×
Улс төр Дөрөвдүгээр сар 2012
 НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга  Пан Ги Мун Мьянма улсад айлчлах үеэрээ барууныхан тус улсын эсрэг хоригоо зөөлрүүлэх хэрэгтэй гэж хэллээ. Мьянмагийн ерөнхийлөгч Тейн Сейнтэй уулзсныхаа дараа Пан Ги Мун олон улсын хамтын нийгэмлэгээс аваад байгаа арга хэмжээнүүдийг сайшаагаад улам цаашаа ахих хэрэгтэй гэж тэмдэглэсэн байна.
Дамаск хотын төвд урьд шөнө дайнчид Сири улсын Төв банкыг гранат шидэгчээр буудлаа. Байшин нилээд эвдэрсэн боловч азаар хүний амь эрсдсэнгүй. Түүнээс гадна зэвсэглэсэн бүлэг этгээдүүд нийслэлийн өөр нэг дүүрэгт цагдаагийн харуулыг дайрч дөрвөн цагдаа шархадсан байна. Тэдэн рүү бас гранат шидэгчээр буудсан байна. Хотод дэлбэрэлт сонсогдсоор байна.
Пакистаны Белужистан мужид олон улсын Улаан загалмай, Улаан Хавирган сар байгууллагад ажиллаж байсан британийн иргэн лалын шашинтан хулгайлагдсан этгээдүүддээ алуулжээ. Нэгдүгээр сард хулгайлагдсан доктор Халиль Расджед Дейлийн толгойгүй цогцсыг Кветта мужийн төв хотод өчигдөр олсон байна. Хотын дэргэдэх тосгоны цэцэрлэгээс түүний цогцсыг олсон гэж цагдаагийнхан мэдээлсэн байна. Энэ эмчийг пакистаны талибууд алсан гэсэн бичгийг тэндээс бас олжээ.
Ливи улсын Нефтийн аж үйлдвэрийн яамны сайд асан Шукри Ганем золгүй тохиолдлоор амиа алдсан байж магадгүй гэж австрын цагдаагийнхан үзэж байна. Венагийн цагдаагийн газрын төлөөлөгчийн мэдэгдлээс иш татан австрын Стандарт сонин өнөөдөр ингэж мэдэгдсэн байна. Ганемын цогцсыг Вена хотын зүүн өмнөд хэсгийн Дунай мөрний уснаас нэгэн хүн тохиолдлоор олсон байна. Тэрээр шууд л цагдаад мэдэгдсэн байна.
АНД-ын бүс нутгийн залуучууд өөрсдийн дээд хэмжээний уулзалтдаа цугларна. Энэ уулзалт 9-р сарын 2-4- Владивосток хотод болох юм. Уулзалтын ажиллагаанд 21 улсын төлөөлөгчид оролцоно. Энэ ажиллагаа ийм хэлбэрээр анх удаа болох юм. Урьд нь “ирээдүйнхэн” АНДЭЗХАБ-нд “дуу хоолойгоороо” оролцож байсан юм.
Египетэд өнөөдрөөс ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх кампанит ажил эхэллээ.  Энэ өдрөөс эхлэн сонгуулийн өмнөх реклам сурталчилгаа албан ёсоор явуулж болно. Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанд 13 нэр дэвшигч оролцож байна. Олон нийтийн санал асуулгын дүнгээс харахад АОЛ-ийн ерөнхий нарийн бичгийн дарга асан Амр Муса болон бие дааж нэр дэвшигч Абдель Монейм Абу аль Футух нар египетчүүдийн дунд нилээд нэр хүндтэй байна.
Энэ долоо хоногт БНАСАУ гурав дахь цөмийн туршилтаа хийж магадгүй. Зохих мэдээлэлийг АНУ-ын төр засаг Өмнөд Солонгосын засгийн газарт дамжуулсан гэж японы мэдээлэлийн Киодо Цусин агентлаг өнөөдөр мэдээллээ. Цөмийн шинэ туршилт хийхэд Пхеньян бэлэн болоод байна гэж өнгөрсөн долоо хоногт албан ёсны Сөүл мэдээлсэн юм.
Сири улс дахь НҮБ-ын цэргийн ажиглагчдын шинэ удирдагч норвегийн хошууч генерал Роберт Муд Дамаскт ажилдаа орлоо. Сиричүүд өөрсдөө л хүсэхгүй бол энэ улсад мянган ажиглагчид ч явуулаад гал зогсоож чадахгүй гэж Дамаскт ирэнгүүтээ тэр мэдэгдлээ. НҮБ-ын ажиглагчдын тэргүүн бүх талуудад нэн даруй галаа зогсоохыг уриаллаа.
Пхеньян цөмийн туршилт хийхээр завдаж байгааг Бээжин эсэргүүцэж байна гэж БНХАУ-ын ГХЯ-ны тэргүүний орлогч Чен Гупинг бямба гаригт мэдээлсэн байна. “Хойд солонгосын цөмийн асуудлыг зохицуулахад Орос, Хятад улсууд нэгдсэн байр сууринаас хандаж байна гэж” орлогч сайд хэлсэн байна. “Зургаагийн” хүчин чармайлтыг үргэлжлүүлэхийн төлөө бид тэмцэж байна.
Цөмийн зэвсэг болон пуужин турших болон Йонбен цөмийн төвд уран баяжуулах зэрэгт тавьсан хоригоос гарч байгаа тухай БНАСАУ-ын мэдэгдлийг НҮБ-ын АЗ-д тараалаа. Өнөөдөр энэ тухай ЦТАК агентлаг уламжилсан байна.
АНУ-ын АЦХ Баруун Азийн нэгэн оронд байгаа цэргийн баазруугаа орчин үеийн Ф-22 “Рептор” сөнөөгч бөмбөгдөгч онгоцуудаа илгээсэн гэж бямба гаригт Вашингтон Пост сонин мэдээлсэн байна. Сөнөөгч-бөмбөгдөгч онгоц байрлуулсан явдал бол бүс нутгийн аюулгүй байдлыг бэхжүүлэхэд чиглэгдсэн төлөвлөгөөт ажиллагаа гэж АЦХ-ний төлөөлөгч хэлсэн байна.
Өмнөд Суданы армид тусламж үзүүлсэн хэргээр Суданд гадаадын гурван иргэнийг баривчилжээ. ӨАБНУ, Их Британи, Норвег улсуудын иргэд Өмнөд Судантай хилэлдэг Суданы хилийг хууль бусаар давахыг оролдсон гэж орон нутгийн ОНХМХ-үүд мэдээлсэн байна. Тэд өмнөд суданы армид зориулсан цэргийн хувцас, зэвсэг зэргийг хоёр машинд тээж явсан гэж үзэж байгаа юм байна.
НҮБ-ын ажиглагчдын тэргүүн бүлгийн бүх 30 гишүүн 4-р сарын 30-нд Сири улс дахь ажилдаа шуурхайлан орно. Энэ бүлгийн тэргүүнээр норвегийн генерал Роберт Муд сонгогдсон байна. Төр засаг болон зэвсэглэсэн сөрөг хүчний хоорон дахь эвлэрэлийн горимыг энэ долоо хоногт НҮБ-ын 10 ажиглагч хянаж байсан юм. Сири улс дахь байлдааны үйл ажиллагаа багассан боловч байдал түгшүүртэй хэвээрээ байна.
Ойрхи Дорнодын асуудаарх АНУ-ын элч асан Жорж Митчелл сөрөг хүчний эсэргүүцлийг дарах үедээ цэргийн гэмт хэрэг үйлдсэн тул Сири улсын ерөнхийлөгч Башар Асадыг олон улсын шүүхэд өгөх ёстой гэж үзэж байна. “Либерийн ерөнхийлөгч асан Чарльз Тейлортой нэгэн адил Асадыг шүүх ёстой гэж” Митчелл хэлснийг британын “Гардиан” сонин бямба гаригт нийтэлсэн байна.
Бээжинд 6-р сард болох дээд хэмжээний уулзалтаар ШХАБ-ын гишүүн улсуудын төрийн тэргүүнүүд ОБ-д хариулт өгөх баримт бичгийг авч үзнэ. БНХАУ-ын ГХЯ-ны тэргүүний орлогч Чен Гупинг бямба гаригт ингэж мэдэгдлээ. Төв азийн бүс нутагт онцгой байдал бий болсон тохиолдолд “эсрэг хүчин зүйлд хариулт өгөх механизм” ШХАБ-д байх ёстой гэж тэр тайлбарласан байна.
Орос улсын БХЯ-ны тэргүүн Анатолий Сердюков 4-р сарын 24-нд Бээжинд болж өнгөрсөн ШХАБ-ын орнуудын БХЯ-ны тэргүүн нарын уулзалтыг өндөр үнэлэв.  “Бид бүс нутгийн аюулгүй байдлын тулгамдсан асуудлуудаар   болон дэлхийн янз бүрийн “халуун цэгүүдэд “ болж байгаа байдлуултай холбогдуулан  санал солилцсон.
Мьянма өрнөдийн хувьд «хор хөнөөлийн голомт» байхаа больж байна.ЕХ төлөөлөгчдийн газраа Янгонд нээх төлөвлөгөөтэй байна. Зэвсэг нийлүүлэх хорионоос гадна урьд нь зарласан хориг арга хэмжээ авахгүй  гэж ЕХ-ны гадаад бодлого, аюулгүй байдлын асуудал эрхлэсэн дээгүүр тушаалтан Кэтрин Эштон энэ сарын 28-30 өдрүүдэд Мьянмад айлчлах үеэрээ мэдэгдэх юм.
ОХУ-ын ерөнхийлөгч Дмитрий Медведев Төрийн зөвлөлийн хуралдаан дээр үг хэлж, оросын тэргүүлэх телевизийн сувгуудад ярилцлага өгөхдөө дөрвөн жилийн үйл ажиллагаагаа дүгнэв. Энэ завсар манай орон ба иргэд илүү өргөн эрх чөлөөтэй болсон гэж төрийн тэргүүн мэдэгдээд өөрий нь санаачилсан улс төрийн өөрчлөн байгуулалтын ач холбогдолыг онцлов. Гэвч санасандаа тэр болгон хүрээгүй тухайлбал авилгалыг устгаж чадаагүй гэж тэрээр харамсан хэлэв.
Сүүлийн жилүүдэд АНУ «Аль-Каида»-тай тэмцэх талаар их амжилт гаргасан гэж Пентагоны тэргүүн Леон Панетта мэдэгдээд энэ террорын бүлгийг ганц цохилтоор бүрмөсөн устгах арга барил байхгүйг анхааруулав. Одоогоос бараг нэг жилийн өмнө АНУ-ын тусгай зориулалтат цэрэг «Аль-Каида»-гийн толгойлогч Осама бен Ладеныг устгасан явдал террористуудад хүчтэй цохилт өгсөн гэж Панетта тэмдэглэжээ.
БНХАУ-ын дарга Ху Зиньтао энэ оны 6-р сарын 6-7- Бээжинд болох ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн 12-р хуралдаанд  хүндэт зочноор оролцохыг Туркменистаны ерөнхийлөгч Бердымухамедовыг урив. Хятадын нийслэлд  хийх дээд хэмжээний уулзалт түүхэн чухал зөвлөлгөөн болно гэж ерөнхийлөгчэд явуулсан илгээлт бичигт онцлосон байна.
Умард Атлантын эвсэл Сири улсын байдалд хөндлөнгөөс оролцох гээгүйг өчигдөр Ромд  эвслийн Ерөнхий нарийн бичгийн дарга Андерс Расмуссен  Италийн ерөнхий сайд Марио Монтитой уулзсныхаа дараа мэдэгдэв. Фог Расмуссен Сирийн эрх баригч дэглэмийн үйл ажиллагааг буруушаав.
Дэлхийн хамтын нийгэмлэг Орос,Хятад улсуудын  байр суурийг тоомсорлохгүй бол Сирид гарсан хямралыг зохицуулж чадахгүй гэж  ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров «Россия-24» телевизийн сувагт ярилцлага өгөхдөө мэдэгдэв. Сири улсад засгийн газрын эсрэг тэмцэл хөдөлгөөн нэг жил гаруйн турш үргэлжилж байна.
АНУ японы Окинава аралд цэргээ цөөрүүлнэ. Вашингтон, Токио хоёр олон жилийн хүнд түвэгтэй хэлэлцүүлгийн үр дүнд ийм шийдвэр гаргав. Төлөвлөгөөний дагуу америкийн 9 мянган тэнгисийн явган цэргийг японы баазаас Гуам,Гавайи, Австрали болон Номхон далайн өөр хэсэгт шилжүүлэх юм. Америкийн 10 мянган тэнгисийн явган цэрэг Окинавад үлдэнэ.
Дмитрий Медведев өнөөдөр “Нэгдсэн Орос”намын улс-төрийн удирдлагатай уулзахдаа нам гишүүнээр элсэх бодолтой тухайгаа зарлав. “Би “Нэгдсэн Орос”намын эгнээнд гишүүнээр элсэхийг хүсч байна”гэж ерөнхийлөгч хэллээ. Түүний ярьснаар, цаашид орос улсын аливаа намын аль нэгэн  намын  эгнээнд заавал байх ёстой юм.
АНУ-ын Tөрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон ирэх долоо хоногт Хятад, Бангладеш, Энэтхэг улсуудад айлчлахаар мордоно. Бээжинд Клинтон  АНУ-ын сангийн сайд Тимоти Гайтнертай хамт америк-хятадын стратегийн ээлжит яриа хэлэлцээг даргалах юм. Клинтон, Гайтнер хоёр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн дэд ерөнхий сайд Ван Цишань, олон улсын аюулгүй байдлын стратегийн асуудал эрхлэсэн Төрийн зөвлөлийн гишүүн Дай Бинго нартай хэлэлцээ хийнэ.
Европын зөвлөлийн  парламентын ассамблейн/ПАСЕ/ баталсан “Сирийн байдлаарх” тогтоол нь хэт улс-төржсөн байна гэдэгт  ПАСЕ дахь Орос улсын төлөөлөгчдийн тэргүүн, ОХУ-ын Төрийн думын олон улсын асуудлын  хорооны тэргүүн Алексе Пушков итгэлтэй байна. Энэ тухай  Пушков   сэтгүүлчдэд тухайн  асуудлаар болон тогтоолыг баталсан тухай  тайлбар хийхдээ  мэдэгдэв.
АОЛ-ийн орнууд НҮБ-ын дүрмийн 7 хэсэгт заасны дагуу  Сирид  хориг арга хэмжээ авахыг уриалсангүй. Энэ тухай Каирт болсон  хэвэлэлийн бага хурал дээр тус байгуулагын ерөнхий нарийн бичгийн дарга Набиль аль-Араби мэдэгдэв.
Хятадын тал ОХУ болон БНХАУ-ын хоорондын харилцааны хөгжил эерэг хандлагаа хадгалсаар байх болно гэдэгт итлэглтэй байгаагаа илэрхийлэв. Энэ талаар Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн Дай Бинго ОХУ-ын ЗГ-ын шадар сайд Дмитрий Рогозинтой баасан гаригийн өглөө нам-засгийн Жуннаньхай дахь өргөөнд болсон уулзалтын үеэр тэмдэглэв.
НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун  хоёр тал “Аннаны төлөвлөгөөг дэмжсэн байтал” Сирийг  шинээр бөмбөгдөж буйд  нэн түгшиж байна. Энэ тухай Пан Ги Мун тэмдэглэхдээ, энхийг зохицуулах төлөвлөгөө хүчтэй зөрчигдсөнийг нэн даруй зогсоох шаардлагатай  гэж хэлснийг  Би-Би-Си уламжлав.
“Улс орон иргэний эрх чөлөөг хөгжүүлэх утгаараа жинхэн урагшилсан гэж үзэж байна. Энэ бол чухал  юм шүү гэж” оросын ерөхийлөгч Дмитрий Медведев оросын сэтгүүлчдийн, асуултуудад шууд нэвтрүүлгээр хариулахдаа мэдэгдэв. Уг ярилцлага нь Медведевыг ерөнхийлөгчийн сонгуульт ажлаас явахын өмнөх сүүлчийн ярилцлага юм. Дмитрий Медведев эрх чөлөө бол хүн бүр өөр өөрийнхөөрөө ойлгодог хосгүй мэдрэмж гэж онцлон тэмдэглэв.
БНХАУ-ын Төрийн зөвлөлийн дэд ерөнхий сайд Ли Кэцян оросын удирдагчидтай уулзана. Тэрээр 4-р сарын 26-нд Орос улсад айлчлах тухай Бээжинд БНХАУ-ын ГХ-ийн дэд сайд Чэнь Гопин сэтгүүлчдэд мэдээлжээ. Ли Кэцян ерөнхийлөгч Медведев, ерөнхийлөгчээр сонгогдсон Путин нар болон оросын парламентын дээд доод танхимуудын удирдагчидтай уулзана гэж Чэнь Гопин хэлэв.
Өнөөдөр Европын Парламентын ассамблейн депутатууд Сирийн асуудлаар тогтоол гаргана. Оросын төлөөлөгчдийн тэмдэглэсэнчилэн тогтоолын төсөл тэнцүү шинжтэй хийгээд мөргөлдөөнд татагдан оролцож байгаа хоёр талд адил тэгш шаардлага тавьж байна. Баримт бичиг гал зогсоох дэглэмийг даган мердэж төдийгүй цаашид ардчилсан өөрчлөлт гаргах асуудлаар хэлэлцээ хийж эхлэхийг уриалжээ. Гэсэн ч хэлмэгдэл гарсаар байна гэсэн мэдээ Сири улсаас ирээд байна.
Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведев хэвлэл мэдээллийн хэрэгсэл ногдуулсан хяналтын ямар ч илрэлийг төр хөндлөнгөөс оролцох хэрэг хэмээн үзэж, эдгээр хэрэгслийн удирдлагад сэтгүүлчдийн хамт олон, нийт олны эрэлт хэрэгцээ, өөрсдийн ойлголтын тэнцвэрийг эрх баригчдын оролцоогүйгээр олохыг санаачлав. «Манай үндсэн хуулиар ийн хяналтыг хориглосныг дурдая. Хяналт илэрсэн тохиолдолд төр оролцох ёстой» гэж Медведев оросын телевизийн сувгуудад ярилцлага өгөхдөө тэмдэглэв.
Орос Хятад хоёр улс цэргийн томоохон сургуулийнхаа явцад тэнгист харилцан ажиллагаа явуулж, байлдааны буудлага хийлээ. Өнөөдөр Шар тэнгист цэргийн сургуулийн идэвхтэй үе дуусав. Хоёр орны байлдааны 20 гаруй хөлөг онгоц цэргийн сургуульд оролцов. Террорист, далайн дээрэмч хэмээн болзлон үзсэн этгээдүүдтэй тэмцэхэд нь тэнгисчдэд тэнгисийн явган цэргийн анги, байлдааны нисдэг тэрэг, нисэх онгоцууд туслав.
Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев эрх баригч “Нэгдсэн Орос” намыг Владимир Путины оронд тэргүүлэхэд бэлэн байгаа бөгөөд түүнчлэн улс төрийн нэгдлээс тэргүүнээр сонгосон тохиолдолд бус, харин өөрөө тус намд элсэх бодолтой гэв. “Хэрвээ намыг тэргүүлэх санал надад ирвэл, ингэхдээ одоогийн тэргүүн нийтийн өмнө тавьсан байгаа, би энэхүү саналаас татгалзахгүй.
Орост засаг дарга нарын сонгуулийг сэргээв. Улсын дум (парламентын доод танхим) энэ тухай хуулийг гуравдахь хэлэлцүүлгээр бүрэн төгс батлав. Өнгөрсөн оны 12-р сард төрийн тэргүүн Дмитрий Медведев Улсын хуралд илгээлтээ толилуулан үг хэлж, улс төрийн системийн шинэтгэлийн эхлэл тавьсан юм.
Авилгатай тэмцэх тэмцлийг төрөөс явуулах ёстой, гэхдээ иргэдийн идэвхитэй оролцоотой. Энэ тухай өнөөдөр Дмитрий Медведев телевизийн ярилцлагадаа мэдэгдэв. Тэрээр мэдэгдэхдээ, Оросын Мөрдөн байцаах хороо нь авилгатай холбоотой 17 мянган гэмт хэргийг шалгаж байна, одоогоор энэхүү тэмцлийн ажлын үр дүн “даруухан” байна. Учир нь түшмэлүүд бол корпорац юм.
АНУ цөмийн хөтөлбөрий нь асуудлаар Умард Солонгост улам хүчтэй шахалт үзүүлэхийг Хятадаас шаардана гэж АНУ-ын Төрийн департаментын албан ёсны төлөөлөгч Виктория Нуланд хэвлэлийн шуурхай хурал дээр мэдэгдлээ. Америкийн тал Хятадтай нягт хамтран ажиллаж» чиг бодлогоо өөрчлөхэд БНАСАУ-ыг албадахын тулд улс төрийн ба өөр бүх хөшүүргээ хэрэглэхийг тус улсад зөвлөж байна.
Сүүлийн жилүүдэд Орос улс иргэний эрх чөлөөг бэхжүүлэх замаар амжилттай явсан гэж ерөнхийлөгч Дмитрий Медведевэв үзэж байна. Москвагийн цагаар 12:00 ерөнхийлөгч шууд нэвтрүүлгээр оросын телевизийн сэтгүүлчдийн асуултанд хариулж эхлээд байна. Улсын эдийн засгийг нүүрсустөрөгчийн хараат байдлаас арилгах ажлын тухай ярихдаа, үндэсний эдийн засгийг улс орныг амжилттай загварчлахын тулд өөрчлөх шаардлагатай байгааг онцлон тэмдэглэв.
Өчигдөр Оросын Улсын дум сонгуульд оролцохын тулд гарын үсэг зуруулах арга хэмжээнээс улс төрийн намуудыг чөлөөлэх тухай хуулийг батлав. Энэ хууль ёсоор ерөнхийлөгчийнхээс гадна өөр ямар ч сонгуульд оролцохын тулд улс төрийн намууд өөрсдийг нь дэмжсэн сонгогчдын гарын үсэг зуруулах шаардлагагүй болно. Дан биеэ дааж нэр дэвшсэн хүмүүс гарын үсэг зуруулах болзолыг биелүүлнэ.
Өмнө нь
Дөрөвдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Дөрөвдүгээр сар 2012