×
Улс төр 3 Дөрөвдүгээр сарын 2012
Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев  албан ёсны бүртгэлгүй улс төрийн намуудын удирдагчидтай хийсэн уулзалт дээр улс төрийн нэгдлүүдийг   шинээр   бүртгэх  журмын тухай хуулинд гарын үсэг зурлаа.  Энэ бол ерөнхийлөгчийн  улс-төрийн системийг ардчилахад чиглэгдсэн багц  хуулийн төслүүдийн  нэг юм.
Орос улсын улс-төрийн систем нь цаашид   улс орныг хэн удирдахаас   үл хамааран хөгжих болно. Энэ тухай өнөөдөр ерөнхийлөгч Дмитрий Медведев улсын одоогоор  бүртгэлгүй намуудын  санаачлах бүлгийн төлөөлөгчидтэй хийсэн уулзалт дээр хэллээ. Тэдгээрийг байлцуулан төрийн тэргүүн  улс -төрийн намуудын бүртгэлийн шаардлагуудыг хөнгөлөх хуулинд гарын үсэг зурав.
Иран улс зохих хяналтын дор цөмийн энергийг ашиглах эрхтэйг АНУ хүлээн зөвшөөрч байна гэж Төрийн нарийн бичгийн дарга Хилари Клинтон  америкийн телевизийн сувгуудад ярилцлага өгөхдээ мэдэгдэв. Түүний хэлснээр бол Тегерантэй хэлэлцээ хийх хүрээнд зохих хяналтад  энх тайвны зорилгоор судалгаа хийх  эрх Иранд олгох тогтоол  гаргана гэдэгт Вашингтон найдаж байна.
 Сөрөг хүчин Мьянмын парламентын гүйцээж сонгох сонгуульд түрүүлснээс хойш Хятад, Энэтхэг ба өрнөдийн орнууд ашиг сонирхолоо тус улсад хамгаалахын төлөө их тоглоом хийж мэднэ гэж Стратегийн судлалын хүрээлэнгийн шинжээч Борис Волхонский үзэж байна. Сөрөг хүчний тэргүүн Нобелийн энх тайвны шагналтан Аун Сан Су Жи анх удаа депутатын мандаттай болов. Энэ үйл явдлыг «мяьянмын хавар» гэжээ.
Өмнөд Солонгос Ли Мён Бак дөрвөн жилийн өмнө засгийн эрхэнд гарснаас хойш «БНАСАУ-тай хийх бөх хэлэлцээг тасалдуулж эхлэсэн» гэж Пхеньянд нийтлэсэн Солонгосыг эв зүйгээр нэгтгэхийн төлөө БНАСАУ-ын хорооны нарийн бичгийн дарга нарын газрын» цагаан номд» өгүүлжээ. «БНАСАУ-тай сөргөлдөх бодлого нь «дэглэмий нь солиход» чиглэгдснийг Ли Мён Бак нуухгүй байна.
Орос, Пакистан, Хятад улсууд Афганистанаас гадагшаа гаргах мансууруулах бодистой тэмцэх гурвалжин байгуулах асуудлыг авч үзэж хэлэлцэж байна гэж Бээжинд мансууруулах бодисын эргэлтэд хяналт тавих ОХУ-ын Холбооны албаны тэргүүн Виктор Иванов  мэдэгджээ. Одоогоос таван сарын өмнө Орос улс афганистаны мансууруулах бодистой тэмцэх цэрэгжүүлсэн анги салбарыг Төв Азийн таван улсад байгуулах тухай АНУ-ын санаачилгыг няцаасан юм.
Пхеньяны цөмийн хөтөлбөрийн асуудлаархи хэлэлцээнд ахиц дэвшил гараагүй учраас Японы засгийн газар БНАСАУ-ын эсрэг хоригийн хугацааг бас нэг жилээр сунгав. Мөн хугацаа 4-р сарын 13-нд дуусах байсан хийгээд 8 дахь удаагаа сунгасныг Киодо агентлаг мэдээллээ. Түүнээс гадна БНАСАУ хиймэл дагуулаа хөөргөвэл нэмэлт хориг арга хэмжээ авч болзошгүй.
АНУ, Их Британи, Франц гурав НҮБ-ын АЗ-өөс сирийн асуудлаар шинэ мэдэгдэл гаргахын төлөө тэмцэнэ гэж өнөөдөр  НҮБ-ын дипломат ажилтнууд  сэтгүүлчдэд мэдээлэв.
Сири улс хүнд хуягт техникийг хотуудаас нэн даруй гаргаж, бүх цэргийг 4-р сарын 10-аас наана самуун дэгдээсэн хотуудаас гаргахыг зөвшөөрөв. 4-р сарын 12-нд гэхэд Дамаск сөрөг хүчинтэй гал зогсоох дэглэм тогтоох төлөвлөгөөтэй байна гэж мэдээллийн агентлагууд уламжлав.
Дөрөвдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Дөрөвдүгээр сар 2012