×
Улс төр 20 Дөрөвдүгээр сарын 2012
“Оросын дуу хоолой “ БРИКС-ийн орнуудын хөгжлийн ирээдүйд зориулсан хуралдааныг зохион явууллаа.  Үүнд тус нэгдлийн гишүүн орнууд: Бразил, Энэтхэг, Хятад, ОХУ, Өмнөд Африкийн  дипломатууд  болон ОХУ-ын ГХЯ-ны дэд тэргүүн Сергей Рябков оролцсон юм. Мэтгэлцээний сэдвийг «БРИКС - хамтын ажиллагааны шинэ  загвар» гэж  нэрлээд Оросын ГХЯ -ны дэд сайд Сергей Рябков иийнхүү хэллээ.
4-р сарын 19-ний пүрэв гаригт Энэтхэг  улсад тив хоорондын баллистик  “Агни-5” пуужинг хөөргөсөн нь амжилттай  болов. Пуужингийн үйл ажиллагааны радиус нь 5000 км. Пуужин нэг тонн хүртэл жинтэй цөмийн хушууг тээх боломжтой. Энэтхэгийн албаны хүмүүс уг туршилтыг ямар нэгэн улсын эсрэг чиглэгдээгүй бөгөөд цөмийн хөтөлбөрийн хүрээнд байгуулагдсан гэв.
БНАСАУ-ын баруун-хойд эрэг хавийн Тончан-ни туршилтын талбарт бас нэг баллистик пуужинг байгааг тогтоов. 4-р сарын 13-нд эндээс хөөргөсэн хиймэл дагуул бүхий  гурван угсраатай пуужин  задраж унасан билээ. Ийм шинэ пуужин илрүүлсэн тухай өнөөдөр Өмнөд Солонгосын  засгийн газрын эх сурвалжаас мэдээллээ. Эдгээр хоёр пуужинг барагцаалбал 3-р сарын 23-нд нэг зэрэг туршилтын талбарт хүргэсэн бололтой.
Европ дэх НАТО-гийн ПДХ системийг оросын стратегийн чадавхийн эсрэг онилон чиглүүлэхгүй тодорхой баталгаа зайлшгүй чухал гэж ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров  Орос улс-НАТО эвслийн зөвлөлийн хуралдааны үр дүнгээр хэвлэлийн бага хурал дээр мэдэгдлээ. Ийм баталгаа ПДХ систем урьдчилан мэдэгдсэн зорилгодоо нийцэх эсэхийг үнэлэх боломж олгох обьектив шалгуурыг үндэслэх ёстой гэж тэрээр нэмж хэллээ.
Сири улсад гал зогсоох арга хэмжээг ажиглах хүмүүсийг  ажлын бүх нөхцлөөр хангана гэж тус улсын засгийн газраас НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мунд батлан илэрхийлжээ. Тэрээр НҮБ-ын АЗ-ийн сирийн асуудлыг хэлэлцсэн хуралдааны дараа энэ тухай сэтгүүлчдэд мэдээллээ. Сири улсад эрх баригчид ба зэвсэгт сөрөг хүчний сөргөлдөөн нэг жил гаруй үргэлжилж байна.
Сирид НҮБ-ын ажиглагчдад бүрэн чөлөөтэй явах боломж олгох хүсэлт Дамаскад тавьсан гэж өчигдөр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун мэдээллээ. Ажиглагчид улс даяар чөлөөтэй явах ёстой гэж  НҮБ-ын АЗ-ийн хуралдаан дээр тэмдэглэн хэлжээ. Түүнээс гадна хүн амд хүмүүнлэгийн өргөн тусламж үзүүлэх тааатай нөхцлийг бүрдүүлэх хүсэлт Сирийн эрх баригчдад тавьсан байна.
АНУ, Өмнөд Солонгос, Япон улсуудаас эсэргүүцэлтэй тулгарсан  ч Хойд Солонгос хиймэл дагуулаа урьдын  нэгэн адил хөөргөнө гэж ЦТАК мэдээллийн агентлагаас тараасан сансрын технологийн хорооны төлөөлөгчийн мэдэгдэлд өгүүлжээ.Хиймэл дагуулын хөөрөлт «сонгун» бодлого ба сансрын уудмыг энх тайвны зорилгоор эзэмших урт хугацааны хөтөлбөрт нийцэж байгааг тэмдэглэсэн байна.
Хятад улс Энэтхэгийг ШХАБ-ын бүрэн эрхт гишүүний статустай болгох саналыг дэмжиж байна гэж өчигдөр Бээжинд ШХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Муратбек Иманалиев сэтугүүлчдэд мэдэгдлээ. Одоо Монгол, Энэтхэг, Пакистан, Иран улсууд ШХАБ-д ажиглагчийн статустай.Үүний хамт  шинэ гишүүдийг ШХАБ-д элсүүлэх нь  нарийн хандлага ба цаг хугацаа шаардсан түвэгтэй зорилт гэж Иманалиев онцлов.
Дөрөвдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Дөрөвдүгээр сар 2012