×
Улс төр 24 Дөрөвдүгээр сарын 2012
Пакистан Энэтхэг болон Персийн булангийн орнуудад  4-р сарын 24-29- өдрүүдэд баллистик пуужин турших гэж байгаа тухайгаа мэдэгдэв. Даваа гаригт гаргасан хандлагадаа Исламабад Африкийн тив рүү Энэтхэгийн далайн чиглэлд нисэх иргэний агаарын тээврүүдийг нислэгийнхээ цагийн хуваарьт өөрчлөлт оруулахыг хүсчээ. ХМХ-үүдийн мэдээлснээр,  энэтхэгийн иргэний агаарын төлөөлөгчид туршилт эхлэхээс нэг өдрийн өмнө мэдэгдсэнд харамсч буйгаа мэдэгджээ.
Дараагийн ШХАБ-ын терроризмын эсрэг цэргийн сургуулилтыг 2014 онд БНХАУ-д явуулна.  Энэ тухай мягмар гаригт Бээжинд өндөрлөсөн ШХАБ-ын орнуудын БХЯ-ны сайд нарын уулзалтын дүнд гаргасан хамтарсан мэдэгдэлд дурджээ.  Сайд нарын  тэмдэглэснээр, орчин үеийн  олон улсын байдал нь нилээд хүчтэй өөрчлөлтүүдийг даван туулж байна.
ШХАБ-ын гишүүн орнууд бүс нутгийн байдалд аюул тулгарах үед  хэрэглэх механизмын тухай шинэ дүрмийг боловсруулж байна гэж өнөөдөр Бээжинд ШХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Муратбек Иманалиев гишүүн орнуудын БХ-ын сайд нарын зөвлөлгөөн дээр мэдээлжээ. Түүний хэлснээр бол  эдүгээ ШХАБ-ыг хөгжүүлэх дунд хугацааны стратегийн үндсэн чиглэлүүдийг тодорхойлж байна.
Орос улсын ерөнхий сайд Владимир Путин мэдэгдэлдээ, ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол нь “Нэгдсэн Орос “намын тэргүүний бүрэн эрхийг цуцлаж байгаа гээд Медведевыг энэхүү албан тушаалд санал болгов.
Дмитрий Медведев Оросын ерөнхийлөгчийн албан тушаал хаших үеэрээ иргэний ба эдийн засгийн эрх чөлөөний хөгжлийг өөрийн чухал зорилт болгожээ. Тэрээр өнөөдөр Кремльд ОХУ-ын Төрийн зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан дээр энэ тухай өгүүлээд «Миний зорилго хүн болгоныг аль болох өргөн эрх чөлөөтэй болгоход оршино. Ер нь манай ард түмэнд эрх чөлөө хэрэгтэй юм уу? Оросын иргэд эрх чөлөөтэй болоход бэлэн үү?
«Тэнгисийн харилцан ажиллагаа-2012» орос-хятадын цэргийн сургуулийн идэвхтэй үе өнөөдөр эхэллээ. Хоёр орны цэргийн тэнгисчид гурван өдөр Шар тэнгист агаарын довтолгоо ба шумбагч хөлөг онгоцоос хамгаалах, эрэх аврах ажиллагаа явуулах, хамгаалан хүргэх зэрэг арга ажиллагааг сургуулилах юм. Цэргийн сургуулийн зорилго тэнгисийн аюултай бүс нутагт терроризм, далайн дээрэмтэй тэмцэхэд оршино.
Пуужинг хөөргөх төхөөргийн эд анги БНАСАУ-д нийлүүлсэн гэж АНУ хятадын Hubei Sanjiang компанийг зэмлэв. Харин Пхеньянд  ийм төхөөрөг нийлүүлэхийг НҮБ-аас хориглосон юм гэж Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жей Карни мэдэгдэв.
Шинэтгэл нь нэлээд оройтсоныг сирийн удирдагчид Оросын төлөөлөгчидтэй уулзах үеэрээ хүлээснийг Оросын ерөнхийлөгчийн Ойрхи Дорнодын асуудал эрхлэсэн онц эрхт төлөөлөгч Михаил Богданов ИТАР-ТАСС агентлагад мэдээллээ.
НҮБ-ын хэсэг ажиглагчийг НҮБ-ын тогтоолын дагуу Сирид ирэх долоо хоногт байрлуулж эхлэнэ гэж байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун мэдээллээ. 300 энхийг сахиулагчийг Сирид байрлуулахаар төлөвлөсэн гэж тэрээр сэтгүүлчдэд мэдээлэв.
Өнөөдөр Дмитрий Медведев Оросын Төрийн зөвлөлийн хуралдаан дээр  ерөнхийлөгчийн хувьд явуулсан үйл ажиллагаагаа дүгнэх юм. Түүнчлэн тэрээр улс орныхоо удирдлагаас өнгөрсөн дөрвөн жилд явуулсан үйл ажиллагааг үнэлж, тулгарсан зорилтуудыг дурдана. Кремлийн хэвлэлийн албанаас уламжласнааро ерөнхийлөгч дэлхийн эдийн засгийн хямралаас болж хийж амжаагүй зүйлийг бас дурдана.
Дөрөвдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Дөрөвдүгээр сар 2012