×
Улс төр 12 Дөрөвдүгээр сарын 2012
ШХАБ-ын хамтын ажиллагаа нь аюулгүй байдлын салбарын шинэ зорилтуудын өмнө тулж ирээд байна гэж  БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Хятадын олон нийтийн аюулгүй байдлын  сайд  Мэн Зяньжу Бээжинд нээгдсэн ШХАБ-ын гишүүн орнуудын   Аюулгүй байдлын нарийн бичгийн дарга нарын 7-р уулзалт дээр хэлсэн үгэндээ  өнөөдөр  тэмдэглэв.
БНАСАУ-аас дэлхийн хиймэл дагуулыг хөөргөх нь НҮБ-ын АЗ-ийн тогтоолыг зөрчсэн хэрэг болно гэж Вашингтонд дээд хэмжээний уулзалт  дээр «их найман улсын» ГХ-ийн сайд нар санал нэгтэй үзэж байгаагаа илэрхийлэв. Пхеньян сансрыг энх тайван зорилгоор эзэмших эрхтэй байгааг хэн ч үгүйсгэхгүй  гэж ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров Вашингтонд сэтгүүлчдэд мэдэгдэв.
Өнөөдөр орон нутгийн цагаар өглөөний 6 цагт Сири улсад НҮБ-ын ба Арабын улсуудын холбооны Сирийн байдлыг эв зүйгээр зохицуулах асуудал эрхлэсэн онц эрхт төлөөлөгч Кофи Аннаны төлөвлөгөөний дагуу гал зогсоох дэглэм тогтов. «Зэвсэгт сөрөг хүчин» гэгчийн эсрэг цэргийн бүх ажиллагааг зогсооно гэж өчигдөр Сирийн засгийн газар амлав.
Дөрөвдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Дөрөвдүгээр сар 2012