×
Улс төр 27 Дөрөвдүгээр сарын 2012
АНУ японы Окинава аралд цэргээ цөөрүүлнэ. Вашингтон, Токио хоёр олон жилийн хүнд түвэгтэй хэлэлцүүлгийн үр дүнд ийм шийдвэр гаргав. Төлөвлөгөөний дагуу америкийн 9 мянган тэнгисийн явган цэргийг японы баазаас Гуам,Гавайи, Австрали болон Номхон далайн өөр хэсэгт шилжүүлэх юм. Америкийн 10 мянган тэнгисийн явган цэрэг Окинавад үлдэнэ.
Дмитрий Медведев өнөөдөр “Нэгдсэн Орос”намын улс-төрийн удирдлагатай уулзахдаа нам гишүүнээр элсэх бодолтой тухайгаа зарлав. “Би “Нэгдсэн Орос”намын эгнээнд гишүүнээр элсэхийг хүсч байна”гэж ерөнхийлөгч хэллээ. Түүний ярьснаар, цаашид орос улсын аливаа намын аль нэгэн  намын  эгнээнд заавал байх ёстой юм.
АНУ-ын Tөрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон ирэх долоо хоногт Хятад, Бангладеш, Энэтхэг улсуудад айлчлахаар мордоно. Бээжинд Клинтон  АНУ-ын сангийн сайд Тимоти Гайтнертай хамт америк-хятадын стратегийн ээлжит яриа хэлэлцээг даргалах юм. Клинтон, Гайтнер хоёр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн дэд ерөнхий сайд Ван Цишань, олон улсын аюулгүй байдлын стратегийн асуудал эрхлэсэн Төрийн зөвлөлийн гишүүн Дай Бинго нартай хэлэлцээ хийнэ.
Европын зөвлөлийн  парламентын ассамблейн/ПАСЕ/ баталсан “Сирийн байдлаарх” тогтоол нь хэт улс-төржсөн байна гэдэгт  ПАСЕ дахь Орос улсын төлөөлөгчдийн тэргүүн, ОХУ-ын Төрийн думын олон улсын асуудлын  хорооны тэргүүн Алексе Пушков итгэлтэй байна. Энэ тухай  Пушков   сэтгүүлчдэд тухайн  асуудлаар болон тогтоолыг баталсан тухай  тайлбар хийхдээ  мэдэгдэв.
АОЛ-ийн орнууд НҮБ-ын дүрмийн 7 хэсэгт заасны дагуу  Сирид  хориг арга хэмжээ авахыг уриалсангүй. Энэ тухай Каирт болсон  хэвэлэлийн бага хурал дээр тус байгуулагын ерөнхий нарийн бичгийн дарга Набиль аль-Араби мэдэгдэв.
Хятадын тал ОХУ болон БНХАУ-ын хоорондын харилцааны хөгжил эерэг хандлагаа хадгалсаар байх болно гэдэгт итлэглтэй байгаагаа илэрхийлэв. Энэ талаар Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн Дай Бинго ОХУ-ын ЗГ-ын шадар сайд Дмитрий Рогозинтой баасан гаригийн өглөө нам-засгийн Жуннаньхай дахь өргөөнд болсон уулзалтын үеэр тэмдэглэв.
НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун  хоёр тал “Аннаны төлөвлөгөөг дэмжсэн байтал” Сирийг  шинээр бөмбөгдөж буйд  нэн түгшиж байна. Энэ тухай Пан Ги Мун тэмдэглэхдээ, энхийг зохицуулах төлөвлөгөө хүчтэй зөрчигдсөнийг нэн даруй зогсоох шаардлагатай  гэж хэлснийг  Би-Би-Си уламжлав.
Дөрөвдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Дөрөвдүгээр сар 2012