×
Улс төр 5 Дөрөвдүгээр сарын 2012
НҮБ –ын АЗ-ийн Сирийн асуудлын  баримт бичигт  бууж өгөхийг шаардаагүй болон НҮБ –ын болон АОЛ-ийн тусгай төлөөлөгч  Кофи Аннаны энхийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд  тустай бол  Орос улс дэмжинэ.
Их наман улсын ГХ-ийн сайд нар энэ оны 4-р сарын 11-нд Вашингтонд уулзах тухай АНУ-ын Төрийн департамент мэдээлэв. Тэд харилцан сонирхож байгаа өргөн цар хүрээтэй  асуудал болон бус нутгийн ба олон улсын асуудлыг авч үзэж хэлэлцэх юм. Мөн Сири, Иран улсуудын асуудлыг дипломат аргаар зохицуулах сэдэв уулзалтад оролцогчдын анхаарлын төвд байх болно гэж ажиглагчид тэмдэглэв.
Их Британи дэлхийн 2-р дайнаас хойш Японоос цэргийн хамтын ажиллагааг хөгжүүлэх 2 дахь улс болох байх гэж японы «Майнити» өдөр дутмын сонинд бичжээ.Урьд АНУ-тай ийн хамтын ажилолагаа тогтоосон билээ.
БНХАУ буюу БНАСАУ-д үр бүтээлтэй цохилт өгч мэдэх «стелс» технологийг хэрэглэсэн сөнөөгч ба бөмбөгдөгч нисэх онгоцуудын тоо Пентагонд хангалттай биш байна гэж ИТАР-ТАСС агентлагаас америкийн «Дифенс ньюс» долоо хоног дутмын сонины мэдээллийг үндэслэн уламжлав.
Сахар элсэн цөлийн туарегууд оршин суудаг бус нутгийн тусгаар тогтнолын төлөө тэмцэж байгаа Азавадыг чөлөөлөхийн төлөө үндэсний хөдөлгөөн  Мали  улсын хойд нутагт  гал зогсоох тухай өчигдөр мэдээллээ. Дэлхийн хамтын нийгэмлэгийн уриаг анхаарч, пүрэв гаригаас Малид байлдааны ажиллагааг зогсоохоор шийдвэрлэсэн гэж самуун дэгдээсэн туарегууд мэдэгдэв.
Оросын сансрын агентлагийн төлөөлөгчид 4-р сарын дундуур умард солонгосын хиймэл дагуулыг хөөргөх ажиллагаанд байлцпхаар очихгүй. Юу гэвэл мөн хөөрөлт НУБ-ын АЗ-ийн тогтоолыг шууд зөрчиж байна гэж Оросын сансрын агентлагийн хэвлэлийн албаны төлөөлөгч РИА Новости агентлагад мэдээлжээ.
Япон улс БНАСАУ-аас  дэлхийн хиймэл дагуул бухий зөөгч пуужингаа хөөргэх гэж байгаатай холбогдуулан Окинава муж улсдаа ПДХ системээ бэлэн байдалд оруулсан гэж өнөөдөр Токиод тус улсын БХЯ-аас мэдэгдлээ.ПДХ «Пэтриот» ПАК-3 дөрвөн цогцолборыг Наха хотноо ба Нанзё хотын цэргийн баазад, түүнчлэн Окинавагаас өмнө Мияко, Исигаки арлуудад байрлуулав.
Ким Чен Ын эцгийнхээ гэрээсийг биелүүлж,»Кимийнхны тэнгэрийн заадасаар умард солонгосын гялалзсан од руу» хэмээх том шинэ тоглоомыг дэлхийд тулгав. Улс төрийн серег этгээдүүд түүнийг хүлээж авав. «Тэнгэрийн заадас» зөөгч пуужингийн тусламжтайгаар «Гялалзсан од» умард солонгосын хиймэл дагуулыг дэлхий орчмын тойрог замд гаргахын тойронд будлиан өдөөсэн байна.
Казахстан Ираны эсрэг цэргийн ажиллагааг бэлтгэх ямар ч арга хэмжээнд оролцохгүй байр суурь баримтална гэж тус улсын парламентын доод танхимын депутат, олон улсын ба батлан хамгаалах,аюулгуй байдлын асуудал эрхлэсэн хорооны гишүүн Владислав Косарев «Интерфакс-Казахстан» агентлагад мэдээлэв. Ираны эсрэг цэргийн ажиллагаа явуулвал Казахстан дахь Цэргийн нисэх хүчний баазыг ашиглах зөвшөөрөл Израильд өгөх мэт мэдээ үүний өмнө тархсан билээ.
Өчигдөр Түркийн ГХЯ Иран улсаас Анкарад суугаа элчин сайдыг дуудаж, ираны түшмэдээс Түркийг шүүмлэсний шалтгааныг тайлбарлаж өгөхийг шаардсан тухай Түркийн ГХЯ-ны тэргүүн Ахмет Давутоглу өчигдөр хэвлэлийн бага хурал дээр мэдээллээ. Мөн тэрээр Ираны ГХ-ийн сайд Али Акбар Салехтай  ярилцснаа мэдээлжээ. Ираны эрх баригчдын зарим төлөөлөгчийн хэлсэн уг сэтгэл тугшуулснийг Давутоглу Ираны ГХЯ-ны тэргуунд мэдээлжээ.
Тегеран цемийн хөтлөбөрийнхөө асуудлаар НҮБ-ын АЗ-ийн байнгын гишүүн таван  улс ба Германы төлөөлөгчидтэй чухам хаана хэлэлцээ хийх асуудлыг одоогоор шийдвэрлээгүй гэж Ираны ГХ-ийн сайд Али Акбар Салехи мэдэгдлээ. Өчигдөр тэрээр 4-р сарын 13-нд мен хэлэлцээ хийхийг батлав. Ээлжит хэлэлцээ Стамбулд буюу Багдадад хийх бололтой гэж үүний өмнө мэдээлсэн билээ.
Эдүгээ НҮБ-ын АЗ-еес Сирийн асуудлаар шинэ шинэ баримт бичиг батлах шаардлагагуй хэмээн Орос улс үзэж байгаа боловч, АЗ тэнцвэртэй хандлага баримтлавал түншүүдтэй хамтран ажиллахад бэлэн байна.
Дөрөвдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Дөрөвдүгээр сар 2012