×
Улс төр 22 Дөрөвдүгээр сарын 2012
Шатар, улс төр хоёр зарим нэг талаараа төсөөтэй ч юм шиг. Энэ нь ч гайхалтай зүйл биш, учир нь шатрын дүрсүүдийг 6-р зууны армийг дууриалгаж хийсэн юм. Эрин зуун өөрчлөгдсөөр байна гэвч эртний энэ тоглоом болон хамгийн хүчирхэг хүмүүсийг нэгтгэж байгаа холбоо улам л бэхжсээр байна.
Дэлхийн хамтын нийгэмлэгийн зүгээс өргөн шүүмжлэлд өртсөн хойд солонгосын пуужин хөөргөлтийн дараа Хятад, БНАСАУ хоёр анх удаа өндөр хэмжээний төлөөлөгчдөө Бээжинд бямба гаригт уулзууллаа. Хоёр намын “стратегийн” хэлэлцээрийг явуулахын тулд хятадын коммунист намын олон улсын хэлтэсийн тэргүүн Ван Зяжуй, Солонгосын Хөдөлмөрийн намын олон улсын харилцааны эрхлэгч Ким Ен Иртэй уулзсан гэж хятадын ОНХМХ-үүд мэдээлсэн байна.
“Сири улсад болж байгаа цуврал үйл явдлыг гэдэргэ нь буцааж сөргөлдөөн, хүчирхийллээс улс төрийн урсгалд оруулахад ОУ шийдвэрлэх үүрэг гүйцэтгэлээ”. Сири улсад явуулах ажиглагчдын бүлгийг батлаж өгсөн оросын төсөл дээр суурилсан 2043-р тогтоолыг АЗ-ийн хуралдаанаар санал нэгтэй баталсны дараа НҮБ-ын дэргэд ОХУ-аас суугаа байнгын төлөөлөгч Виталий Чуркин бямба гаригт сэтгүүлчидэд ингэж мэдэгдсэн байна.
Олон улсын цэргийн ажиглагчдын 300 хүний бүрэлдхүүнтэй бүлгийг Сири улс руу нэн даруй илгээнэ гэж НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун мэдэгдлээ. Бүх дэлхийн энэ байгууллагын хэвлэлийн алба түүний мэдэгдлийг тараасан байна. НҮБ-ын ажиглагчдыг Сири улс руу илгээх тухай тогтоолыг НҮБ-ын АЗ бямба гаригт санал нэгтэйгээр баталсан байна.
Дөрөвдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Дөрөвдүгээр сар 2012