×
Улс төр 17 Дөрөвдүгээр сарын 2012
Нийслэл Токио хотын захиргаа хувийн эзэмшилд байгаа  Хятадтай маргаан үүсгэсэн Дяоюйдао арлуудыг худалдан авах шийдвэр гаргасан гэж ИТАР-ТАСС мэдээллээ. Өнөөдөр Вашингтонд Токиогийн амбан захирагч Синтаро Исихара үг хэлэхдээ Японы нийслэлийн засгийн газар Сенкаку арлуудыг эзнээс нь худалдан авахаар зарчмын хувьд тохиролцсон тухай мэдээллээ. Эзний нэр ба  ямар хэмжээний мөнгө хөрөнгөөр авах тухай одоогоор мэдээлээгүй.
БНХАУ, АНУ хоёр бие биеэдээ итгэхгүй байна. Бие биеэ сэжиглэх явдал гаарвал ойрын хэдэн арван жилд хоёр орны харилцаа сөргөлдөх хүртэл хурцдаж мэднэ гэсэн дүгнэлт Брукины хүрээлэнгээс Вашингтонд нийтлүүлсэн илтгэлд хийжээ. БНХАУ, АНУ-ын хоорондын өрслөдөөн ширүүсч, Бээжин америкийн сүр хүчийг сөрөн зогсож мэднэ гэх мэт таавар одоо өргөн тархсан байна. Энэ удаад хятадын ба америкийн эрдэмтэд судалгаа хийсэн нь сонирхолтой.
Тегеран Каирт эдийн засгийн төрөл бүрийн тусламж үзүүлэхэд бэлэн  байгаагийн дотор цөмийн технологийг дамжуулахад хүрэтл бэлэн аж. Энэ тухай египтийн ХМХ-үүд Ираны ГХЯ-ны тэргүүн Али Салехийн мэдэгдэлээс иш татан уламжилжээ. Түүний ярьснаар, Тегеран египтийн талд “Олон улсын цөмийн энергийн агентлагаас заагдсан хүрээнд цөмийн түлш ” нийлүүлж чадна.
ЕХ Пхеньяны  цаг уурын хиймэл дагуултай пуужин хөөргөх гэсэн  оролдлогод харамсч байгаа бөгөөд БНАСАУ-ын эрх баригчдыг  цөмийн хөтөлбөрийг хөгжүүлэхэд бус, харин тус улсын хүнсний хямралд  анхаарлаа хандуулахыг уриалав.   Энэ тухай ЕХ-ны тэргүүн Херман ван Ромпей сэтгүүлчдэд мэдэгдэл хийв. ЕХ-ны тэргүүн Пхеньянд “дараа дараагийн тогтворгүй байдлын шинж чанартай арга хэмжээнээс түдгэлзэхийг” шургуу зөвлөв.
Дөрөвдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Дөрөвдүгээр сар 2012