×
Улс төр 25 Дөрөвдүгээр сарын 2012
Умард Солонгос АНУ-ыг устгаж мэдэх зэвсгийн системтэй байна гэж  Умард Солонгосын маршал Ни Ен Хо мэдэгдэв. Тэрээр Пхеньянд соёлын ордонд  Солонгосын ардын армийг үндэслэн байгуулсаны 80 жилийн ойд зориулсан баярын хурал дээр үг хэлсэн хийгээд улс орны зэвсэгт  хүчин «АНУ-ыг ганц цохилтоороо бут цохиж мэдэх» зэвсгийн шуурхай системтэй» гэжээ.
БНӨмнөд Судан Улсын ерөнхийлөгч Сильва Киир БНӨмнөд Судан Улс ба Суданы хоорондын харилцаа хурцдсантай холбогдуулан Бээжинд хийж байгаа айлчлалаа таслан зогсоосон тухай  өнөөдөр БХАТИХ-ын байнгын хорооны дарга У Банго мэдээллээ. Киир БНХАУ-ын дарга Ху Циньтаогийн урилгаар 4-р сарын 23-нд Бээжинд зургаан өдрийн айлчлалаа хийж эхлэв. Талууд янз бүрийн салбарт хамтын ажиллагааны төлөвийг авч үзэж хэлэлцэх байсан.
Ерөнхийлөгч Башар Асадыг огцоруулсан цагт Сири улс «афганистаны талибуудын шинэ дэглэм» болон хувируузай гэж Ирак болгоомжилж байгааг  өнөөдөр Иракийн дэд еранхийлагч Худейра аль-Хузаи мэдэгдлээ. Тэрээр сирийн өнөөгийн эрх баригчдад хандан улс орондоо бодит шинэтгэл нэн даруй явуулахыг, сөрөг хүчин хандан «өнөөгийн төрийн тэргүүнийг огцоруулсаны дараа Сирид ямар аюул тулгарахыг ухамсарлахыг тус тус  уриалжээ.
Одоо Сирийн ерөнхийлөгч Башар  Асадын  хувь заяаны тухай асуудал тавих нь ардчилсан бус хэрэг гэж өнөөдөр Москвад ирэнгүүт сирийн сөрөг хүчний төлөөлөгчдийн тэргүүн, өөрчлөлт гаргах, чөлөөлөгдөхийн төлөө Үндэсний фронтын төлөөлөгч Кадри Жамиль мэдэгдсэн тухай ИТАР-ТАСС мэдээлэв. Талууд хэлэлцээ хийх ёстойг Сири дэх хүчний харьцаа харуулж байна гэж тэрээр тэмдэглэжээ.
АНУ болон Филиппины цэргийнхэн Спратли маргаантай арлуудаас холгүй  арлыг эзлэх ажиллагааг  харуулсан сургуулилт зохион явуулав.  Филиппины цэргийн командлалаас мэдэгдэхдээ,  палаван арлыг эзлэн авахад 100 орчим цэргийнхэн оролцсон гэжээ. Тэрээр хэлэхдээ, энэ сургуулилт нь Филиппин улсын  Хятад улстай Спратли арлуудын асуудлаархи  маргаантай огт хамаагүй гэжээ.
Брюссельд болсон Орос-НАТО-гийн сүүлийн   хуралдаан дээр Афганистаны байдлын асуудлаар Орос улс болон эвслийн  төлөөлөгчдийн байнгын уулзалт хийх тухай шийдвэр гаргаж чадаагүй юм. ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров энэхүү байдлыг   Оросын хувьд    “ шудрага бус, худал “ гэж нэрлэв. Орос-НАТО-гийн  түншийн харилцаанд Афганистаны  тулгамдсан асуудал цав гаргасан гэж үү?
Энэтхэг улс алсын тусгалтай  “Агния -5” пуужингийн туршилт явуулснаас  долоо хоногийн дараа Пакистан улс лхагва гаригт цөмийн цохилт өгөх чадвартай  “Шахин”  баллистик пуужингийн туршилт явуулав. Энэ тухай пакистаны DawnNews телевизийн суваг уламжилжээ.  ХМХ-ийн мэдээлснээр, 800 км зайд цохилт өгөх боломжтой “Шахин-1А” /ХАТФ-4/ загварчилсан пуужингийн туршилт хийжээ.
ОХУ-ын Ерөнхий штаб анх удаагаа Иран болон БНАСАУ-ын талаас цөмийн заналхийлэл байгааг хүлээн зөвшөөрөв. Энэ тухай ОХУ-ын Зэвсэгт хүчний Ерөнхий штабын  дарга, генерал   Николай Макаров Russia Today телевизийн сувагт өгсөн ярилцлагадаа мэдэгджээ.  Өмнө нь ОХУ-ын БХЯ-ны удирдлага  мэдэгдэлдээ, эдгээр орнуудын зүгээс Европт болон ОХУ-д  цөмийн заналхийлэл өдөөхгүй гэж мэдэгдэж байсан юм.
Сирийн эрх баригчид өөрийн нутаг дэвсгэрт НҮБ-ын орнуудын ажиглагчдыг нэвтрүүлэхээс татгалзсан  тухай НҮБ-ын дэргэдэх  АНУ-ын байнгын төлөөлөгч Сьюзан Райс мэдэгджээ.
  НҮБ –ын болон АОЛ-ийн тусгай төлөөлөгч Кофи Аннан Сирид ажиглагчид очсоны дараа эхэлсэн хүчирхийлэлд түгшиж байна. Мягмар гаригт  болсон НҮБ-ын АЗ-ийн хаалттай хуралдаан дээр  Аннан хийсэн мэдэгдэлдээ, Сирийн байдал  боломжгүй хэвээр үлдэсээр банйа.  Ерөнхийлөгч Башар Асадыг эсэргүүцэгчид  мэдэгдэхдээ,  ажиглагчдыг Хама хотрд очсоны дараа тэнд олон тооны сирийн иргэдийг цаазлажээ.
Дөрөвдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Дөрөвдүгээр сар 2012