×
Улс төр 18 Дөрөвдүгээр сарын 2012
Сири улсад болж байгаа үйл явдлуудын талаархи Москвагийн байр суурь хүч хэрэглэх ба тус улсын хэрэгт хөндлөнгөөс оролцох ажиллагааг зогсооход оршино гэж Холбооны зөвлөлийн олон улсын хэрэг эрхлэсэн хорооны тэргүүн Михаил Маргелов Орос улсад аялаж буй сирийн сөрөг улс төрчидтэй уулзах үеэрээ мэдэгдэв.
Филиппин улсаас Хятадад хандан Өмнөд Хятадын тэнгисийн маргаан үүсгэсэн арлуудын асуудлыг НҮБ-ын олон улсын тэнгисийн эрх зүйн шүүхэнд шилжүүлж шийдвэрлэх хүсэлт  тавина гэж Филиппиний эрх баригчдын мэдэгдэлд өгүүлжээ. Филиппиний ГХ-ийн сайд Альберт дель Росарио энэ тухай мэдэгдэл бас хийсэн байна. Сайдын хэлснээр бол эдүгээ хятадын хөлөг онгоцууд Филиппиний эдийн засгийн бүст хууль бус ажиллагаа явуулж байна.
4-р сарын 19-нд Брюссельд  Орос улс-НАТО эвслийн зөвлөлийн хуралдаан ГХ-ийн сайд нарын хэмжээнд болно. Сергей Лавров ОХУ-ыг төлөөлөх юм. ГХЯ-аас «Оросын дуу хоолой» радиод мэдээлснээр  энх тайван, аюулгүй тогтвортой  байдлын нэгдсэн орон зайг Евро-Атлантикад байгуулах зорилгоор  Орос, НАТО-гийн түншлэлийн тухай тохиролцоог хэрэгжүүлэх ажлын явцыг авч үзэх  юм.
Сири улсад  НҮБ-ын төлөөлөгчдийн засгийн газартай хийж буй хэлэлцээ мухардмал байдалд оров. Энэ нь НҮБ ба Арабын улсуудын холбооны  онц эрхт төлөөлөгч Кофи Аннаны төлөвлөгөөнд зохисүй нөлөөлнө гэж өнөөдөр Франс Пресс агентлаг мэдээллээ. Эрх баригчид хэлэлцээний явцыг зориуд саатуулж байна.
Япон улсаас Дяоюйдао арлуудын талаар дангаар хууль бус ажиллагаа явуулж байна гэж БНХАУ-ын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Лю Вэйминь мэдэгдлээ. «Дяоюйдао болон ойр хавийн арлууд эрт дээр үеэс хятадын нутаг дэвсгэрт хамаарагдаж ирсэн. Эдгээр арал хууль ёсоор БНХАУ-ын эрх мэдэлд байгаа нь эргэлзээгүй.
НҮБ-ын АЗ-өөс БНАСАУ-ын сансрын хөтөлбөрийг буруушаасан ч хиймэл дагуулаа дэлхий орчмын тойрог замд гаргах зорилгоор пуужин-сансрын технологиэ цаашид хөгжүүлнэ гэж Хойд Солонгос мэдэгдлээ. Өчигдөр БНАСАУ-ын Төв цахилгаан агентлагаас тараасан ГХЯ-ны төлөөлөгчийн мэдэгдэлд энэ тухай өгүүлжээ.
Дөрөвдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Дөрөвдүгээр сар 2012