×
Улс төр 26 Гуравдугаар сарын 2012
Ираны ерөнхийлөгч  Махмуд Ахмадинежад Душанбед болсон   бүс нутгийн Афганистаны асуудлаарх эдийн засгийн 5 дахь бага хурал дээр хэлсэн үгэндээ АНУ болон НАТО-г шүүмжлэв.  Ахмадинежад тэднийг Афганистанд колончлолыг сэргээсэн болон Дорнодахинд нээлттэй ноёрхол тогтоох гэсэн буруутгажээ.
БНАСАУ болон АНУ хэлхээ холбоогоо болон  яриа хэлэлцээгээ үргэлжлүүлж,  хүрсэн тохиролцоогоо харилцан хүндэтгэж байх болно  гэдэгт  Хятад улс найдаж байна. Энэ тухай Сеулд БНХАУ-ын дарга Ху Зиньтао АНУ-ын ерөнхийлөгч Барак Обаматай  өнөөдөр хийсэн уулзалтынхаа үеэр мэдэгдэв.
Хоёр талын хамтын ажиллагааны болон олон улсын тулгамдсан асуудлуудыг Орос болон АНУ-ын ерөнхийлөгч Дмитрий Медведев, Барак Обама  нар  уулзалтынхаа үеэр хэлэлцэн тохиролцов. Өмнө нь хэл амаа ололцохгүй байсан Сирийн асуудал дээр    Москва, Вашингтон нь огтлолцох цэгээ олоод байгаа бөгөөд тэд НҮБ-ын тусгай төлөөлөгч Кофи Аннаны эрх мэдлийг сирийн мөргөлдөөнийг шийдвэрлэхэд дэмжиж буй юм.
АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Вашингтон БНАСАУ-ын цөмийн хөтөлбөртэй холбоотой өдөөн хатгалгатай цаашид  эвлэрэх төлөвгүй байна гэж Пхеньянд анхааруулав. Өдөөн хатгалга болон цөмийн амбицууд нь БНАСАУ-д цаашид аюулгүй байдлаа хангах  болон  хүсэл эрмэлзэлдээ сэтгэл ханамжтай байхад нь тусалж чадахааргүй болсон  гэж тэр Сөүлд хэлсэн үгэндээ цохон тэмдэглэв.
 Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев болон Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Ли Мен Бак нар хоёр орны хамтын ажиллагааны хөгжилд нилээд дэвшил гарсныг тэмдэглэцгээв.
Орос болон АНУ нь ПДХС-ийн  урьдын байр суурьтай хэвээр байна, гэхдээ Стратегийн довтолгооны зэвсгийн гэрээний  асуудлаар  бэлтгэх сайхан туршлагыг тооцон тохиролцох цаг хугацаа одоогоор байна гэж  Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведев АНУ-ын ерөнхийлөгч Барак Обаматай Сөүлд хийсэн уулзалтаа дүгнэн  тэмдэглэв.
Орос болон АНУ ираны цөмийн хөтөлбөрийн зургаан талт яриа хэлэлцээг  сэргээж байгааг  сайшааж байна. Үүнд  Москва, Вашингтон   нь  Тегераныг үндэстний хамтын нөхөрлөлд эргэн орох болон  өөрийн цөмийн энхийн хөтөлбөрөө хадгалах бололцоотойг  нь харж буй юм.
Орос болон АНУ  Сири дахь  НҮБ-ын болон АОЛ-ийн тусгай төлөөлөгч Кофи Аннаныг дэмжиж байгаа тухайгаа мэдэгдэж байна гэж ОХУ-ын ерөнхийлөгч Дмитрий Медведев мэдэгдэв. АНУ-ын ерөнхийлөгч Барак Обаматай Сөүлд хийсэн уулзалтанд зориулсан  хэвлэлийн бага хурал дээр Медведев хэлэхдээ, бидний хэлэлцсэн тулгамдсан асуудлуудын дунд Сирийн асуудал байсан гэв.
Орос болон АНУ  нь Хойд Солонгос руу Пхеньяны төлөвлөөд  байгаа  баллистик пуужинг хөөргөхөөс  сэрэмжилсэн дохио илгээх төлөвтэй байна. Энэ тухай АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама даваа гаригт Сөүлд  Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведевтэй хийсэн уулзалтынхаа дараа мэдэгдэв.
Гуравдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Гуравдугаар сар 2012