×
Улс төр 23 Дөрөвдүгээр сарын 2012
БНАСАУ-ын пуужингийн хөтөлбөрт Хятад улс тенхологийн тусламж үзүүлсэн гэх байр сууриндаа Цагаан ордон бага зэргийн өөрчлөлт орууллаа. БНАСАУ-д хятадын компани баллистик пуужинд зориулсан тээвэрлэлт харвалтын төхөөрөмж болон дугуй зарсан бололтой. АНУ-ын засаг захиргаа ийм дүгнэлтэд хүрсэн байна гэж нэрээ нууцалсан төлөөлөгч “Нью-Йорк таймс” сонинд мэдээлсэн байна.
БНАСАУ-тай найрамдалт харилцаагаа бүх талаар цаашид хөгжүүлэхэд бэлэн байна гэж Хятад улсын ГХЯ өнөөдөр мэдэгдлээ. Хоёр улсын харилцааг шинэ түвшинд гаргахыг хятадын тал хүсэж байна гэж Бээжинд Солонгосын Хөдөлмөрийн намын олон улсын харилцааны хэлтэсийн төлөөлөгчидтэй уулзахдаа БНХАУ-ын төрийн зөвлөлийн гишүүн Дай Бинго мэдэгдсэн байна. Хятад, солонгосын найрамдлыг өндөр үнэлэж байна гэж засгийн газарт гадаад бодлогыг хариуцдаг Дай Бинго мэдэгдсэн байна.
Франц улсад болох ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатанд сөрөг хүчний тэргүүн, Социалист намын төлөөлөгч Франсуа Олланд, одоогийн ерөнхийлөгч, эрх баригч “Ардын хөдөлгөөний холбоо” намын дарга Николя Саркози нар тунаж үлдлээ. ДХЯ-ны урьдчилсан мэдээгээр өрсөлдөгчид хоорондоо нэг гаруй хувийн саналын зөрөөтэй байна.
ЕХ-ны гадаад хэрэг эрхэлсэн зөвлөл өнөөдөр Люксембургт хуралдаж Сири улсын ерөнхийлөгч Башар Асадын дэглэмийн эсрэг авсан хязгаарлагдмал арга хэмжээг өргөжүүлэх асуудлыг хэлэлцэнэ. Барууныхны үзэж байгаагаар дотоодын хавчлагад ашиглаж болох тансаг хэрэглээний бараа болон тоног төхөөрөмжийг экспортлохыг хориглох хоригууд шинэ арга хэмжээнд багтаж байгаа юм байна. Үүнээс гадна “хар дансыг” шинээр өргөжүүлж мэднэ.
Ойрын хоёр долоо хоногт багтаж БНАСАУ цөмийн туршилт хийхээр бэлтгэж байна гэж Өмнөд Солонгос улсын төр засаг үзэж байна гэж “Чосон ильбо” сонин мэдээлсэн байна. Өмнөд Солонгосын мэдээлж байгаагаар урьд нь хоёр удаа цөмийн туршилт хийсэн БНАСАУ-ын цөмийн талбар дээр шинэ хонгил барьсан нь хиймэл дагуулаас авсан зураг дээрээс харагдаж байна.
Дөрөвдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Дөрөвдүгээр сар 2012