×
Улс төр 9 Дөрөвдүгээр сарын 2012
Орос, Хятад, Энэтхэг улсуудын ГХЯ-дын тэргүүнүүд Сергей Лавров, Ян Зечи, Соманахалли Маллайя Кришна нар Москвад 4-р сарын 13-нд гурван талын 11-р уулзалтад оролцоно. Москвагийн уулзалт дээр ОХУ, БНХАУ, Энэтхэг улсын дипломатчид “олон улсын болон бүс нутгийн талаарх харилцан ашиг сонирхолын талаар” санал сэтгэгдлээ солилцох юм байна.
НҮБ болон Арабын орнуудын лигийн тусгай төлөөөлөгч Кофи Аннан өөрийн энхийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх гэж оролдож байгаа Сири улсыг дэлхий дахин анхааралтай ажиглаж байна. Мөргөлдөж байгаа талууд эвлэрэх нөхцөл байдлыг хүлээж авах эсэх нь маргааш мягмар гаригт тодорхой болно. Энэ зохицуулалтад ОУ идэвхитэй зуучлагчийн үүрэг гүйцэтгэж байна. Москвад 4-р сарын 10-нд Сири улсын ГХЯ-ны сайд Валид Муаллем хэлэлцээр хийнэ.
Орос, Хятад улсуудыг тогоон барихад чиглэгдсэн ПДХ систем байгуулахад нь  Ким Чен Ын АНУ-д туслаж байна. Дөрөвдүгээр сарын дундуур хөөргөхөөр завдаж байгаа хойд солонгосын хиймэл дагуул, БНАСАУ-ын цөмийн хөтөлбөр зэргийг АНУ Ази тивд ПДХ систем байгуулах зайлшгүй шаардлагатай үндэс болгон ашиглаж байна. Энэ системийн элементүүдээс Япон улс нутагтаа байрлуулж эхэлсэн ба туршин үзэх маш их сонирхолтой байна.
Одоогоос 9 жилийн өмнө АНУ, Их Британийн цэргүүд Ирак улсад жадны үзүүрээр ардчилалыг авч ирсэн билээ. Энэ өдөр эвслийн хүчний танкууд Багдад хүч түрэн орж ирэн хөхөн хөөрсөн олон түмэнд Саддам Хусейний хөшөөг нураахад тусалсан билээ. Үй олноор хөнөөх зэвсэг эрэх нэрийдлээр тус улсад НҮБ-ын мандатгүйгээр түрэмгийлэн орсон эвслийн арми Саддам Хусейний дэглэмийг түлхэн унагаах зорилготой байсан юм.
Пакистан улсын ерөнхийлөгч Асиф Али Зардари өнгөрсөн ням гаригт Энэтхэг улсад албан ёсны айлчлал хийж Энэтхэг улсын ерөнхий сайд Манмохан Сингхтэй уулзлаа. Хоёр орны удирдагчдын энэ удаагийн уулзалт энэтхэг-пакистаны харилцаан дахь сүүлийн долоон жилийн анхны уулзалт байлаа.
НҮБ болон Арабын улсуудын лигийн тусгай төлөөлөгч Кофи Аннаны энхийн төлөвлөгөөг Дамаск хэрхэн биелүүлж байгаа тухай хэлэлцэхээр Сири улсын ГХЯ-ны тэргүүн Валид Муаллем өнөөдөр Москвад хүрэлцэн ирнэ. ОУ-ын ГХЯ-ны сайд Сергей Лавровтой уулзах хугацаа 4-р сарын 10 нь сирийн засгийн газар суурин газруудаас байлдааны хүнд техник болон цэргээ гаргах ёстой хугацаатай давхцаж байгаа юм.
БНАСАУ хиймэл дагуул хөөргөх гэж байгаагийн хариуд Япон улс Токиод ПДХ системээ бэлэн байдалд орууллаа гэж орон нутгийн ОНХМХ-үүд мэдээлсэн байна. Пхеньянд АНУ хүнсний тусламж үзүүлэхээ зогсоосны дараа БНАСАУ дөрөвдүгээр сарын дундуур хиймэл дагуул хөөргөх санаатай байгаа гэдгээ зарласан юм.
Дөрөвдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Дөрөвдүгээр сар 2012