×
Улс төр 7 Дөрөвдүгээр сарын 2012
Сирийн энхийг эрхэмлэх хүндхэн  үйл ажиллагаа зогсонги байдлаас гарч магадгүй байна. НҮБ-ын болон АОЛ-ийн тусгай төлөөлөгч Кофи Аннаны бүрэн эрхт төлөөлөгчдийн  анхны бүлэг Сирид ирлээ.Үүнтэй зэрэгцэн тус улсын эрх баригчид томоохон хотуудаас цэргүүд болон хуягт техникээ гаргаж  эхлээд байна.
АНУ-ын ПДХ системийг Персийн булангийн улсуудад байрлуулж байгаа нь Иранд  магадгүй цэргийн цохилт өгөхийг гэрчлэн харуулж байна гэж ОХУ-ын Улсын думын олон улсын хэрэг эрхлэсэн хорооны тэргүүн Алексей Пушков парламентад «Дугуй ширээний уулзалтын» явцад мэдэгдлээ. Тегераны эргэн тойрны байдлыг цэргийн арга замаар зохицуулахыг оролдож болзошгүй хэмээн тэрээр үзэж байна.
Лалын БНИран улсын дээд удирдагч аятолла Али Хаменини Тегеран цөмийн зэвсэг бүтээх гээгүйг итгэлтэй батлавал АНУ-аас ираны цөмийн хөтөлбөрийг эсэргүүцэхгүй гэж «Вашингтон пост» сонинд Туркийн ерүнхий сайд Режеп Тайип Эрдоганы Ираны удирлдагчад дамжуулан гардуулсан АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагийн илгээлт бичгийг үндэслэн бичжээ. Өнгөрсөн долоо хоногт Эрдоган аятолла Хаменеитай уулзсан юм.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун ямар ч болзол урьдчилан тавилгүй хүч хэрэглэх ажиллагааг улс орондоо нэн даруй зогсоохыг Сирийн засгийн газраас шаардав. Өнөөдөр «Ройтер» агентлагийн мэдээлснээр тэрээр Дамаскаас галл зогсоохгүй байгааг эрс шүүмжилжээ.
Дөрөвдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Дөрөвдүгээр сар 2012