×
Улс төр Тавдугаар сар 2012
Хятад улс пүрэв гаригт АНУ-ыг АНД-н бүс нутагт өөрийн сонирхолоо хүндэтгэхийг  уриалжээ. Холбогдох  мэдэгдэлийг БНХАУ-ын ГХЯ-ны төлөөлөгч Лю Вэйминь  Пентагоны тэргүүний бүс нутгийн орнуудаар  АНУ-ын ТЦХ-ийг зузаатгахад чиглэгдсэн аялалын тайлбарын хариуд хийсэн. Панетта Вьетнам, Сингапур болон Энэтхэгт айлчлал хийхээр төлөвлөж байна.
НҮБ-ын АЗ Сирийн асуудлаар хаалттай хуралдаан явуулав. Өнгөрсөн долоо хоногт Хомсын ойролцоох Эль-Хула тосгонд 100 сири хүн амь үрэгдсэн тухай НҮБ-ын шинжээчдийн илтгэлийг сонсголоо. Эмгэнэлт явдлын нарийн нөхцөл  байдлыг   тогтоохоор болов. Нөгөөтэйгүүр, Өрнөдийн нилээд хэдэн орнууд тус улсын   хүчнийхний хүчирхийлэлтэй холбогдуулан  Сирийн эсрэг хориг арга хэмжээг авах саналтай байгаагаа илэрхийлжээ.
Ираны ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад «Франс 24» телевизийн сувагт ярилцлага өгч, Москвад ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаар олон улсын зургаан зуучийн төлөөлөгчидтэй хийх хэлэлцээ «гайхамшигт үр дүнд» хүрнэ гэдэгт найдахгүй байна гэжээ. Ураныг 20 % хүртэл баяжуулах нь манай ард түмний хууль ёсны эрх гэж тэрээр мэдэгдлээ.» Энэ нь бидний эрх юм.
НҮБ-ын Сирийн асуудал эрхлэсэн онц төлөөлөгч Кофи Аннаны төлөвлөгөөний хүрээнээс гадуур сирийн асуудлыг шийдвэрлэж болно гэж АНУ үзэж байгааг НҮБ-д суугаа АНУ-ын байнгын элч төлөөлөгч Сьюзан Райс Нью Йоркод мэдэгдэв. Түүний хэлснээр бол Аннаны төлөвлөгөө ч Дамаскын эсрэг хориг ч Сири улсыг хямралт байдлаас  гаргахад туслахгүй бол « адгийн муу хувилбар» үлдэх юм.
БНАСАУ Үндсэн хуульдаа засвар оруулж, өөрийгөө цөмийн гүрэн улс хэмээн зарласан тухай Киодо агентлагаас Токио дахь ЦТАК агентлагийн албаны мэдээллийг үндэслэн уламжлав. Үнэн чанартаа Пхеньян цөмийн цэнэгт зэвсэгтэй болохыг оролдож, өмнөд хөрш ба түүний гол ивээн хамгаалагч АНУ-ыг бухимдуулж ирсэн юм. Аюулыг хэтрүүлж байгаа бол уу? Тодорхой хариу өгөхэд хэцүү.
Сирийн чанадад байгаа этгээдүүдээс сөрөг хүчинд шахалт үзүүлж, Дамасктай  яриа хэлэлцээ хийхээс татгалзахад хүргэхийг оролдож байна гэж НҮБ-д суугаа Сири улсын байнгын элч төлөөлөгч Башар Жафари сэтгүүлчдэд мэдэгдэв.Хулад энгийн номхон маш олон оршин суугчийг хөнөөсөн гэмт хэргийг мөрдөн байцаах улсын комисс пүрэв буюу баасан гаригт ажлаа дуусгана гэж тэрээр мэдээллээ.
Москва Сири улсын эсрэг хоригийг урьдын нэгэн адил эсэргүүцсээр байна гэж өчигдөр Нью Йоркод НҮБ-д суугаа Орос улсын байнгын элч төлөөлөгч Виталий Чуркин АЗ-д зөвлөдөөн хийсний дараа мэдэгдлээ. Орос улс Сирид ажиглагчдын үйл ажиллагааг өргөжүүлэх саналыг авч үзэхэд бэлэн байна. Гал зогсоох тухай Кофи Аннаны төлөвлөгөөг одоогоор хэн ч хэрэгжуулэхгүй байгааг Виталий Чуркин тэмдэглэв.
Орос улс Сирийн асуудлаар НҮБ-ын АЗ-ийн шинэ хуралдааныг ойрын үед зарлан хуралдуулах  болон АЗ-өөс тус улсын байдалд нөлөөлөх зорилгоор ямар нэг арга хэмжээ авах саналыг эсэргүүцэж байна. ОХУ-ын ГХ-ийн дэд сайд Геннадий Гатиловын хэлснээр бол сирийн Хула сууринд эмгэнэлт хэрэг явдал болсныг буруушаасан НҮБ-ын АЗ-ийн саяхны мэдэгдэл сирийн эрх баригчдад явуулсан нэлээд хүч нөлөөтэй дохио болсон.
Өнөөдөр НҮБ-ын АЗ-ийн гишүүд  Сирид байгаа НҮБ-ын ажиглагчдын үйл ажиллагааны тайланг сонсох юм. Хэдэн улс Сирид  хүч хэрэглэн хөндлөнгөөс оролцох асуудлыг тавьж болзошгүй. Өрнөдийн орнуудаас энэ хаалттай хуралдааны өмнө  Дамаскын эсрэг дипломат арга хэмжээ уялдуулан зохицуулж авсан байна. Өнгөрсөн долоо хоногт Хомсоос холгүй Эль-Хула сууринд эмгэнэлт хэрэг явдал болсноос хойш  Сири улсын тойрны хямрал хурцдав.
БНАСАУ-ын удирдлага   Үндсэн хуульдаа тус улс цөмийн статустай болох заалтыг  нэмэлт өөрчлөлтөөр  оруулав.  Энэ тухай өнөөдөр Токиод байрладаг мэдээллийн “Тёсен цусин”  мэдээллийн агентлаг уламжилжээ. Умард Солонгосын Үндсэн хуульд өөрчлөлт оруулсан явдлыг шинжээчид цөмийн зэвсэгтэй гүрний хувьд олон улсад хүлээн зөвшөөрөгдөхийг хүсч байгаатай холбон үзэж байна.
Кувейтын ГХЯ-ны тэргүүн шейх Сабах Халед ас-Сабах мягмар гаригт хийсэн мэдэгдэлдээ, арабын нилээд хэдэн орнууд энэ бямба гаригт Сирийн байдлыг  хэлэлцэхээр  төлөвлөж байна гэв. Уулзалтанд НҮБ-ын болон АОЛ-ийн тусгай төлөөлөгч Кофи Аннан оролцоно гэж Кувейтын мэдээллийн КУНА агентлаг уламжилжээ. Уулзалт зохион явагдах газрыг мэдээлээгүй байна.
Сирийн байдлыг зохицуулах Олон улсын зууч Кофи Аннан Дамаскад хийсэн мэдэгдэлдээ,Хулед болсон эмгэнэлт явдлын дараа хямрал “дээд цэгтээ хүрсэн”. Өмнө нь Өрнөдийн нилээд хэдэн орнууд Хулед үй олноор нь хүний амийг хөнөөсөн явлаас хойш  сирийн дипломат  өндөр албан тушаалтангуудыг хөөж гаргахаар шийдвэр гаргасан. Дамаск мэдгэлдээ,  энэхүү эмгэнэлт явдал нь террористуудын гараар хийгдэсэн гэжээ.
Хятад улс цохилтын ба шумбагч хөлөг эсэргүүцэх боломжтой «Төсөл 056» хөлөг онгоцоо усан замд гаргав. Энэ шинэ хөлөг онгоц тэнгис дэх маргаан үүсгэсэн арлуудын асуудлаар хятадын ашиг сонирхолыг хамгаалахад гоц таарна гэж цэргийн шинжээчид үзэж байна. Өнгөрсөн долоо хоногт Хятад Цэргийн төв зөвлөлийн  дэд дарга хурандаа-генерал Го Босюны Японд хийх айлчлалыг болиулав.
“Америкийн тактикийн зэвсгийг Өмнөд Солонгост байрлуулах нь “сүйрлийн үр дагаварт хүргэнэ”. Ийм сэрэмжлүүлгийг БНАСАУ-ын “Пхеньян таймс” сонин өнөөдөр нийтэлжээ. Америкийн ийм алхам нь “дайн өдөөгчдийг Зүүн Азийн цөмийн тэгш бус байдалд хүргэж, бүс нутагт шинээр  зэвсгээр хөөцөлдөхөд хүргэнэ “ гэж хэвлэлд цохон  дурджээ.
Кофи Аннаны төлөвлөгөөг тасалдуулах гэсэн оролдлого Орос улсыг түгшүүлж байна гэж өнөөдөр ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров мэдэгдэв. «Хулуд болсон хэрэг явдлыг зарим улс цэргийн арга хэмжээ авах шалтаг болгон хэрэглэж, НҮБ-ын АЗ-д шахалт үзүүлэхийг оролдож байна. Үнэн чанартаа Аннаны төлөвлөгөөг тасалдуулах гэж байна. Байдлаас харахад тус төлөвлөгөө тэдгээрт саад болсон шиг байна» гэж Оросын ГХ-ийн сайд тэмдэглэв.
Өнөөдөр НҮБ-ын энхийг сахиулагчдын олон улсын өдөр юм. Мөргөлдөөнд нэрвэгдсэн бүст энхийг сахиулах үйл ажиллагаа олон улсын түншлэлийн хосгүй жишээ болсон гэж НҮБ онцлов. Түүнчлэн эрэлхэг зоригийн үлгэр жишээ гэж болно. 2002 онд Олон улсын энхийг сахиулагчийн өдрийг 5-р сарын 29-нд тэмдэглэхээр шийдвэрлэжээ. НҮБ-ын АЗ мөн өдрийг сонгож авсан нь тохиолдлын хэрэг биш.
 Өчигдөр Сирийн эрх баригчдаас НҮБ-ын АЗ-д захидал явуулж,   Хула сууринд халдсан хариуцлагыг лалын радикал бүлгийн зэвсэгт этгээдүүдэд тулгасан тухай Ройтер агентлаг  мэдээллээ.
Сири улсад байдал хурцдаж байгаа асуудлыг НҮБ-ын АЗ ээлжит бус хурадаанаараа хэлэлцлээ. Сүүлийн үеийн мэдээгээр 120 хүн алагдаж, хэдэн зуун хүн шархдсан Хула тосгонд болсон аллагыг авч хэлэлцсэн байна. Хэсэг хугацаанд чимээгүй басны дараа Сири улсаас ирж байгаа мэдээ фронтын мэдээг санагдуулж байна.
БНАСАУ цөмийн туршилт хийвэл “нилээд хор уршиг” олон улсын шинэ хориг арга хэмжээтэй тулгарна гэж Өмнөд Солонгос улсын ГХЯ өнөөдөр мэдэгдлээ. Цөмийн шинэ туршилт хийх нь НҮБ-ын АЗ-ийн тогтоолыг бүдүүлгээр зөрчсөн хэрэг болно гэж тус яамны төлөөлөгч тэмдэглсэн байна.
Сирийн хямралыг зохицуулахад ОУ нэмэлт хүчин чармайлт гаргах хэрэгтэй байна гэж Их Британи улсын ГХЯ-ны сайд Уильям Хейг хэллээ. Форин-офисын тэргүүн ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавровтой Москвад уулзахын өмнө лондоны “Дейли телеграф” сонин энэ тухай бичсэн байна.
Сири улсад ажиллаж байгаа НҮБ-ын ажиглагчдыг бүх талууд шүүмжилж байгаа явдалд тус байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун сэтгэл зовинож байгаагаа илэрхийллээ. Сирийн Хула тосгонд 100 гаруй хүнийг алж, 300 орчим хүнийг шархадуулсны дараа тус улсад ажиллаж байгаа НҮБ-ын ажиглагчид маш их шүүмжлэлд өртөх боллоо.
Сири улсын Хомс мужийн Хула тосгонд болсон аллагыг НҮБ-ын АЗ Нью-Йоркт ням гаригт хийсэн яаралтай хуралдаанаараа санал нэгтэйгээр эрс шүүмжиллээ. Өнгөрсөн баасан гаригт тэнд 108 хүн алагдснаас 49 нь хүүхдүүд, 34 нь эмэгтэйчүүд байжээ. Энэ тосгоны амь насаа алдсан хүмүүсийн зарим нь засгийн газрын цэргийн их бууны суманд өртсөн байна гэж НҮБ-ын АЗ-ийн яаралтай хуралдаанаас гаргасан мэдэгдэлд өгүүлсэн байна.
Грекийг еврогийн бүсээс гаргуулахын тулд тус бүсийн улсууд Грек улсад тусламж үзүүлсээр байна гэж ОХУ-ын Сангийн яамны сайд Антон Силуанов үзэж байна. Грек улсыг энэ бүсээс гаргах замаар еврогийн бүсийг ганхуулах сонирхол одоо хэнд байхгүй байна гэж тэр хэ:лсэн байна.
Ураныг 20% хүртэл баяжуулах ажлыг зогсоох шалтгааныг Иран улс олж харахгүй байна гэж тус улсын Атомын эрчим хүчний байгууллагын тэргүүн Ферейдун Аббасийн хэлснийг ИСНА агентлаг иш татан уламжилсан байна. “Их ч үгүй, бага ч үгүй” манай улсад шаардлагатай хэмжээний 20% баяжуулсан ураныг бид үйлдвэрлэж байна гэж Аббаси тэмдэглэсэн байна.
Оросын ерөнхийлөгч Владимир Путин шинэ засгийн газрын бүрэлдэхүүнийг зарлав. Түрүүчийн сайд нарын танхимыг бодоход  бүрэлдэхүүнийг дөрөвний гурваар шинэчилжээ. Гэвч сайд нарын танхим урьдын чиг бодлогыг залгамжлана. Энэ нь дэлхийн эдийн засгийн байдал тогтворгүй байгаа нөхцөлд нэн чухал гэсэн дүгнэлт шинжээчид шинэ засгийн газрын бүрэлдэхүүнийг зарласны дараа хийжээ.
Япон улсын Ниигата хотын дүүрэгт 5-р сарын 26-нд  оросын ерөнхий консул Пушков хавцал руу унаж амь асаа алдсан байна.  Япон улсад суугаа ОХУ-ын ЭСЯ-ны хэвлэлийн нарийн бичгийн дарга Татьяна Горохова утсаар энэ тухай “Интерфакс” агентлагт мэдээлсэн байна.
Тегеран болон олон улсын  зууч “зургаа” цөмийн асуудлаархи  яриа хэлцэлийг  5-р сарын  18,19-ний өдрүүдэд Москвад үргэлжүүлэхээр тохиролцов. Энэ тухай тохиролцсон нь өнгөрсөн  долоо хоногт  Кабулд болсон Тегераны төлөөлөгчид болон НҮБ-ын АЗ-ийн байнгын гишүүн таван орон нь Германы уулзалтын гол амжилт юм.
Хомс мужийн Хула хотыг их буугаар буудсан явдлыг НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун, Сирийн асуудлыг зохицуулах тусгай төлөөлөгч Кофи Аннан нар харгис гэмт хэрэг гэж нэрэллээ. Энэ буудлагын улмаас хэдэн арван энгийн номхон иргэд тэр дундаа хүүхдүүд амь насаа алдсан гэж хүний эрхийг хамгаалагчид мэдээлсэн байна.
Дмитрий Медведев орчин цагийн Оросын түүхэнд анх удаа  намын гишүүн ерөнхий сайд болов. «Нэгдсэн Орос улс» намын их хурлаас түүнийг ерөнхийлөгч Владимир Путины санаачилгаар улс орны улс төрийн гол байгууллагын даргаар сонгов.
«Лалын ахан дүүс» холбооноос нэр дэвшсэн Мухаммед Мурси Египетэд ерөнхийлөгчийн анхан шатны сонгуульд түрүүлж байна. Хосний Мубаракын эрх барьж байсан үед засгийн газрын тэргүүн асан Ахмад Шафик түүнээс жаахан хоцорч байна гэж өнөөдөр египетийн улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээллээ. Урьдчилсан тооцоолтоос харахад анхан шатны сонгуулийн үр дүнгээр Мурси 25,3, Шафик 24,9 хувь санал тус тус авчээ.
Афганистаны парламент өнөөдөр  АНУ-тай түншлэлийн  стратегийн түншлэлийн тухай гэрээг сайшаав. Ирсэн баримтаас үзвэл  санал хураалтанд 180  депутат оролцсоны  дөрвөн хүн эсрэг санал өгчээ. 5-р сард Кабулд АНУ болон Афганистаны хооронд стратегийн түншлэлийн гэрээнд  ерөнхийлөгчид Барак Обама, Хамид Карзай нар  гарын үсэг зурсан.
Дмитрий Медведев «Нэгдсэн Орос улс» намын даргаар сонгогдов. Саяхан тэрээр «Нэгдсэн Орос улс» намд элсэж, Оросын түүхэнд анх удаа намын гишүүн ерөнхий сайд боллоо. Өнөөдрөөс тэрээр намыг тэргүүлэх юм. Хамгийн гол нь Медведев намын даргын хувьд дотоодын буурьтай шинэтгэл явуулах амлалт өгсөн байна. Оросын ерөнхийлөгч Владимир Путин Дмитрий Медведвийг намын даргаар сонгох санал дэвшүүлсэн билээ.
Франц улсын тусгай албуудыг өнгөрсөн зууны 50-иад оны сүүл 60-аад оны эхэн үед  удирдаж  байсан олон улсын болон францын тагнуулын домог Константин Мельник-Боткин “Оросын дуу хоолой”  радиод ярилцлага өгөв. 84 настай Константин Мельник идэвхитэй амьдралаа үргэлжлүүлэн, дурсамж,  нийтлэлүүдээ бичсээр байна.
Москва хотод өнөөдөр ажлаа эхэлсэн  намын 13-р их хурлын хамгийн эхний асуудал нь  Орос улсын ерөнхий сайд Дмитрий Медведевийг “Нэгдсэн Орос” намын тэргүүнээр сонгох асуудал байлаа. Их хурлын танхимд гурван мянга гаруй төлөөлөгчид хуран цугларсаны  дотор гадаадын зочид  төлөөлөгчид багтсан байна.
Хэдэн улс төрийн  намын төлөөлөгчид Евразийн холбооны төслийн хүрээнд  явагдах интеграцийн үйл явцын хэтийн төлөвийг авч үзэж хэлэлцэв. Энэ сэдэвт дугүй ширээний уулзалт «Нэгдсэн Орос улс» намын 13-р их хурлын өмнөхөн нийслэлийн Манежад боллоо.
“Нэгдсэн Орос” намын 13-р их хурал өнөөдөр Москвад ажлаа эхлэв. Их хурлын ажиллагаанд ерөнхийлөгч Владимир Путин  болон ерөнхий сайд Дмитрий Медведев нар оролцож байна.Их хуралд 635 мянган төлөөлөгч оролцож байна.  Төлөөлөгчид намын дарга, удирдах байгууллагыг сонгож, намын дотоод зохион байгуулалтыг хүчтэй өөрчлөхөд чиглэгдсэн  намын  дүрэмд өөрчлөлтүүдийг оруулахаар  төлөвлөж  байна.
АНУ  Орос болон Хятад улсыг хэрвээ Кофи Аннаны  сирийн хямралыг зохицуулах төлөвлөгөө хэрэгжихгүй бол Вашингтон  НҮБ-д Сирийн эсрэг хориг арга хэмжээг хэрэгжүүлэх  тухай асуудлыг дахин гаргаж тавина.  Энэ тухай Вашингтонд болсон хэвлэлийн бага хурал дээр АНУ ын Төрийн педартаментын төлөөлөгч Виктория Нуланд   мэдэгдэв.
 НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун мэдэгдэлдээ,сирийн хямралыг зохицуулах оролдлогууд нь бага дэвшилд хүрч, тус улсад “байдал хүнд хэвээр байна”  гэв.  АЗ-д чиглэгдсэн илтгэлд НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Сирид зэвсэг нийлүүлэхээс түдгэлзэхийг дэлхийн хамтын нийгэмлэгийн орнуудад тус улсын эрх баригчдад сөрөг хүчнийхэнд уриалав.Сирийн байдал үнэхээр хүнд хэвээр байна.
Орос улсын ерөнхий сайд Дмитрий Медведев бямба гаригт болох “Нэгдсэн Орос” намын их хуралд өнөөдөр их хурлын  босгон дээр мэтгэлцээний талбай дээр нээлттэй мэдэгдсэн  намыг шинэчлэх асуудлаар өөрийн саналуудыг гаргах төлөвтэй байна. “Их хурлаар дэмжигдэх эдгээр саналууд нь хурлын шийдвэрүүдийг хэрэгжүүлэхэд болон дүрэмд тусгалаа олно гэж найдаж байна” гэж Медведев мэдэгдэв.
НҮБ-ын АЗ өөрийг умартуулан цаг үеийн шаардлагуудад нийцэхгүй байна. Олон улсын Amnesty International  байгууллага ийнхүү батлан үзэжээ.  5-р сарын 24-нд  нийтлэгдсэн эрхийг хамгаалагчдын илтгэлд энэхүү үзэл бодлын батлагаа болгон  “дэлхий дахин дахь жагсаал цуглааны идэвхи  болон нилээд  улс орнуудын улс-төрийн удирдлага  нуран унаж буйг” харуулсан байна.
Өмнө нь
Тавдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Тавдугаар сар 2012