×
Улс төр 19 Дөрөвдүгээр сарын 2012
Өмнөд Солонгос Умард Солонгосын нутаг дэвсгэрт ямар ч пуужин ба цөмийн барилга байгууламжийг устгаж мэдэх алсын тусгалтай пуужингуудаа байрлуулсан гэж Өмнөд Солонгосын БХЯ мэдэгдэв. Пхеньянийн бүдүүлэг өдөөн хатгалгын хариуд ийн арга хэмжээ авсан гэж тус яам  лавлан тодруулав.
ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров Брюссельд Орос улс-НАТО эвслийн зөвлөлийн хуралдаанд оролцов.  Зөвлөлийн бух гишуун Евроатлантикэд энх тайван, аюулгуй байдлыг хангах биелүүлэхийн төлөө байгаагаа батласан гэж Сергей Лавров хуралдааны ур дүнгээр мэдэгдэв. Өнөөдөр Брюссельд ГХ-ийн сайд нарын хэмжээнд болсон  уулзалтаар Афганистаны байдлыг зохицуулах зорилгоор хамтран ажиллах болон ПДХ систем, Сири Иран хоёр улсын тойрны байдал зэрэг асуудлыг хэлэлцэв.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун олон улсын ажиглагчдыг Сирид гурван сар ажиллуулж, ажиглагчдын тоог 300 хүртэл нэмэгдуулэхийг санаачлав. Бан Ги Мунаас НУБ-ын АЗ-д хандан сирийн асуудлаар гаргасан бичмэл уриалгад энэ тухай өгүүлжээ. Сирид 300 ажиглагч  ажиллах нь ахиц дэвшил гаргах боломж олгоно гэж Ерөнхий нарийн бичгийн дарга үзэж байна.
Орос улс-НАТО эвслийн зөвлөлийн бух гишүүн Евроатлантикэд энх тайван, аюулгуй байдлыг хангах зорилтыг биелүүлэхийн төлөө байгаагаа батласан гэж Оросын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров тус зөвлөлийн хуралдааны ур дүнгээр мэдэгдэв. Өнөөдөр Брюссельд ГХ-ийн сайд нарын хэмжээнд хийсэн уулзалтаар Афганистаны байдлыг зохицуулах зорилгоор хамтран ажиллах болон ПДХ систем,Сири, Иран хоёр улсын тойрны байдал зэрэг асуудлыг авч үзэж хэлэлцлээ.
Оросын улсын ерөнхийлөгчөөр  сонгогдсон Владимир Путины  сонгуулийн өмнөх саналууд нь тодорхой агуулгатай болж байна.  “Нэгдсэн Орос улс” намаас ерөнхийлөгчийн  сонгуулийн кампанит ажлын явцад яригдсан, Путины санаачилгууд дээр суурилсан   тус улсын хөгжлийн “ замын зургийг  “ болосвруулж дуусаад байна.
БНХАУ- ын ГХЯ  лахгва гаригт Филиппины Өмнөд-Хятадын тэнгисийн маргаантай нутгийн асуудлыг олон улсын шүүхэээр хэлэлцэхийг няцааж, Манилыг тэнгисийн эрхийг зөрчсөн гэж буруушаав. Бээжин  маргаантай нутаг дэвсгэрийг   Хятад улсын  харъяаны болох  нотолгоотой гэж лхагва гаригт Хятадын ГХЯ ны төлөөлөгч лю Вэйминь мэдэгдэв.
Япон улсаас Дяоюйдао арлуудын талаар дангаар хүүль бусын ажиллагаа явуулсан гэж мягмар гаригт Бээжинд БНХАУ-ын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Лю Вэйминь мэдэгджээ. Түүний хэлснээр бол Японд Сенкаку гэдэг Дяоюйдао арлууд хятадын нутаг дэвсгэрийн нэг хэсэг юм. Эдгээр арал Хятадын эрх мэдэлд байх нь эргэлзээгүй.
Пакистаны ГХЯ ны сайд Хина Раббани Кхар пакистаны эрх баригчид пакистаны нутаг дэвсгэр дээр нэг номерын  алан хядагч  Усама бен Ладен  орогнож байсан тухай мэдээг нуун дарагдуулсан тухай мэдээнд няцаалт өгөв. Пакистаны ЗГ нь бен Ладеныг нуун далдлахтай  “ямарч холбоогүй”  гэж Хина  Раббани Кхар Си-Эн-Эн телевизийн сувагт өгсөн ярилцлагадаа хэлжээ.
Иракийн эрүүгийн хэргийн дээд шүүх 16 хүнийг суллах шийдвэр гаргав. Тэд Саддам Хусейны дэглэмийн үед төрийн өндөр албан тушаал хашиж байсан юм.  Тэдний эсрэг бүх ялыг цагаатгажээ.  Энэ тухай  лхагва гаригт иракийн хууль зүйн  яамны төлөөлөгч  Хайдер ас-Саади      мэдэгджээ. Түүний ярьснаар,   хоригдлуудыг нилээд хэдэн шатаар чөлөөлөх аж.
БНАСАУ Өмнөд Солонгосын удирдагчаас Пхеньян Ким Ир Сений 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхэд  зориулсан  хуурамч зарлагын  тухай мэдээлэлдээ уучлал гуйхыг шаардан,  “ариун дайн” зарлана гэж сүрдүүлэв. Энэ тухай пүрэв гаригт ӨмнөдСолонгосын  ХМХ-үүд  уламжлав.
Японы Засгийн газар  НҮБ –ын АЗ –ийн хороонд БНАСАУ- ын нилээд хэдэн компани, байгууллага болон хувь хүмүүсийн үйл ажиллагааг    хязгаарлах  хориг арга хэмжээний нэмэлт жагсаалт оруулав. Токио нь БНАСАУ руу экспортлох   барааны нэр төрлийг өргөтгөхийг шаардаж байна гэж пүрэв гаригт Киодо мэдээллийн агентлаг уламжлав.
6-рсарын  6-7 ны өдрүүдэд Бээжинд явагдах  ШХАБ-ын  ДХУ дээр ШХАБ-ын стратегийн хөгжлийн үндсэн чиглэлүүдийг батлана. Энэ тухай өнөөдөр Бээжинд оросын сэтгүүлчдэд ШХАБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Муратбек Иманалаев мэдэгдэв. Төрийн тэргүүн нар ШХАБ- ын  тулгамдсан асуудлууд болон дэлхийд болж байгаа үйл явдлуудын өөрчлөлтүүдийг мэдрэх замуудын талаар хэлэлцэх юм.
  Хоёр тал гал зогсоохоо мэдэгдэсэн ч Сирид  байлдаан үргэлжилсээр байна. Энэ тухай НҮБ –ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун пүрэв гаригт АЗ –д илгээсэн захидалдаа мэдэгджээ.  Тэрээр тэмдэглэхдээ, Дамаск сирийн хотуудаас цэргүүдээ гаргах тухай амлалтаа биелүүлээгүй гэв.
Дөрөвдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Дөрөвдүгээр сар 2012