×
Улс төр 10 Дөрөвдүгээр сарын 2012
Сирийн эрх баригчид Кофи Аннаны тус улсын хямралыг зохицуулах  төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажилдаа ороод байна. Гэхдээ мөргөлдөөнд оролцож байгаа бүх талуудын зөвшилцсөний  үндсэн дээр л   хүчирхийллийг зогсоох боломжтой гэж өнөөдөр Оросын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров  Сирийн ГХЯ-ны тэргүүн Валид Муаллемтэй хийсэн яриа хэлэлцээг дүгнэн мэдэгдэл хийв.
Хятад,Пакистан улсуудын цэрэг дайны бэлтгэл ба зэвсэгт хүчний шинэчлэл Энэтхэг улсыг түгшүүлж байна гэж өнөөдөр Энэтхэгийн БХЯ-аас тараасан 2011-2012 оны илтгэлд өгүүлжээ. Хятад улс Энэтхэгийн хилийн ойролцоо цэргээ нэмэгдүүлж байна гэж илтгэлд заажээ. БНХАУ-ын ШУӨЗО ба Түвдэд дэд бүтцийг эрчимтэй хөгжүүлж байгаагийн ачаар Энэтхэг улсын эсрэг цэргийн ажиллагаа явуулж болзошгүй хятадын армийн чадавхи нэлээд нэмэгдсэн юм.
АНУ Сингапурыг  Хятадын эсрэг өөрийн цэргийн эвсэлд  татан оруулжээ. Геополитикийн тулгамдсан асуудлын академийн ерөнхийлөгч   Леонид Ивашов АНУ-ын цэргийн дөрвөн хөлөг онгоцыг Сингапурт байрлуулах  тухай гэрээг ийнхүү тайлбарлаж байна.Хөлөг онгоцнуудыг эргийн усанд  ажиллагаа явуулахад тусгайлан байгуулсан бөгөөд тэнд  сэлгээ хийх үндсэн дээр байрлаж байх юм.
Өчигдөр Хятад улсаас Японд хандан Дэлхийн уйгарын конгрессын уулзалтыг улс орондоо зохион явуулахаас татгалзахыг уриалав. БНХАУ-ын ГХЯ-наас Токиод лавлан асуух  бичиг явуулж, БНХАУ-ыг хагалан бутаргах ажиллагаа бүхий  байгууллагын уулзалт Японд хийхээс татгалзахыг уриалсан гэж өчигдөр Хятадын ГХЯ-ны төлөөлөгч Лю Вэйминь мэдэгдлээ.
Туркийн ГХ-ийн сайд Ахмет Давутоглу БНХАУ-д хийж байгаа айлчлалаа тасалдуулж, эх орондоо буцаж байна. Өчигдөр турк-сирийн хил дээр гарсан будлианаас болж ийм шийдвэр гаргасан гэж өнөөдөр Ройтер агентлаг Туркийн ГХЯ-ны мэдээг үндэслэн уламжлав. Давутоглу ерөнхий сайд Режеп Тайип Эрдоганы БНХАУ-д хийж байгаа төрийн айлчлалын хүрээнд энд байсан хийгээд хожим энэ долоо хоногт Анкарад буцах ёстой байв.
Москва өөрийн төлөөлөгчдийг НҮБ-ын ажиглагчдын бүрэлдэхүүнд Сири улс руу явуулахыг зөвшөөрч байна гэж ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров мэдэгдлээ. Өнөөдөр Москвад тэрээр сирийн хямралыг зохицуулах замыг тус улсын ГХ-ийн сайд Валид Муаллемтой авч үзэж хэлэлцэв. Эдүгээ НҮБ-ын шинжээчдийн сирийн засгийн газартай хийж буй хэлэлцээ түр зогссон гэж Сергей Лавров хэллээ. Мөн хэлэлцээг ойрын өдрүүдэд сэргээнэ гэдэгт найдаж байна.
Мөргөлдөөнд татагдан оролцож буй бүх талууд үйл ажиллагаагаа уялдуулан зохицуулвал Сири улсад хүч хэрэглэх ажиллагааг зогсоож болно гэдэгт Орос улс итгэж байгааг өнөөдөр Москвад ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров Сирийн ГХ-ийн сайд Валид Муаллемтой хийсэн хэлэлцээнийхээ дүнгээр мэдэгдэв.
2012 оны Японы гадаад бодлогод зориулсан Хөх номыг нийтлэж, Орос улстай харилцааг урагш ахиулахыг түүнд тэмдэглэснийг Москва нааштай хүлээж авсан гэж ОХУ-ын ГХЯ-аас мэдэгдлээ. «Орос-японы хэлхээ холбоог урагш ахиулах нь  хоёр орны стратегийн ашиг сонирхолд нийцэх төдийгүй Ази Номхон далайн тоготвортой байдал, цэцэглэлт хөгжилд  тус дөхөм үзүүлэхийг Орос улс хүлээн зөвшөөрч байна гэж мэдээлэлд өгүүлсэн юм.
Орос Японы хоорондын харилцааг бэхжүүлэх нь  хоёр орны стратегийн ашиг сонирхолд нийцэж, Ази Номхон далайн бүс нутгийн байдлыг тогтворжуулахад хувь нэмрээ оруулж байна гэж Японы ГХЯ-аас Токиод дэлгэрүүлсэн» 2012 оны дипломат үйл ажиллагааны Хөх номд» өгүүлжээ.
Өнөөдөр Москвад  ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров Сирийн ГХ-ийн сайд Валид Муаллемтай хэлэлцээ хийнэ. Сири улсаас ОХУ-д суугаа элчин сайд Рияд Хаддад «Интерфакс» агентлагад ярилцлага өгөхдөө Муаллемын Орос улсад хийх айлчлал олон талт яриа хэлэлцээ хийх замаар сирийн хямралыг зохицуулах асуудлыг  Орос улстай авч узэж зөвлөлдөх зорилгтойг тэмдэглэв.
Сансрын уудамд хяналт тавих оросын системээс умард солонгосын  сансрын аппарат бүхий зөөгч пуужингийн хөөргөлтийг ажиглах тухай өнөөдөр ОХУ-ын Зэвсэгт хүчний жанжин штабын төлөөлөгч «Интерфакс» агентлагад мэдээллээ. Орос улсаас умард солонгосын пуужингийн хөөргөлтийг  нислэгийн бүх үед сансрын аппаратыг салгах хүртэл ажиглах юм. Пуужин ОХУ-ын нутаг дэвсгэр орчимд нисч болзошгүй.
Дөрөвдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Дөрөвдүгээр сар 2012