын өдөрт зориулсан жагсаалд нэгдлээ. Ерөнхийлөгч ерөнхий сайд хоёр жагсаалд оролцоод жагсагчидтай уулзаж ярилцана. Москвад мөн жагсаалд 100 мянган иргэн оролцох бололтой. Үйлдвэрчний эвлэлийн уриа лоозонг дэмжиж байгаа «Нэгдсэн Орос улс» намын гишүүд ч жагсаалд нэгдэнэ.
Осама бин Ладеныг устгаснаас хойш нэг жил өнгөрсөн энэ өдрүүдэд «Аль-Каида»-гийн террористууд тэсрэх зэвсэг хэрэглэн нисэх онгоцуудад террор үйлдүүзэй хэмээн АНУ ба ЕХ-ны орнуудын тусгай албад болгоомжилж байна гэж АВС News телевизийн сувгаар мэдээлжээ.
Тавдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Тавдугаар сар 2012