×
Улс төр 30 Дөрөвдүгээр сарын 2012
 НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга  Пан Ги Мун Мьянма улсад айлчлах үеэрээ барууныхан тус улсын эсрэг хоригоо зөөлрүүлэх хэрэгтэй гэж хэллээ. Мьянмагийн ерөнхийлөгч Тейн Сейнтэй уулзсныхаа дараа Пан Ги Мун олон улсын хамтын нийгэмлэгээс аваад байгаа арга хэмжээнүүдийг сайшаагаад улам цаашаа ахих хэрэгтэй гэж тэмдэглэсэн байна.
Дамаск хотын төвд урьд шөнө дайнчид Сири улсын Төв банкыг гранат шидэгчээр буудлаа. Байшин нилээд эвдэрсэн боловч азаар хүний амь эрсдсэнгүй. Түүнээс гадна зэвсэглэсэн бүлэг этгээдүүд нийслэлийн өөр нэг дүүрэгт цагдаагийн харуулыг дайрч дөрвөн цагдаа шархадсан байна. Тэдэн рүү бас гранат шидэгчээр буудсан байна. Хотод дэлбэрэлт сонсогдсоор байна.
Пакистаны Белужистан мужид олон улсын Улаан загалмай, Улаан Хавирган сар байгууллагад ажиллаж байсан британийн иргэн лалын шашинтан хулгайлагдсан этгээдүүддээ алуулжээ. Нэгдүгээр сард хулгайлагдсан доктор Халиль Расджед Дейлийн толгойгүй цогцсыг Кветта мужийн төв хотод өчигдөр олсон байна. Хотын дэргэдэх тосгоны цэцэрлэгээс түүний цогцсыг олсон гэж цагдаагийнхан мэдээлсэн байна. Энэ эмчийг пакистаны талибууд алсан гэсэн бичгийг тэндээс бас олжээ.
Ливи улсын Нефтийн аж үйлдвэрийн яамны сайд асан Шукри Ганем золгүй тохиолдлоор амиа алдсан байж магадгүй гэж австрын цагдаагийнхан үзэж байна. Венагийн цагдаагийн газрын төлөөлөгчийн мэдэгдлээс иш татан австрын Стандарт сонин өнөөдөр ингэж мэдэгдсэн байна. Ганемын цогцсыг Вена хотын зүүн өмнөд хэсгийн Дунай мөрний уснаас нэгэн хүн тохиолдлоор олсон байна. Тэрээр шууд л цагдаад мэдэгдсэн байна.
АНД-ын бүс нутгийн залуучууд өөрсдийн дээд хэмжээний уулзалтдаа цугларна. Энэ уулзалт 9-р сарын 2-4- Владивосток хотод болох юм. Уулзалтын ажиллагаанд 21 улсын төлөөлөгчид оролцоно. Энэ ажиллагаа ийм хэлбэрээр анх удаа болох юм. Урьд нь “ирээдүйнхэн” АНДЭЗХАБ-нд “дуу хоолойгоороо” оролцож байсан юм.
Египетэд өнөөдрөөс ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх кампанит ажил эхэллээ.  Энэ өдрөөс эхлэн сонгуулийн өмнөх реклам сурталчилгаа албан ёсоор явуулж болно. Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанд 13 нэр дэвшигч оролцож байна. Олон нийтийн санал асуулгын дүнгээс харахад АОЛ-ийн ерөнхий нарийн бичгийн дарга асан Амр Муса болон бие дааж нэр дэвшигч Абдель Монейм Абу аль Футух нар египетчүүдийн дунд нилээд нэр хүндтэй байна.
Энэ долоо хоногт БНАСАУ гурав дахь цөмийн туршилтаа хийж магадгүй. Зохих мэдээлэлийг АНУ-ын төр засаг Өмнөд Солонгосын засгийн газарт дамжуулсан гэж японы мэдээлэлийн Киодо Цусин агентлаг өнөөдөр мэдээллээ. Цөмийн шинэ туршилт хийхэд Пхеньян бэлэн болоод байна гэж өнгөрсөн долоо хоногт албан ёсны Сөүл мэдээлсэн юм.
Сири улс дахь НҮБ-ын цэргийн ажиглагчдын шинэ удирдагч норвегийн хошууч генерал Роберт Муд Дамаскт ажилдаа орлоо. Сиричүүд өөрсдөө л хүсэхгүй бол энэ улсад мянган ажиглагчид ч явуулаад гал зогсоож чадахгүй гэж Дамаскт ирэнгүүтээ тэр мэдэгдлээ. НҮБ-ын ажиглагчдын тэргүүн бүх талуудад нэн даруй галаа зогсоохыг уриаллаа.
Дөрөвдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Дөрөвдүгээр сар 2012