×
Улс төр 15 Дөрөвдүгээр сарын 2012
НҮБ-ын АЗ-ийн Сирийн талаарх тогтоолыг Москва бүхэлд нь сайшаалаа гэж тус байгууллагын дэргэдэх ОУ-ын байнгын төлөөлөгч Виталий Чуркин мэдэгдлээ. Энэ баримт бичиг зөвхөн Дамаскын засгийн газарт биш мөргөлдөөнд оролцож байгаа бүх талуудад хандсан нь маш чухал гэж тэр хэлсэн байна. Төр засаг болон сөрөг хүчнийхэн улс төрийн яриа хэлэлцээгээ эхлэх нь дараачийн алхам болно гэж дипломатч тэмдэглэсэн байна.
Кабулын элчин сайдын дүүрэгт дэлбэрэлт болсныг Афганистан дахь НАТО-гийн командлал баталсан байна гэж ОНХМХ-ууд газар дээрээс нь мэдээлсэн байна. Алан хядагчидад зохих хариултыг нь өгсөн гэж командлалын төлөөлөгч мэдэгдсэн байна. Гол төлөв гадаадын элчин сайдын яамд байдаг Кабулын тевд 7 хүчтэй дэлбэрэлт болж автоматаар галалсан байна гэж ОНХМХ-ууд мэдээлжээ.
Пакистаны баруун хойд нутгийн шоронгоос оргосон 400 хоригдлын дунд тус улсын ерөнхийлөгч асан Первез Мушаррафын амь насанд халдах хэргийг зохион байгуулсан этгээд байна. Аднан Рашидыг цаазлахаар ялласан ба тэрээр цаазын ялаа хүлээж байсан гэж орон нутгийн цагдаагийн газар мэдээлсэн байна. Хайбер-Пахтунхва мужийн Банну хотын шорон руу өнөө өглөө зэвсэглэсэн лалын хэт даврагчид дайрсан байна. Дайнчид гранат шидэгч, автоматаар зэвсэглэсэн байжээ.
Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлыг зохицуулах тодорхой болоод яаралтай үйл ажиллагааг Парис Тегеранаас хүлээж байна. Иран улс болон олон зуучдын “зургаагийн” бүлгийн хооронд Стамбулд болсон хэлэлцээрийн дүнгээр францын ГХЯ-ны сайд Ален Жуппе бямба гаригт мэдэгдэл хийхдээ ингэж мэдэгдлээ.
Иран улсын төлөөлөгчид болон олон улсын зуучлагчдын “зургаагийн” бүлгийн хооронд тус улсын цөмийн асуудлаар Стамбулд хийсэн хэлэлцээр шинэ уулзалт хийх тохиролцоогоор өндөрлөлөө. АНУ, Их Британи, Герман, Хятад, Орос, Франц улсуудын төлөөлөгчид харилцан ярилцлагын явцад сэтгэл хангалуун байна. Багдадад 5-р сарын 23-нд болох шинэ уулзалтын хэлэлцэх хэргийн төлөвлөгөөг тохиролцсон байна.
Умард Солонгос улсын залуу удирдагч Ким Чен Ын анх удаа олон нийтийн өмнө үг хэллээ гэж Франс Пресс агентлаг өнөөдөр мэдээллээ. БНАСАУ-ын одоогийн удирдагчийн өвөө Ким Ир Сений төрсөн өдрийн зуун жилийн ойд зориулсан цэргийн парадын үеэр тэр үг хэлсэн байна.
Хятадтай хийх хээрийн сургуульд оролцохоор оросын бүлэг хөлөг онгоц өнөөдөр Владивостокоос Шар тэнгисийг зорилоо. Энэ хээрийн сургууль “Тээнгисийн хамтын ажиллагаа-2012” гэсэн нууц нэрийн дор явагдах юм.
Энэ долоо хоногт хөөргөсөн хойд солонгосын хиймэл дагуултай пуужин зөвхөн Пхеньяний хөршүүдийг ч биш дэлхийн хамтын нийгэмлэгийг бужигнууллаа. “Тэнгэрийн заадас” нэртэй пуужингийн нислэг нэгхэн минут үргэлжилээд унасан ч түүнийг тойрсон шуугианыг намжаасангүй.
Эдийн засаг тогтворжсон болон хүн амын тоо өссөн явдал манай засгийн газрын 4 жилийн ажлын амжилт юм. Өнгөрч буй долоо хоногт Төрийн Думд жил бүрийн ээлжит тайлангаа танилцуулахдаа Владимир Путин ингэж мэдэгдлээ. ОУ-ын түүхэнд нийгмийг маш хүчтэй донсолгоон болон алдагдалд оруулсан зөвлөлтийн үеийн хөгжлийн үе шат дууслаа гэж тэр тэмдэглэсэн байна.
Сири улсад ажиллах ажиглагчдын бүлгийн ажил үр ашигтай байна гэдэгт НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун итгэлтэй байна. Сири улсад ажиллах олон улсын ажиглагчдын бүлэг явуулах шийдвэрийг бямба гаригт болсон НҮБ-ын АЗ-ийн хуралдаанаас гаргасан бөгөөд зохих тогтоолд тусгас ан байна.
Дөрөвдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Дөрөвдүгээр сар 2012