×
Улс төр 29 Дөрөвдүгээр сарын 2012
Пхеньян цөмийн туршилт хийхээр завдаж байгааг Бээжин эсэргүүцэж байна гэж БНХАУ-ын ГХЯ-ны тэргүүний орлогч Чен Гупинг бямба гаригт мэдээлсэн байна. “Хойд солонгосын цөмийн асуудлыг зохицуулахад Орос, Хятад улсууд нэгдсэн байр сууринаас хандаж байна гэж” орлогч сайд хэлсэн байна. “Зургаагийн” хүчин чармайлтыг үргэлжлүүлэхийн төлөө бид тэмцэж байна.
Цөмийн зэвсэг болон пуужин турших болон Йонбен цөмийн төвд уран баяжуулах зэрэгт тавьсан хоригоос гарч байгаа тухай БНАСАУ-ын мэдэгдлийг НҮБ-ын АЗ-д тараалаа. Өнөөдөр энэ тухай ЦТАК агентлаг уламжилсан байна.
АНУ-ын АЦХ Баруун Азийн нэгэн оронд байгаа цэргийн баазруугаа орчин үеийн Ф-22 “Рептор” сөнөөгч бөмбөгдөгч онгоцуудаа илгээсэн гэж бямба гаригт Вашингтон Пост сонин мэдээлсэн байна. Сөнөөгч-бөмбөгдөгч онгоц байрлуулсан явдал бол бүс нутгийн аюулгүй байдлыг бэхжүүлэхэд чиглэгдсэн төлөвлөгөөт ажиллагаа гэж АЦХ-ний төлөөлөгч хэлсэн байна.
Өмнөд Суданы армид тусламж үзүүлсэн хэргээр Суданд гадаадын гурван иргэнийг баривчилжээ. ӨАБНУ, Их Британи, Норвег улсуудын иргэд Өмнөд Судантай хилэлдэг Суданы хилийг хууль бусаар давахыг оролдсон гэж орон нутгийн ОНХМХ-үүд мэдээлсэн байна. Тэд өмнөд суданы армид зориулсан цэргийн хувцас, зэвсэг зэргийг хоёр машинд тээж явсан гэж үзэж байгаа юм байна.
НҮБ-ын ажиглагчдын тэргүүн бүлгийн бүх 30 гишүүн 4-р сарын 30-нд Сири улс дахь ажилдаа шуурхайлан орно. Энэ бүлгийн тэргүүнээр норвегийн генерал Роберт Муд сонгогдсон байна. Төр засаг болон зэвсэглэсэн сөрөг хүчний хоорон дахь эвлэрэлийн горимыг энэ долоо хоногт НҮБ-ын 10 ажиглагч хянаж байсан юм. Сири улс дахь байлдааны үйл ажиллагаа багассан боловч байдал түгшүүртэй хэвээрээ байна.
Ойрхи Дорнодын асуудаарх АНУ-ын элч асан Жорж Митчелл сөрөг хүчний эсэргүүцлийг дарах үедээ цэргийн гэмт хэрэг үйлдсэн тул Сири улсын ерөнхийлөгч Башар Асадыг олон улсын шүүхэд өгөх ёстой гэж үзэж байна. “Либерийн ерөнхийлөгч асан Чарльз Тейлортой нэгэн адил Асадыг шүүх ёстой гэж” Митчелл хэлснийг британын “Гардиан” сонин бямба гаригт нийтэлсэн байна.
Бээжинд 6-р сард болох дээд хэмжээний уулзалтаар ШХАБ-ын гишүүн улсуудын төрийн тэргүүнүүд ОБ-д хариулт өгөх баримт бичгийг авч үзнэ. БНХАУ-ын ГХЯ-ны тэргүүний орлогч Чен Гупинг бямба гаригт ингэж мэдэгдлээ. Төв азийн бүс нутагт онцгой байдал бий болсон тохиолдолд “эсрэг хүчин зүйлд хариулт өгөх механизм” ШХАБ-д байх ёстой гэж тэр тайлбарласан байна.
Дөрөвдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Дөрөвдүгээр сар 2012