×
Улс төр 16 Дөрөвдүгээр сарын 2012
Хэт даврагч “Талибан” хөдөлгөөний дайнчид “хаврын давшилтынхаа” хоёр дахь өдөр афганы төвийн нутгийн Логар мужийн засгийн газрын ордоны цогцолборыг  дахин буудсан байна. Пажвак мэдээлэлийн агентлагын мэдээгээр ням гаригт устгагдаагүй нэг буюу нэг хэсэг дайнчид Поле-Алам хотын төвд байдаг баригдаж дуусаагүй барилгын дээвэр дээрээс амбан захирагчийн ордонг буудсан байна.
Талибууд “хаврын давшилтаа” эхэллээ. Ням гаригт Кабул дахь ерөнхийлөгчийн ордон, парламентын болон НҮБ-ын ажиглагчдын байшин, аюулгүй байдлыг хангах Олон улсын хүчний төв байр, АНУ, Их Британи, Герман, Япон улсуудын ЭСЯ-дыг талибууд дайрлаа. НАТО-г сөрөн зогсож байгаа талибуудын хамгийн зэрлэг хэрцгий ажиллагаа энэ байлаа. Афганы арми болон НАТО-гийн хүчний хамгийн хүчирхэг хамгаалалтад байдаг Кабулын төв хэсгийг дайрсан байна.
Улс орондоо эдийн засгийн шинэчлэл хийх боломжийн тухай мэтгэлцээн өрнүүлэх тэгэхдээ удирдлагын капиталист арга барилыг хэлэлцэхээс айхгүй байх тухай тушаалыг  БНАСАУ-ын шинэ тэргүүн Ким Чен Ын өглөө. Умард солонгосын удирдагчийн хэлснээс иш татан японы “Майнити” сонин өнөөдөр энэ тухай мэдээлсэн байна.
БРИКС буюу Бразил, Орос, Энэтхэг, Хятад, Өмнөд Африк  улсуудын бүлгийн хүрээнд хамтын ажиллагаагаа амжилттай хөгжүүлж байгаа РИК буюу Орос, Энэтхэг, Хятад улсуудын гурван талын холбоо цаг үеийн байдлаа алдахгүй. Өнгөрсөн долоо хоногт Москвад болсон гурван улсын ГХЯ-дын тэргүүнүүдийн уулзалт үүнийг баталлаа. Сайд нарын уулзалтаар энэ “гурвалыг” даргалаж байсан ОУ-ын үе шат дуусаж Энэтхэг улсад шилжлээ.
Түшмэдүүдийн дунд авилгатай тэмцэх арга хэмжээг “илүү шийдвэртэй” болгохоор хятадын засгийн газар шийдсэн байна. Намын онолын “Цюши” сэтгүүлд хэвлүүлсэн “Нарны хурц гэрэлд төр засаг үйл ажиллагаа явуулах ёстой” гэсэн гарчигтай өгүүлэлдээ БНХАУ-ын ерөнхий сайд Вэнь Зябао ингэж мэдэгдсэн байна.
Сирийн “дотоодын” сөрөг хүчнийг төлөөлж байгаа Сирийн Үндэсний зохицуулах хорооны төлөөлөгчид өнөөдөр Москвад улс орныхоо байдлыг хэлэлцэнэ. Москвад байгаа сирийн сөрөг хүчний төлөөлөгч Адель Исмаил сөрөг хүчнийхэн даваа гаригийн өглөө ОУ-д нисэж ирнэ гэж РИА Новости агентлагт мэдээлсэн байна.
Сири улсын хямралыг зохицуулах тухай НҮБ болон АОЛ-ийн тусгай төлөөлөгч Кофи Аннаны төлөвлөгөөг хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих НҮБ-ын ажиглагчдын эхний бүлэг өнөөдөр ажлаа эхэллээ. Зургаан хүний бүрэлдхүүнтэй НҮБ-ын ажиглагчдын эхний бүлэг өчигдөр Дамаскт хүрэлцэн ирлээ гэж телевиз, радиогийн Би-би-си компани мэдээлсэн юм.
Дөрөвдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Дөрөвдүгээр сар 2012