×
Улс төр 13 Дөрөвдүгээр сарын 2012
Орос, Энэтхэг, Хятад гурав Афганистан улсыг ШХАБ-д ажиглагчаар элсүүлэх саналыг дэмжиж байна гэж өнөөдөр ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров Москвад Хятад, Энэтхэгийн ГХ-ийн сайд нартай хийсэн хэлэлцээнийхээ үр дүнгээр мэдэгдлээ. Түүний хэлснээр бол Орос, Хятад, Энэтхэг гурав ШХАБ-ыг Афганистаны байдлыг зохицуулалахад нэлээд оновчтой байгууллага хэмээн үзэж байна.
Хойд Солонгосын «Кванмёнсон-3» (Гялалзсан од-3) хиймэл дагуул бүхий «Ынха-3» (Тэнгэрийн заадас-3) зөөгч пуужингийн хөөрөлт азгүй болов. Хэдхэн минутын дараа пуужин задраж, тэнгист унажээ. Хиймэл дагуул бүхий пуужингаа хөөргөнө гэж БНАСАУ-ын эрх баригчид 3-р сарын дундуур зарлан мэдээлсэн билээ.
БНАСАУ-ын удирдагч агсан Ким Чен Ир улс төрийн гэрээс үлдээж, цөмийн зэвсэг, цэргийн пуужингийн техникээ идэвхтэй хөгжүүлэхийг уриалжээ. Түүнээс гадна Ким Чен Ир Хятад улсад бүрэн үл итгэх гэрээс улс төрийн залгамжлагчиддаа хийсэн гэж японы «Сюкан бунсюн» долоо хоног дутмын сэтгүүлд бичжээ.
Орос, Хятад, Өмнөд Солонгос, Япон улсууд Хойд солонгосын хиймэл дагуулыг дор бүрдээ  сөргөөр үнэлэж байна гэж  ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн  Сергей Лавров өнөөдөр мэдэгдэв. Тэр хэлэхдээ НҮБ-ын АЗ-ийн тогтоол нь ийм маягийн  хөөрөлтүүдийг хийхгүй байхыг тодорхой заасан.
Ойрхи Дорнодод гарсан хямрал, ираны цөмийн асуудал ба Афганистаны байдал өнөөдөр Москвад Орос, Хятад, Энэтхэг улсуудын ГХ-ийн сайд Сергей Лавров, Ян Зечи, Соманахалли Маллайя нарын хийж байгаа уулзалтын гол сэдэв боллоо. Түүнчлэн Ази  Номхон далайн бүс нутгийн аюулгүй байдлыг хангах, юуны түрүүнд терроризмтэй хийх тэмцлийн хүрээнд хамтран ажиллах асуудлууд хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд байна.
Хойд Солонгосын  ХМХ-үүд  өнөөдөр мэдээлэхдээ, сансрын хиймэл дагуулыг хөөргөсөн, гэхдээ амжилтгүй болсон. Өмнө нь мэдээлж байснаар, БНАСАУ нь москвагийн цагаар баасан гаригт шилжих шөнө  санрсын хиймэл дагуултай пуужин хөөргөсөн.  Япон болон өмнөд солонгосын цэргийнхний мэдэгдэж буйгаар, пуужин нэг минутын дараа тэнгист унасан. Өмнөд солонгосын баруун эргээс 200 км зайтай Кунсан хотын ойролцоо пуужингийн  хэсгүүдийг илрүүлжээ.
2008 онд  парламентын сонгууль явагдснаас хойш  гарсан эмх замбараагүй байдал гарсны дараа болсон  Улс-төрийн тэргүүлэх намуудын төлөөлөгчдийн уулзалтын  нууцлалтай стенограммыг Монгол улсын ерөнхийлөгч асан   нийтийн хүртээл болгосных нь дараа  түүнийг баривчилжээ.  Энэ тухай өнөөдөр монголын ХМХ –үүд энэхүү баримт бичгээс иш татан мэдээлж байна.
МУ-ын ерөнхийлөгч асан, МАХН-ын удирдагч  Намбарын Энхбаярыг баривчилсан явдал нь тус улсын  улс төрийн байдлыг эрс  хурцатгав. Авилгатай тэмцэх газрын тусгайгийнхан Н.Энхбаярын хувийн бие хамгаалагчтай сөргөлдсөний дараа, улс төрчийг баривчилжээ.  Баривчилгааны дараа МАХН ерөнхийлөгч асны талынхны онцгой штабын шуурхай хуралдааныг зохион байгуулав.
Монгол улсад баасан гаригт Авилгатай тэмцэх газрын тусгай хэсгийнхэн тус улсын  ерөнхийлөгч асан Намбарын Энхбаярыг баривчилжээ.  Энэ тухай “Интерфакс”агентлаг монголын удирдлагатай ойрхон эх сурвалжийг  иш татан мэдээлжээ. Тэрээр хэлэхдээ, пүрэв гаригийн үдэш ерөнхийлөгч асныг баривчлах оролдлого нь амжилтгүй болсон.
БНАСАУ  хиймэл дагуултай   “Ынха-3” пуужинг өнөө өглөө хөөргөв. Өмнөд Солонгос улсын БХЯ-ны мэдээлснээр, “Тончан-ри” буудлаас пуужин  өнөөдөр өглөөний 7 цаг 39 минутад хэдэн минут нисчээ. Японы БХЯ-ны сайд Наоки Танака энэхүү мэдээллийг батлажээ. Японы талын мэдээлснээр,  пуужин нь 120 км нисч, дөрвөн хэсэг болон унажээ.
Дөрөвдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Дөрөвдүгээр сар 2012