×
Улс төр 4 Дөрөвдүгээр сарын 2012
Сирийн сөрөг хүчний төлөөлөгчид ойрын өдрүүдэд Москвад аялаж, Сирийн байдлыг зохицуулах асуудлыг хэлэлцэх тухай ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров мэдээлэв. Сайдын хэлснээр бол эхлээд сөрөг хүчний нэгэн бүлэг  Москвад айлчилна Дараа нь дотоодын сөрөг хүчний төлөөлөгчид ирэх юм. Москва сирийн асуудлыг шийдвэрлэхэд туслахыг эрмэлзэж байгаад итгүүлэх бодолтой байна гэж Лавров Бакуд лекц унших үеэрээ мэдээлэв.
Ливийн хямралын хор холбогдол  бусад орны тогтвортой байдал тухайлбал Мали улсын байдалд нөлөөлж байна хэмээн ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров үзэж байна. Сайд өнөөдөр Бакуд Москвагийн УИС-ийн салбарт үг хэлэхдээ одоо Малид төрт ёсыг устгаж байна гэв.
НҮБ-ын АЗ Дамаскийг 4-р сарын 10 гэхэд цэргийн  ажиллагаагаа зогсоохыг шаардах төлөвтэй байна. Мөн сөрөг хүчнийхнийг бас ийм алхам хийхийг уриална. Энэ тухай 4-р сарын 5 ны өдөр батлах гэж байгаа  Зөвлөлийн тэргүүний  мэдэгдлийн төсөлд дурджээ.
АНУ афганы бүх сөргөлдөгч  талуудтай яриа хэлэлцээ хийх төлөвтэй байгаа, гэхдээ яриа хэлэлцээ нь амаргүй байна. Энэ тухай Төрийн департаметнтын нарийн бичгийн дарга Хилари Клинтон Виргиния мужийн цэргийн сургуульд дээр хэлсэн үгэндээ тэмдэглэв. Тэрээр хэлэхдээ,АНУ афганистаны хүчнийхэнд  аюулгүй  байдлын хяналтыг шилжүүлэх ажиллагаагаа үргэлжлүүлж байна.
Орос улсын  улс-төрийн амьдралд намын идэвхитэй байгуулалт - шинэ шат эхэлж байна. Өнөөдрөөс Орос улсад “Намын тухай” шинэчилсэн  хууль хүчин төгөлдөр болж байна. Лхагва гаригаас эхлэн улс-төрийн хөдөлгөөнүүд нь  Хууль зүйн яаманд шинэ журмаар бүртгүүлэхээр өргөдлөө  өгч болно. Энэ бол маш хялбар.
Орос улс дэлхийн хамтын нийгэмлэгийг Умард Солонгосын  бэлтгэж байгаа хиймэл дагуул хөөргөхтэй холбоотой хариу барих ажиллагааг бодож үзэхийг уриалжээ.  Энэ тухай ОХУ-ын ГХЯ -ны дэд тэргүүн Сергей  Рябков Орос, Японы  стратегийн  тогтвортой асуудлаар Токиод болсон  зөвлөлдөх уулзалтын дараа   хэлжээ.
Түркийн  Tupras компани ираны нефтийн нийт импортоо 20 % буруулав. Энэ тухай Дорно дахины эдийн засгийн товхимолын  MEES  сайтан  дээр нийтлэгджээ. Дутагдах  ойролцоогоор 1 сая тонн  нефтийг тус улс Ливээс импортлох болно гэж Түркийн эрчим хүчний сайд Танер Йылдызагийн мэдэгдлийг иш татан  уламжилжээ.Дэлхийн 11 орон Иранаас импортлодог нефтийнхээ хэмжээг харьцангуй багажээ.
Хэрэв Иран руу дайралт хийвэл  тэд АНУ-ын нутаг дэвсгэр дээр   хариу цохилт хийнэ. Энэ тухай Рейтер агентлаг Исламын хувьсгалыг хамгаалагчдын корпусын төлөөлөгч Масуда Жазаерийгийн  мэдэгдлийг иш татан уламжилжээ. Тэрээр мэдэгдэхдээ,  хэрэв Иран руу цохилт өгсөн тохиолдолд    Тегеран нь  Ойрхи-Дорнодын  хилүүдээр болон Персийн булангаар хязгаарлагдахгуй  гэж мэдэгджээ.
Сирийн Засгийн газар мягмар гаригт тус улсын  хотуудаас цэргээ гаргаж эхлээд байгаа тухай дэлхийн мэдээллийн агентлагууд уламжилж байна. Мэдээлэлд дурдахдаа, илүү тайван байгаа хотуудаас цэргээ  гаргаж байна. Тогтворгүй байдалтай хотуудад цэргүүд хот дотор биш, хотын гадна байрлаад байна.
Дөрөвдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Дөрөвдүгээр сар 2012