×
Улс төр 1 Дөрөвдүгээр сарын 2012
Сирийн эрх баригчид НҮБ болон АОЛ-ийн тусгай төлөөлөгч Кофи Аннаны тус улсын хямралыг зохицуулах үйл ажиллагааны хүрээнд  эхлэж дайны галыг зогсоох саналыг няцаав. Энэ тухай ням гаригт Ассошейтэд Пресс мэдээлжээ. Сирийн гадаад яамны төлөөлөгч Жихад Максид тайлбартаа, Засгийн газар тус улсын тогтворгүй байдалтай байгаа суурин газруудаас өөрийн цэргүүд болон танкуудыг тэнд хэвийн амьдрал тогтохоос нааш гаргахгүй.
Мьянмд парламентын сонгуульд оролцох санал хураалтын ажил ням гаригт эхэллээ. Өмнө нь сонгогдсон депутатуудын тал хэсэг засгийн газарт ажиллахаар шилжсэн тул, чөлөөлөгдсөн 45 мандатын төлөө тэмцэл явагдаж байна. 20 жилийн турш цэргийн засаглалтай явж ирсэн тус улсын парламентын сонгуульд анх удаагаа сөрөг хүчнийхэн оролцож байна.
АНУ Гуантанамогийн тусгай гяндангаас “Талибан” хэт давруу үзэлтний хөдөлгөөний удирдлагын таван хүнийг нилээд хэдэн болзлыг биелүүлвэл суллахад бэлэн ажээ. Энэ тухай Пажвак агентлагт Афганистаны Эвлэрлийн дээд зөвлөлийн гадаад харилцааны зөвлөх Мохаммад Исмаил Касимъяр мэдэгджээ. Касимъярын хэлснээр, “Талибан” хөдөлгөөний нэртэй зүтгэлтнүүдийг  гэр бүлтэйгээ нэгдэхэд нь Катар руу шилжүүлэхэд бэлэн байгаа.
Азербайжан /Хойд Кавказын БНУ/ нь өөрийн нутаг дэвсгэрээс Иран руу цохилт өгөхийг зөвшөөрөхгүй. Энэ тухай ерөнхийлөгчийн Засаг захиргааны гадаад харилцааны хэлтсийн дарга Новруз Мамедов мэдэгдэв. Түүний ярьснаар, энэ мэдээлэл нь америкийн Foreign Policy сэтгүүлд азербажаны цэргийн онгоцны буудлыг Израильд Иран руу цохилт өгөхөд зөвшөөрөх гэсэн ор хоосон мөрөөдөл ажээ.
Сирийн байдлыг зохицуулах үүднээс чухал үйл явдлууд энэ долоо хоногт боллоо. Арабын улсуудын холбооноос сирийн удирдлагын талаархи байр сууриа зөөлрөөлэв. НҮБ-ын онц эрхт төлөөлөгч Кофи Аннаны  Сири улсыг хямралаас гаргах төлөвлөгөөг Дамаскын албан ёсны удирдлага сайшаан дэмжив.
“Сирийн анд нөхдийн” хоёрдугаар бага хурал ням гаригти Стамбулд нээгдэнэ. Чуулганд 60 орны болон олон улсын 10 байгуллагын төлөөлөгчид оролцох болно. Уулзалтын гол сэдэв НҮБ- ын АЗ-ийн болон АОЛ-ийн тусгай төлөөлөгч Кофи Аннаны мөргөлдөөнийг зохицуулах төлөвлөгөөг болон Дамаск энэхүү төлөвлөгөөг дагах амлалтаа хэрхэн хэрэгжүүлж буйг хэлэлцэх юм.
Дөрөвдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Дөрөвдүгээр сар 2012