×
Улс төр 14 Дөрөвдүгээр сарын 2012
Монгол улсын ерөнхийлөгч асан Намбарын Энхбаярыг баривчилсан албан ёсны шалтгаан нь авилгын хэрэгт буруутгаж буй юм. Харин тэр өөрөө үүнийг улстөрийн утга агуулгатай гэж үзэж байгаа аж.  Ерөнхийлөгч асныг баривчлах “ангийн” санаачлагч нь Авилгатай тэмцэх газар. Гэхдээ баривчлах болсон  жинхэн шалтгаан нь шинжээчдийн таамаглаж байгаагаар, ерөөс хууль бус хувьчлал болон газрын наймаа биш аж.
ОХУ-ын ерөнхийлөгчээр сонгогдсон Владимир Путин тангариг өргөсний дараа Токиотой хийх улс төрийн уулзалт хэлэлцээний цаг хуваарь түүний дотор найрамдах гэрээ байгуулах асуудлыг хэдийд хэлэлцэхийг уялдуулан зохицуулна гэж ОХУ-ын ГХЯ-ны төлөөлөгч Александр Лукашевич хэллээ. Тэрээр японы хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн тараасан тус улсын ГХЯ-ны тэргүүн Коитиро Гэмбын мэдэгдлийг тайлбарлав.
НҮБ-ын АЗ-ийн гишүүн орнууд БНАСАУ-ын эрх баригчдаас дэлхийн хиймэл дагуул бүхий пуужинг хөөргөснийг  буруушаасан гэж өчигдөр НҮБ-д суугаа АНУ-ын байнгын төлөөлөгч Сьюзан Райс сэтгүүлчдэд мэдээллээ. Түүний хэлснээр бол НҮБ-ын АЗ өөрий нь 1874,1718 тоот тогтоолуудыг зөрчин БНАСАУ-аас пуужингаа хөөргсэн явдлыг буруушаажээ.
Ираны цөмийн боловсруулалттай холбоотой асуудлуудыг шийдвэрлэхийн тулд зөвшилдөхийг хичээх хэрэгтэй гэж Оросын ГХ-ийн дэд сайд Сергей Рябков  Стамбулд мэдэгдлээ. Тэрээр өнөөдөр олон улсын зургаан зууч орны төлөөлөгчдийн Иран улстай хийх хэлэлцээнд оролцохоор тус хотод хүрэлцэн очжээ. Тегеран цөмийн энергийг энх тайван зорилгоор ашиглах эрхтэй гэж Рябков тэмдэглэв.
 БНАСАУ-ын удирдагч агсан Ким Чен Ир улс төрийн гэрээсдээ  цөмийн зэвсгийг эрчимтэй хөгжүүлэхийг уриалсан тухай японы «Сюкан бунсюн» долоо хоног дутмын сэтгүүл мэдээлжээ. Гэвч мөн баримт бичиг жинхэнэ биш байх хэмээн оросын шинжээч Константин Асмолов үзэж байна. Умард Солонгосын нийгэм маш хаалттай байна. Ийм учраас иймэрхүү ямар ч мэдээллийг хянан шалгах хэрэгтэй.
Өнөөдөр НҮБ-ын АЗ-д цэргийн бус хэсэг ажиглагчийг  Сири улс руу явуулах асуудлаархи тогтоолын төслөөр санал хураах тухай Франс Пресс агентлаг НУБ-д суугаа АНУ-ын байнгын төлөөлөгч Сюзан Райсын хэлснийг үндэслэн мэдээллээ. Түүний хэлснээр бол москвагийн цагаар 19 цагт санал хураана. НҮБ-ын АЗ-ийн гишүүн орнууд өчигдөр хийсэн хэлэлцээнийхээ үр дүнгээр  зохиосон тогтоолын төслийн хянаж үзсэн хувилбараар санал хураах юм.
Дөрөвдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Дөрөвдүгээр сар 2012