×
Улс төр 26 Дөрөвдүгээр сарын 2012
“Улс орон иргэний эрх чөлөөг хөгжүүлэх утгаараа жинхэн урагшилсан гэж үзэж байна. Энэ бол чухал  юм шүү гэж” оросын ерөхийлөгч Дмитрий Медведев оросын сэтгүүлчдийн, асуултуудад шууд нэвтрүүлгээр хариулахдаа мэдэгдэв. Уг ярилцлага нь Медведевыг ерөнхийлөгчийн сонгуульт ажлаас явахын өмнөх сүүлчийн ярилцлага юм. Дмитрий Медведев эрх чөлөө бол хүн бүр өөр өөрийнхөөрөө ойлгодог хосгүй мэдрэмж гэж онцлон тэмдэглэв.
БНХАУ-ын Төрийн зөвлөлийн дэд ерөнхий сайд Ли Кэцян оросын удирдагчидтай уулзана. Тэрээр 4-р сарын 26-нд Орос улсад айлчлах тухай Бээжинд БНХАУ-ын ГХ-ийн дэд сайд Чэнь Гопин сэтгүүлчдэд мэдээлжээ. Ли Кэцян ерөнхийлөгч Медведев, ерөнхийлөгчээр сонгогдсон Путин нар болон оросын парламентын дээд доод танхимуудын удирдагчидтай уулзана гэж Чэнь Гопин хэлэв.
Өнөөдөр Европын Парламентын ассамблейн депутатууд Сирийн асуудлаар тогтоол гаргана. Оросын төлөөлөгчдийн тэмдэглэсэнчилэн тогтоолын төсөл тэнцүү шинжтэй хийгээд мөргөлдөөнд татагдан оролцож байгаа хоёр талд адил тэгш шаардлага тавьж байна. Баримт бичиг гал зогсоох дэглэмийг даган мердэж төдийгүй цаашид ардчилсан өөрчлөлт гаргах асуудлаар хэлэлцээ хийж эхлэхийг уриалжээ. Гэсэн ч хэлмэгдэл гарсаар байна гэсэн мэдээ Сири улсаас ирээд байна.
Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведев хэвлэл мэдээллийн хэрэгсэл ногдуулсан хяналтын ямар ч илрэлийг төр хөндлөнгөөс оролцох хэрэг хэмээн үзэж, эдгээр хэрэгслийн удирдлагад сэтгүүлчдийн хамт олон, нийт олны эрэлт хэрэгцээ, өөрсдийн ойлголтын тэнцвэрийг эрх баригчдын оролцоогүйгээр олохыг санаачлав. «Манай үндсэн хуулиар ийн хяналтыг хориглосныг дурдая. Хяналт илэрсэн тохиолдолд төр оролцох ёстой» гэж Медведев оросын телевизийн сувгуудад ярилцлага өгөхдөө тэмдэглэв.
Орос Хятад хоёр улс цэргийн томоохон сургуулийнхаа явцад тэнгист харилцан ажиллагаа явуулж, байлдааны буудлага хийлээ. Өнөөдөр Шар тэнгист цэргийн сургуулийн идэвхтэй үе дуусав. Хоёр орны байлдааны 20 гаруй хөлөг онгоц цэргийн сургуульд оролцов. Террорист, далайн дээрэмч хэмээн болзлон үзсэн этгээдүүдтэй тэмцэхэд нь тэнгисчдэд тэнгисийн явган цэргийн анги, байлдааны нисдэг тэрэг, нисэх онгоцууд туслав.
Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев эрх баригч “Нэгдсэн Орос” намыг Владимир Путины оронд тэргүүлэхэд бэлэн байгаа бөгөөд түүнчлэн улс төрийн нэгдлээс тэргүүнээр сонгосон тохиолдолд бус, харин өөрөө тус намд элсэх бодолтой гэв. “Хэрвээ намыг тэргүүлэх санал надад ирвэл, ингэхдээ одоогийн тэргүүн нийтийн өмнө тавьсан байгаа, би энэхүү саналаас татгалзахгүй.
Орост засаг дарга нарын сонгуулийг сэргээв. Улсын дум (парламентын доод танхим) энэ тухай хуулийг гуравдахь хэлэлцүүлгээр бүрэн төгс батлав. Өнгөрсөн оны 12-р сард төрийн тэргүүн Дмитрий Медведев Улсын хуралд илгээлтээ толилуулан үг хэлж, улс төрийн системийн шинэтгэлийн эхлэл тавьсан юм.
Авилгатай тэмцэх тэмцлийг төрөөс явуулах ёстой, гэхдээ иргэдийн идэвхитэй оролцоотой. Энэ тухай өнөөдөр Дмитрий Медведев телевизийн ярилцлагадаа мэдэгдэв. Тэрээр мэдэгдэхдээ, Оросын Мөрдөн байцаах хороо нь авилгатай холбоотой 17 мянган гэмт хэргийг шалгаж байна, одоогоор энэхүү тэмцлийн ажлын үр дүн “даруухан” байна. Учир нь түшмэлүүд бол корпорац юм.
АНУ цөмийн хөтөлбөрий нь асуудлаар Умард Солонгост улам хүчтэй шахалт үзүүлэхийг Хятадаас шаардана гэж АНУ-ын Төрийн департаментын албан ёсны төлөөлөгч Виктория Нуланд хэвлэлийн шуурхай хурал дээр мэдэгдлээ. Америкийн тал Хятадтай нягт хамтран ажиллаж» чиг бодлогоо өөрчлөхэд БНАСАУ-ыг албадахын тулд улс төрийн ба өөр бүх хөшүүргээ хэрэглэхийг тус улсад зөвлөж байна.
Сүүлийн жилүүдэд Орос улс иргэний эрх чөлөөг бэхжүүлэх замаар амжилттай явсан гэж ерөнхийлөгч Дмитрий Медведевэв үзэж байна. Москвагийн цагаар 12:00 ерөнхийлөгч шууд нэвтрүүлгээр оросын телевизийн сэтгүүлчдийн асуултанд хариулж эхлээд байна. Улсын эдийн засгийг нүүрсустөрөгчийн хараат байдлаас арилгах ажлын тухай ярихдаа, үндэсний эдийн засгийг улс орныг амжилттай загварчлахын тулд өөрчлөх шаардлагатай байгааг онцлон тэмдэглэв.
Өчигдөр Оросын Улсын дум сонгуульд оролцохын тулд гарын үсэг зуруулах арга хэмжээнээс улс төрийн намуудыг чөлөөлэх тухай хуулийг батлав. Энэ хууль ёсоор ерөнхийлөгчийнхээс гадна өөр ямар ч сонгуульд оролцохын тулд улс төрийн намууд өөрсдийг нь дэмжсэн сонгогчдын гарын үсэг зуруулах шаардлагагүй болно. Дан биеэ дааж нэр дэвшсэн хүмүүс гарын үсэг зуруулах болзолыг биелүүлнэ.
Өчигдөр Улсын дум засаг дарга нарыг шууд сонгох тухай хуулийг гуравдахь хэлэлцүүлгээр бүрэн төгс батлав. Оросын 30-аас ах иргэд намаас буюу бие дааж засаг даргын албан тушаалд нэр дэвшинэ. Биеэ дааж нэр дэвшэгч өөрийг нь дэмжсэн  0,5-2 хувь хүртэл cонгогчдын гарын үсэг зуруулах болзолыг биелүүлэх  ёстой. Бүс нутаг тодорхой хэмжээ тогтооно.
Норвегийн генерал Роберт Муд Сирид хэсэг ажиглагчийг тэргүүлнэ. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун  АЗ-д явуулсан захидалдаа норвегийн генералыг томилох санал тавьжээ. Бан Ги Мун АЗ-ийн өнөөгийн дарга НҮБ-д суугаа АНУ-ын байнгын төлөөлөгч Сьюзан Райсын нэр дээр явуулсан баримт бичигтээ саналы нь АЗ-ийн гишүүн 15 орны төлөөлөгчдэд танилцуулах хүсэлт тавьсан байна.
Өнөөдөр Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведев оросын телевизийн сувгуудын төлөөлөгчдийн асуултуудад шууд хариулна. Төрийн тэргүүний хэвлэлийн нарийн бичгийн дарга Наталья Тимаковагийн мэдээлснээр манай орны дөрвөн телевизийн сувгийн төлөөлөгчид ярилцлагад оролцоно. Медведев ОХУ-ын ерөнхийлөгчийн албан тушаалаа 5-р сарын 7-нд орхино. Тэрээр ерөнхийлөгчээр сонгогдсон Владимир Путин тангариг өргөсний дараа засгийн газрыг тэргүүлэх бололтой.
Дөрөвдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Дөрөвдүгээр сар 2012