×
Улс төр 6 Дөрөвдүгээр сарын 2012
Тывагийн төрийн тэргүүн Шолбан Кара-оолын тангараг өргөх ёслол өнөөдөр болж өнгөрөв. Энэ бол түүний төрийн тэргүүний албан тушаалын хоёр дахь хугацаа юм.  Кара-оолын тангараг өргөх ёслолын арга хэмжээ   Кызылын хөгжимт-драмын   театрт боллоо.
АНУ -ын тэнгисийн явган  цэргийн эхний 200 хүний бүрэлдэхүүнтэй   баг Австралийн  хойд хэсгийн Дарвин боомтод байрлав. Австралийн  засгийни газрын  мэдэгдэлд,  Австрали нь  АНУ ын 2,5 мянга хүртэлх тооны  тэнгисийн усан цэргийг өөрийн газар нутаг дээр  байрлуулахаар төлөвлөсөн гэжээ.
АНУ-ын ПДХ системийг Персийн буланд байрлуулах тухай гэрээ нь Иран руу цэргийн цохилт хийж болзошгүйг гэрчилж байна.  Ийм мэдэгдэлийг ОХУ-ын Төрийн думын олон улсын асуудал эрхэлсэн  байнгын  хорооны тэргүүн Алексей Пушков  парламентын доод танхимын “дугуй ширээний” ярилцлагын үеэр ийн хийлээ.
НҮБ-ын АЗ-ийн  тэргүүний  НҮБ-ын болон АОЛ-ийн тусгай төлөөлөгч сирийн мөргөлдөөнийг зохицуулах Кофи Аннаны төлөвлөгөөг дэмжсэн мэдэгдлийг Орос улс сайшааж байна. ОХУ ын ГХЯ-ны баасан гаригийн  мэдэгдэлд, Москва нь  Аннаны төлөвлөгөөг хэрэгжүүлснээр  сирид бүрэн чадавхитай   яриа хэлэлцээрийг  эхлүүлэх болон  байдлыг энхийн урсгалд буцаан оруулах  бодит боломжтой болно гэжээ.
Орос улсад улс-төрийн системийн  шинэчлэл үргэлжилж байна.  Саяхан улс-төрийн намуудын бүртгэлийг нилээд хөнгөлсөн хуулийг баталсан юм.Пүрэв гаригт намын гадуурх Иргэдийн санаачилгуудын хороо байгуулагдсан тухай зарлав. Хороог  нэртэй улстөрч, ОХУ-ын сангийн сайд асан Алексей Кудрин  санаачлан байгуулжээ.
Иракийн баривчлах зөвшөөрөл олгоод байгаа  дэд ерөнхийлөгч Тарик аль-Хашими тус улсад буцаж ирэхээр төлөвлөөд байна гэж түүний ойрын туслах Франс пресс агентлагт уламжилжээ. Туслахын мэдээлснээр, дэд ерөнхийлөгч түүнийг Иракд буцаж ирэхийг хүсэхгүй байгаа дайсны ажиллагааг үл хайхран ойрын үед иракийн Курдистанд хүрэлцэн ирэх аж.
ОХУ-ын гадаад бодлого нууц үгүй бөгөөд АНД бүс нутгийн аль нэгний аюулгүй байдалд заналхийлэх зорилгогүй гэж ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров  онцлон тэмдэглэв. Индонезийн Strategic Review сэтгүүлд гарсан нийтлэлдээ, дипломатч ОХУ нь АНД бүс нутгийн аль нэг орны аюулгүй байдалд заналхийлсэн хаалттай цэргийн эвсэл байгуулахад сонирхолгүй гэж мэдэгджээ.
Дөрөвдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Дөрөвдүгээр сар 2012