×
Улс төр 11 Дөрөвдүгээр сарын 2012
Солонгосын Хөдөлмөрийн намын шинэ удирдагчийг албан ёсоор батлах тус намын бага хурал өнөөдөр Умард Солонгосын нийслэл Пхеньян хотноо нээгдлээ.Өнгөрсөн оны 12-р сард нас нөгчсэн Ким Чен Ирийн хуу Ким Чен Ын намын Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалд нэр дэвшсэн юм.
Энэ оны эхээр Оросын ДНБ хямралаас өмнөх хэмжээнээсээ давж, эдийн засгийн уналтын уршгийг бурэн арилгасан гэж ерөнхий сайд Владимир Путин Улсын думд тайлагнахдаа мэдэгдэв. Эдийн засгийн хөгжлийн яамны тоо баримтуудаас  харахад энэ оны эхний гурван сард ДНБ 4,3 хувиар өсөн нэмэгдсэн хийгээд 2-р сард өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 4,8 хувиар өсөн нэмэгджээ.
Сири улсын байдал пүрэв гаригаас  сайжирч эхлэнэ гэдэгт найдаж байна гэж НҮБ ба Арабын улсуудын холбооны  Сирийн асуудал эрхлэсэн онц эрхт төлөөлөгч Кофи Аннан  Тегеранд хэвлэоийн бага хурал дээр мэдэгдлээ.Гал зогсоох ямар бичмэл баталгаа өгөхийг сөрөг хүчнээс шаардасныг надаас Сирийн эрх баригчид лавлан асуусан гэж тэрээр батлан илэрхийлжээ.
Эдүгээ Орос улс их найман  орны  дотор  өсөлтийн хамгийн өндөр хурдацтай байна. Дэлхийд ч мөн үзүүлэлтээр тэргүүний байр эзлэж байна гэж ОХУ-ын ерөнхийлөгчээр сонгогдсон ерөнхий сайд Владимир Путин Улсын Думд тайлагнан мэдэгдэв.Түүний хэлснээр бол дэлхийн санхүүгийн хямрал гарсан үед Оросын эдийн засаг нэлээд унасан юм. Гэвч одоо сэргэн хөжиж, бүх үзүүлэлтээр урагш ахиж байна.
Хятадын Чунцин хотын намын хорооны нарийн  бичгийн даргын хэрэгтэй холбоотой шинэ  баримтууд илэрснийг  зарлав. Намын сахилга бат хүчтэй зөрчигдсөнтэй холбогдуулан түүний гишүүнчлэлийг  Улс-төрийн товчоо болон Намын төв Хороо зогсоожээ. Түүний эсрэг намын мөрдөх ажиллагаа явагдаж байна. Үүнтэй зэрэгцэн  Бо Силайн эхнэр Гу Кайлайд мөн эрүүгийн хэрэг үүсгээд байна.
Орос улсын байр суурийг дэлхийд юуны туруунд евразийн интеграцийн хурээнд бэхжүүлэх нь засгийн газрын бодлогын нэн чухал чиглэлийн нэг  гэж ерөнхий сайд Владимир Путин засгийн газрынхаа ажлыг Улсын думд тайлагнах үеэрээ мэдэгдэв. ТУХН-ийн түншүүд  хамтын ажлыг илүү сонирхох болсон гэж тэрээр хэллээ. Өнөөгийн аюул сорилтыг ганцаар давж болохгуйг Путин тэмдэглэжээ.
Японы ЗГ нь БНАСАУ -ын  төлөвлөж байгаа пуужин хөөргөхтэй холбогдуулан онцгой дэглэмээр ажиллах бөгөөд ерөнхий сайдын тамгын газрын дэргэд хямралын штаб байгуулахаар төлөвлөж байна. Энэ тухай Японы ЗГ –ын ерөнхй нарийн бичгийн   дарга Осаму Фудзимура хэвлэлийн бага хурал дээр мэдэгджээ.
Умардсолонгосын  мэргэжилтэнүүд, тойрог замд хиймэл дагуул хөөргөхийн тулд баллистик пуужингийн түлшээр цэнэглэх тухайгаа зарлав. Умардсолонгосын хиймэл дагуулын хяналтын төвийн гаргасан тоо  баримтаар энэхүү ажиллагаа нь ойрын үед дуусах аж.  Өмнө нь мэдээлж байснаар,  пуужинг 4-рс арын 12-16 ны өдрүүдэд хөөргөхөөр төлөвлөж байна.
Орос улс сирийн хүчний бүх  “гадаад” болон “дотоод”  төлөөлөгчидтэй яриа хэлэлцээ хийхэд бэлэн байна. Энэ тухай ОХУ-ын ГХЯ –ны  дэд тэргүүн Геннадий Гатилов мягмар гаригт  Russia Today телевизийн сувагт өгсөн ярилцлагыг тус сувгийн сайт нийтэлжээ.
АНУ Азид хүчээ нэмэгдүүлж байгаа Хятадтай сөргөлдөхийг хүсэхгүй байгаа бөгөөд  эдийн засаг нь  хурдтай өсөн нэмэгдэж байгаа орнуудыг  илүү “санаачлагатай” байхыг уриалж байна. Энэ тухай   АНУ –ын Төрийн нарийн бичгийн дараг Хилари Клинтон мягмар гаригт АНУ- ын  Мэриленд мужийн Аннаполис дахь тэнгисийн цэргийн хүчний академи дээр хэлсэн үгэндээ цолхон тэмдэглэв.
“Их наймын” ГХЯ-ны тэргүүн нар өнөөдөр Вашингтонд терроризм, далайн дээрэмчидтэй  тэмцэх болон Ойрхи-Дорнодод  үй олноор нь сөнөөх   зэвсгийг хорогдуулах зэрэг  асуудлуудыг  хэлэлцэнэ. Үүнд юуны түрүүнд жил гаруй хугацаанд  эрх баригчид болон сөрөг хүчний хоорондын  зэвсэглэсэн мөргөлдөөн зогсохгуй байгаа Сирийн байдлын талаар хэлэлцэх юм.
АНУ ПДХ систем нь ОХУ-ын эсрэг чиглэгдэхгүй улс төрийн бичмэл баталгаа олгоход бэлэн байна гэж АНУ-ын стратегийн тогтонги  байдлын асуудал эрхлэсэн онц эрхт төлөөлгч Элен Таушер «Российская газета» сонинд ярилцлага өгөхдөө мэдэгдлээ. Түүний хэлснээр бол ийн хандлага хоёр орон практик хэрэг дээр хамтран ажиллах замыг нээж өгнө.
Дөрөвдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Дөрөвдүгээр сар 2012