×
Улс төр 21 Дөрөвдүгээр сарын 2012
Энэ долоо хоногт Сири улсын байдлыг Москва, Бээжин, Вашингтон, Парист авч үзэж хэлэлцэв. Олон улсын хамтын нийгэмлэгийн нийтлэг байр суурийг НҮБ-ын АЗ тодорхойллоо. НҮБ-ын АЗ-ийн баталсан тогтоолын дагуу очих  ажиглагчдын ажиллах нөхцлийг хангахыг НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун бямба гаригт сирийн төр засагт уриаллаа.
Афганистаны үндэсний армийг ивээн тэтгэхэд 2014 оноос хойш жил дутам 4 тэрбум долларын тусламж үзүүлнэ гэж НАТО эвслийнхэн Кабулд амласан билээ.Гэвч  амласан хөрөнгийнхөө дөнгөж дөрөвний нэгийг олгож болзошгүй. Брюссельд  НАТО-гийн гишүүн орнуудын Гадаад хэрэг, Батлан хамгаалахын  сайд нарын хуралдаан дээр энэ тухай мэдээлжээ. Үлдсэн хөрөнгийг хаанаас авах вэ?
  Энэтхэгийн батлан хамгаалахын судалгаа болон боловсруулалтуудын байгууллага хиймэл дагуултай тэмцэх пуужинг боловсруулахад бэлэн байна гэж бямба гаригт Times of India сонин уламжилжээ. Энэтхэг улс пүрэв гаригт “Агни-5” баллистик пуужинг амжилттай хөөргөсөн  бөгөөд тус пуужин нь 5 мянган км зайнд байнд цохилт өгч чадна.
НҮБ-ын АЗ  Сирид олон улсын ажиглагчдын тоог 30-300 хүртэл нэмэгдүүлэхээр олон цаг хэлэлцэсний эцэст бямба гаригт тогтоолыг зөвшилцлөө. Би-би-си-гийн мэдээлснээр, зөвшилцсөн  тогтоолын найруулгад Орос, Хятад улсын  оруулсан саналууд оржээ.  Уг баримт бичгийн дагуу Сирид олон улсын ажиглагчид нь  доод тал нь гурван сарын хугацаатайгаар Сирийн аюулгүй байдлын хүчнийхний хамгаалалтан дор ажиллах юм.
Дөрөвдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Дөрөвдүгээр сар 2012