×
Улс төр 25 Гуравдугаар сарын 2012
Орос улсаас НҮБ ба Арабын улсуудын холбооны Сирийн асуудал эрхлэсэн онц эрхт төлөөлөгч Кофи Аннаны үйл ажиллагаанд аль болохоор туслана гэж ОХУ-ын ерөнхийлөгч мэдэгдлээ. Тэд «Внуково-2» нисэх онгоцны буудалд хэлэлцээ хийж байна. «Бид  ямар ч хэмжээнд янз бүрийцн чиглэлээр аль болохоор туслана» гэж Дмитрий Медведев Аннантай хэлэлцээ хийхдээ мэдэгдэв.
НҮБ ба Арабын улсуудын холбооны Сирийн асуудал эрхлэсэн онц эрхт төлөөлөгч Кофи Аннаны үйл ажиллагаа Сирид иргэний дайн дэгдээхээс сэрэмжлэх магадгүй сүүлчийн боломж олгоно гэж ОХУ-ын ерөнхийлөгч Дмитрий Медведев мэдэгдлээ. «Таны хүчин чармайлтыг бид өндөр үнэлж байна.
Өнөөдөр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Сирийн асуудал эрхлэсэн онц эрхт төлөөлөгч Кофи Аннан, ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров нарын хийсэн хэлэлцээний үр дүнд Москва сэтгэл ханамжтай байна гэж ГХ-ийн дэд сайд Геннадий Гатилов «Интерфакс» агентлагад мэдэгдлээ. Түүний хэлснээр бол одоо Аннанд Сирид ажиллах цаг хугацаа олгоод НҮБ-ын АЗ-өөс ямар нэг шийдвэр гаргах хэрэгтэй.
Өнөөдөр Москвад ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров, НҮБ ба Арабын улсуудын холбооны  онц эрхт төлөөлөгч Кофи Аннан нар Сири улсын байдлыг авч үзэж хэлэлцэв. Тэд хаалттай уулзалт хийжээ. Хэдхэн цагийн дараа ОХУ-ын ерөнхийлөгч Дмитрий Медведев Кофи Аннаныг хүлээн авч уулзах юм.
Владимир Путины сонгуулийн өмнөх өгүүллэгүүддээ тодорхойлсон зорилтуудыг хэрэгжүүлэх нь ДНБ-ний бараг 1 хувь нэмэлт  өсөлтийг хангана гэж Оросын эдийн засгийн хөгжлийн яам тооцоолов. 3-р сарын 22-нд засгийн газрын зөвлөлгөөн дээр сайд нар тавьсан зорилтуудыг биелүүлэх "замын зураг" гэгчдийг тайлбарлан танилцуулав. Путин сонгуулийн өмнөх кампанит ажиллагааны үеэр долоон хөтөлбөрийн өгүүллэгээ нийтлүүлжээ.
АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама өнөөдөр Өмнөд Солонгост хийж эхлэх айлчлалынхаа хүрээнд хоёр Солонгос улсыг залгаж буй хилийн цэрэгжилгүй зурваст очно. АНУ-ын ерөнхийлөгчийн Азийн асуудал эрхлэсэн зөвлех Дэниэл Расселын мэдэгдсэнчилэн мөн аялал АНУ,БНСолоноос улс хоёрын холбооны  сур хуч болон АНУ-аас Емнед Солонгосын аюулгуй байдлыг хангах үүргээ бүрэн биелүүлж байгааг харуулах ёстой.
Эдийн засаг нь эрчимтэй хөгжиж байгаа Азийн орнууд цэргийн сур хүчээ зузаатгаж байна. Нутаг дэвсгэрийн маргаантай асуудлууд Азийг улам цэрэгжүүлэхэд нөлөөлж байна. АНУ,БНХАУ ба БНХАУ,Энэтхэгийн хоорондын ширүүн өрсөлдөөн  тэдгээрийн хөрш орнуудыг цэргийн чадавхиа эрчимтэй нэмэгдүүлэхэд түхирч байна. 2011 онд азийн таван улс дэлхийн томоохон зэвсэг нийлүүлэгчдийн цэсийг тэргүүлсэн тухай мэдээллийг оросын шинжээчид тэгж тайлбарлажээ.
Сирийн засгийн газрын цэрэг  зэвсэгт сөрөг хүчинтэй Хомс хотноо мөргелдсээр байна. Мөн баруун-хойд Идлиб мужид байлдаан үргэлжилж байна гэж мэдээлжээ. Цэргийн ажиллагаа террорын булгуудийг дарах зорилготой  гэж эрх баригчид албан ёсоор мэдэгдэв. Олон арван хүн шархдсан гэж Сири дэх хүний эрхийн байгуулагаас мэдээллээ. Өнгөрсөн оны 3-р сарын дундуур Сирид тэмцэл хөдөлгөөн эхлэсэн билээ.
Сөрөг хүчинд гаднаас үзүүлж буй дэмжлэгийг зогсоохгуй бол сирийн дотоодын мөргөлдөөнд татагдан оролцож бүй талуудын хүч хэрэглэх ажиллагааг зогсооход хэцүү гэж Орос улс үзэж байна. Өнөөдөр ОХУ-ын ерөнхийлөгч Дмитрий Медведев НУБ ба Арабын улсуудын холбооны Сирийн асуудал эрхлэсэн онц эрхт төлөөлөгч Кофи Аннаныг хүлээн авч уулзаж, мөн сэдвийг тайлбарлан толилуулна гэж ОХУ-ын ерөнхийлөгчийн туслах Сергей Приходько уулзалтын өмнөхөн сэтгүүлчдэд мэдээлэв.
Гуравдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Гуравдугаар сар 2012