×
Улс төр 8 Дөрөвдүгээр сарын 2012
Засгийн газрын цэргүүд босогчдын байрлал болон энгийн номхон оршин суугчдын сууринг буудснаас болж 110 хүн амь насаа алдлаа гэж сирийн сөрөг хүчнийхэн бямба гаригт мэдэгдсэн байна. Сири улсад болж байгаа эсэргүүцлийн явцыг баримтжуулж байгаа орон нутгийн зоцхицуулах хорооны төлөөлөгчийн хэлснийг CNN телевизийн суваг уламжилсан байна. Бямба гаригт Алеппо, Хама, Хомс хотуудын дүүрэг болон бусад суурин газруудад буудалцаан болсон байна.
Энэ долоо хоногт хүчин төгөлдөр болсон ОУ дахь улс төрийн намуудын тухай шинэчилсэн хууль манай орны улс төрийн явцыг идэвхижүүлэх ёстой гэж шинжээчид үзэж байна. Одооноос олон нийтийн болон бусад нэгдлүүд маш хөнгөвчилсөн байдалд намын хувиар бүртгүүлж болно.
Палестины лалын “Хамас” бүлэглэлийн толгойлогч Халед Машааль, израилийн цэргийнхнийг хулгайлах практик ажлаа үргэлжлүүлэхийг өөрийн талынхандаа уриаллаа. Дараа нь тэднийг палестины хоригдлуудаар солих ажиллагаа нь “ашигтай үйл хэрэг” болдог гэж тэр үзэж байна гэж Ассошиэтед Пресс агентлаг мэдээлсэн байна. 2011 онд Израилийн армийн цэргийн албан хаагч капрал Гелад Шалитыг палестины 1027 хоригдлоор сольсон билээ.
Ирэх долоо хоногт хөөргөхөөр БНАСАУ төлөвлөөд байгаа хиймэл дагуултай пуужинг хөөргүүлэхгүйн төлөө Бээжин, Токио, Сөүл эцсийн мөчийг хүртэл тэмцэх болно. Хятадын Нинбо хотод Хятад, Япон, Өмнөд Солонгосын ГХЯ-дын тэргүүнүүд гурван талын хэлэлцээр хийх үеэрээ өнөөдөр ингэж мэдэгдсэн байна. Хэрвээ Пхеньян энэ төлөвлөгөөнөөсөө татгалзахгүй болох авах арга хэмжээг талууд бас хэлэлцсэн байна.
Дөрөвдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Дөрөвдүгээр сар 2012