×
Улс төр 27 Гуравдугаар сарын 2012
Орос улс Вашингтонтой ПДХ системийн асуудлаар АНУ-ын ерөнхийлөгчийн ирэх сонгуулиар хэн сонгогдох эсэхээс эс шалтгаалан яриа хэлэлцээгээ үргэлжүүлэхийн төлөө байна гэж Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев цөмийн аюулгүй байдлын асуудлаар Сеулд болсон дээд хэмжээний уулзалтын  дараа болсон хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэв.
Сеулийн цөмийн аюулгүй байдлын асуудлаархи ДХУ-д оролцогчид мэдэгдэлдээ, цөмийн эрчим хүчийг ашигладаг улс орнууд 2013 онд өндөр баяжуулсан ураны ашиглалтыг дуусгавар болгох тухай тодорхой үйл ажиллагаагаа зарлах ёстой гэжээ. Энэ тухай ДХУ-ын хамтарсан мэдэгдэлд дурджээ. Тэрчлэн тэд МАГАТЭ-гийн гол гүйцэтгэх үүрэг нь цөмийн аюулгүй байдлыг бэхжүүлэхэд оршиж буйг хэлэлцэн батлав.
БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Зябао 1989 оны 6-р сарын 4-нд Тяньаньмэнь талбайд болсон үйл явдалд өгсөн албан ёсны үнэлгээг хянаж үзэхийг удаа дараа санал болгосон тухай Financial Times сонинд ХКН-ын нэрээ дурдаагүй гишүүний мэдээллийг үндэслэн бичжээ. Шинжээчид тус сонины мэдээлэл лавтай эсэхийг өөр өөрээр үнэлж байна. Энэ нь цуу яриа төдий зүйл хэмээн зарим нь үзжээ.
Афганистанд АНУ-ын цэргийн ажиллагааг зогсоох хэрэгтэй хэмээн америкийн оршин суугчдын гуравны хоёр нь үзэж байна гэж америкийн «Нью Йорк таймс» сонинд бичжээ. Олон нийтийн санал асуулгын үр дүнгээс харахад цэргийн ажиллагаа зохисгүй буюу маш муу явагдаж байна хэмээн асуултад хариулагчдын 68 хувь нь үзсэн байна.
Пүрэв гаригт Багдадад хуралдах Арабын улсуудын холбооны гишүүн орнуудын удирдагчид албан тушаалаа орхихийг Сирийн ерөнхийлөгч Башар Асадад уриалахгүй гэж Иракийн ГХЯ-ны тэргүүн Хошияр Зибари сэтгүүлчдэд мэдээллээ. Арабын улсуудын холбооноос ямар ерөнхийлөгчтэй байх саналыг сирийн оршин суугчдад тулгах гээгүйг сайд мэдэгдлээ. Сирийн иргэд дэлхийн хамтын нийгэмлэгийн тусламжтайгаар мөргөлдөөнийг зохицуулах улс төрийн арга замыг олох ёстой.
НҮБ ба Арабын улсуудын холбооны Сирийн асуудал эрхлэсэн онц эрхт төлөөлөгч Кофи Аннан сирийн хямралыг зохицуулах төлөвлөгөөнд нь Дамаскаас албан ёсоор өгсөн хариуг авсан тухай  өчигдөр орой Женевэд Аннаны албан ёсны төлөөлөгч Ахмад Фавзи мэдэгджээ.
2012 онд АНУ ПДХ системийн асуудлаар  Орос улстай тохиролцож чадахгүй байх гэж өнөөдөр АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама мэдэгдлээ. Түүний хэлснээр бол «өнөөгийн нөхцөл ийн буурьтай зөвлөлдөөн хийхэд таарахгүй байна». Вашингтон Москва хоёр эл асуудал дээр 2013 онд ажиллавал зохино гэж АНУ-ын ерөнхийлөгч Сеулд цөмийн асуудлаархи дээд хэмжээний уулзалт дээр тэмдэглэн хэлжээ.
БНАСАУ-аас алсын тусгалтай баллистик пуужинг хөөргөхтэй холбогдуулан Агаарын довтолгооноос хамгаалах хүчнээ байлдааны бэлэн байдалд оруулах тушаал Японы өөрийгөө хамгаалах хүчин авсан байна. БХ-ын сайд Наоки Танакын тушаалаар АДХ цэрэг Исигаки  арлын ба өөр баазад амдан сөнөөх пуужингуудаа бэлэн байдалд оруулж эхлэв.
Олон улсын аюулгүй байдал цөмийн аюулгүй байдлын асуудлыг авч үзэж хэлэлцэж байгаа олон улсын дээд хэмжээний уулзалтын шийдвэрүүдээс шалтгаална гэж өнөөдөр Сеулд АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама мэдэгдлээ. Өнөөдөр Өмнөд Солонгосын нийслэлд цөмийн аюулгүй байдлын асуудлаархи дээд хэмжээний уулзалтын 2 дахь өдөр өнгөрлөө.
АНУ ПДХ системээ Европын төдийгүй Ази, Ойрхи Дорнодын орнуудад байрлуулах төлөвлөгөөтэй байна гэж Вашингтонд АНУ-ын БХ-ын сайдын туслах Мадлен Кридон хэвлэлийн бага хурал дээр мэдэгджээ. АНУ Ази Номхон далайн бүс нутагт Австрали, Өмнөд Солонгос, Япон улсуудтай хамтран ажиллаж, ПДХ системээ байрлууна гэж тэрээр хэлэв.
Гуравдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Гуравдугаар сар 2012